Ээлжит бус чуулган есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг өнөөдөр зарлан хуралдууллаа.

Ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэн 14 асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:

  1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төсөл .хэлэлцүүлэг үргэлжилнэ.;
  2. “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай;
  3. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт;
  4. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  6. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  7. Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  8. Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  9. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл;
  10. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл .Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх.;
  11. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл .Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх.;
  12. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
  13. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  14. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.178] 2019-07-06 08:14:56

Ажил хэрэгч шийдвэр байна?!

Чоно борооноор [103.9.88.162] 2019-07-05 16:49:25

Тоон дотор үсэг зохиж явна ,юун сонгуулийн хорооныхныг өөрчлөх вэ, Өөрийнхөө хүмүүсийг тавьж байгаад Үндсэн хуулиа өөрчлөх нь үү, ЧОНО БОРООНООР болох нь

ЗОЧИН [202.131.233.190] 2019-07-05 15:20:34

01/09/2019 ХҮРТЭЛ СУНГАЖ ҮХ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ, ҮХ-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ БҮРМӨСӨН ХАС.

Зочин [119.40.98.162] 2019-07-05 15:20:27

мянган сайхан хууль батлаад юу ч өөрчлөгдөхгүй ээ хууль гэж юм байдаг л юм бол хэрэгждэг байх ёстой гэдгийг эхлээд бүгд ойлгоод хэрэгжүүлээд сурчих. уих-н гишүүн болж хулгай хийж баяжигсад одоо гэнэт сайхан хууль гаргаад бүх юм сайхан болно гэсэн үлгэрээ ярьсаар хулгайгаа хийсээр эхлээд өөрсдөө тарчих тэгээд зөвхөн үндсэн хууль батлаад тарах парламент байгуулаад цоо шинэ үндсэн хууль батлуулж тараагаад дараа шинэ дүрмээрээ тоглоцгооё

Зочин [202.126.88.170] 2019-07-05 13:44:43

Лүндээжанцан ноороглож, зах зээл, ардчилсан нийгмийн талаар а- ч үгүй зоотехник, малын эмч голдуу нэгдлийн хэдэн дарга баталсан юм ч инь өөрчлөхөөс яах вэ.

зочин [64.119.22.174] 2019-07-05 12:52:00

Муу хуули байсан бол тэр үед ни хэлж яриж засуулахгүй юугаа хийсэн юм,одоо энэ хуули чини долоон дор юм болж бна,энэ сармагчингууд хэлэлцэж өөрчилөх эрхгүй шүү дээ,ямар тэнэг монгол ни сармагчингуудад тал засаж зусардаж бгаан харамсалтай юм,хэлэлцэж,өөрчилөх хүмүүс ни эд нар биш,өөр шинэ хүмүүс байх ёстой

Зочин [122.201.21.243] 2019-07-05 12:29:36

За болж дээ. Тулгамдсан асуудал бол үндсэн хуулийг өөрчлөх шүү. Үндсэн хуулийг өөрчилвөл энэ их хурлын гавьяа. Муу үднсэн хуулиас болж улс орон 20 гаруй жил баларч байна. Үүнийг хүмүүс ёр ойлгодоггүй гэж судлаачийн хувьд байнга бодож явдаг. Анхнаас нь л энэ хуль муу хууль болсноос улс маань өөдөлсөнгүй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.