Дэлхийн түвшний оношилгоо, эмчилгээг Эх орондоо авах боломжтой боллоо

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-25 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГ БҮХИЙ 215 НЭР ТӨРЛИЙН НИЙТ 1.870 ШИРХЭГ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖЭЭ-

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг нээх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын нэр бүхий гишүүд оролцлоо.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв шинээр нээгдэж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн онцгой үйл явдал болж байна. Улс орон хөгжихийн тулд ард түмэн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд бидний байнга ярьж, шүүмжилдэг оношилгооны асуудал чухал. Эрт оношлуулж байж эрт эмчлүүлнэ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дарга Г.Баясгалан энэ төвд олон хүн эмчлүүлж, эрүүл болох болтугай гэсэн бэлгэдлийн сайхан үг хэллээ. Үүнийг давтаж хэлье. Нээлтийн ажиллагаанд оролцож буй энэхүү төслийг эхнээс нь дуустал гар бие оролцсон та бүхэнд дахин баяр хүргэе. Нээлтийн ажиллагаанд амжилт хүсье. Энд буй тангараг өргөсөн олон эмчийн ажлын орчин сайжирч байгаад маш их баяртай, сэтгэл хөдөлж байна” гэсэн юм.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан. Түүнчлэн хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, лабораторийн тасаг, дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасаг, мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр тасгуудад 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

image

Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна. Цаашид энэ үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж чадвал оношилгооноос гадна цөмийн эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломж нээгдэнэ гэдгийг албан хүмүүс хэлж байв. Тус технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр хавдар, мэдрэл, зүрх судасны өвчний оношилгоонд дэвшил гарч, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментэд 30 хувь хүртэл ахиц дэвшил гарах аж. Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

image

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛЖ БУЙ ТӨГРӨГ БҮР ИРЭЭДҮЙДЭЭ ОРУУЛЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ-

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Монголынхоо нийт ард түмэндээ энэ сайхан өдрийн баярын мэнд хүргэж байна. 2009 онд Хоёрдугаар эмнэлгийн хамт олон Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах анхны төслийг бичсэн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд яриа хөөрөө олон жилийн турш үргэлжилж 2012 онд анхны гэрээ байгуулагдаж 2015 онд хүлээлгэж өгөхөөр болсон. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогссон тал бий. 2018 оны тавдугаар сард уг төслийг Хоёрдугаар эмнэлгийн хамт олныг үргэлжлүүлэн хийх саналыг Эрүүл мэндийн сайдын хувьд өгсөн. Эдгээр хамт олон маань итгэл алдсангүй ганцхан жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг хийж ард иргэддээ үүд хаалгаа нээж байна. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв Хоёрдугаар эмнэлэг болон ард түмний мөрөөдөл. Яагаад гэхээр манай ард иргэд эмчилгээ оношилгоо хийлгэх гэж гадны орныг ихээр зорьж байгаа. Энэ төв байгуулагдсанаар гадны орныг зорьж буй иргэдийн урсгал эрс багасна.

Хэвтэн эмчлүүлэх палатуудад эмнэлгийн хийн хангамжийн болон мэдээллийн иж бүрэн систем суурилагдсан. Орчин үеийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий долоон ширхэг мэс заслын вакум өрөө төлөвлөгдөж угсрагдсан. Үүнээс гадна эмнэлгийн ундны усыг шүүн цэвэршүүлэх, эмнэлгийн болон цөмийн тасгийн бохир усыг цэвэрлэн ахуйн бохир усны сувагт нийлүүлэн зайлуулах зориулалт бүхий тоног төхөөрөмж үйлчлүүлэгчид ээлтэй байх зориулалт бүхий сувилагч дуудлагын систем, радиоузель, галын дохиоллын автомат хаалга бүхий системүүд суурилагдсан. Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны хэсгийн хувьд програм хангамжийн асуудал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

image

Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төгрөг бүр бидний ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нь Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Түлэнхийн төв, Нисэхийн хүүхдийн эмнэлэг зэрэг олон жил царцсан бүтээн байгуулалтуудыг дуусгана. Мөн ард иргэддээ дутагдаж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, гадаад орноос эмнэлгийн тусламж авах гэж хандахгүй болгох чин хүсэл эрмэлзэлтэйгээр үргэлжлүүлэн ажиллах болно.

image

-ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААН БОЛСОН ЗҮРХ-СУДАСНЫ ЭМЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ-

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баясгалан: Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг нээж буй түүхэн өдрийн сайхан мэндийг ард түмэндээ хүргэж байна. Өнөөдөр миний сэтгэл үнэхээр их хөдөлж аз жаргалаар бялхаж байна. Миний ажил амьдрал тэр чигээрээ энэхүү торгон агшны төлөө зориулагдсан мэт сайхан мэдрэмж төрж байна. Бидний боловсруулсан төслийг УИХ, Засгийн газар соёрхон дэмжиж БНСУ-ын “Эксим” банканд өргөн барьж 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Төсөл эхлэх үед Монгол Улсын Засгийн газар энэ ажилд анхаарал тавьсан. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн боловсон хүчнийг бэлтгэхдээ БНСУ-д долоон удаагийн сургалт амжилттай зохион байгуулан 42 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна. Мөн дотооддоо ажлын байран дээрх 12 удаагийн сургалтад 110 эмч мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг сургасан байна. Түүнчлэн цөмийн оношилгоо эмчилгээний тасагт изотопи үйлдвэрлэх циклотрон, цацраг идэвхт 18F-FDG эмийн үйлдвэр, халуун цех, цацрагийн хяналтын лаборатори нээгдэж байна.

image

2018 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны тогтолцооны өвчтөн 10 мянган хүн амд 17.45 хувь, хавдар 10 мянган хүн тутамд 13.41 хувь байна. Албан бус мэдээгээр гадаад оронд эмнэлгийн тусламж авч буй иргэдийн гуравны нэг нь оношилгоонд, гуравны хоёр нь эмчилгээнд зарцуулагдаж байна. Гадаад оронд хийгдэж байгаа эмчилгээний нэлээн хэсгийг зүрх судас, мэдрэлийн мэс засал, ортопед мэс засал болон хавдрын эмчилгээ эзэлж байна. Энэ төв ашиглалтад орсноор дээрх чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, үйлчилгээ сайжрах болно.

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Zochin [103.57.94.193] 2019-07-09 18:36:57

2 emnelgiin emch nar hvn ih ylgavarlaj haritsdag zarim n ih zantai sonin haritsaatai oligtoi emchlehchgui harya geed yvuuldag guij uzuulj bga ym shg zarim n yarvaij zagnachaad ystoi davarchihsan eejiig min hed hed yvuuldag

Зочин [122.201.22.41] 2019-07-07 08:53:40

uniig n diilj uilchluulj zhadah hun olon baih bolov u.

Мөнх [64.119.21.40] 2019-07-06 09:32:11

Эмч нарыг хариуцлагатай өолгох нь чухал буруу эмчилгээ хийчээд ямарч хариуцлага хүлээдэгүй монгол эмч нар байна ер хь сайд нь бас ялгаагүй

Зочин [202.179.31.110] 2019-07-06 08:44:56

тоног төхөөрөмж яах вэ.Эмч нарын харьцаа мэдлэнюг хэр вэ.

Зочин [66.181.179.218] 2019-07-06 02:21:43

Shamshigar uuruu hiusen eh zohiogch munuuu...

Зочин [202.126.88.50] 2019-07-06 00:40:58

Ламбаа сайд анх санхvvжилт олж ирж эхлvvлсэн ажил. Энд харагдахгvй бна. Манайхан ажлыг хийхэд чухал хувь нэмэр оруулсан хvмvvсээ мартчих юмаа

Зочин [66.181.191.44] 2019-07-06 00:37:08

Ene tumruudiig ajilluulj chadakhuu?

Irgen [202.9.43.31] 2019-07-06 00:16:14

Ene teneg sarangerel yu xiicheed soliorood bga ym salbariig ynagaaj bj tyz xsichlaj tyg barij daldagnaxaa bolij yz meddeg ajlaa chaddag ym bol xiigeed yamnaas zailj yz

Зочин [202.9.43.9] 2019-07-08 09:40:47

chi ene salbariig tiim sain meddeg yum bol said bolooch.

zochin [66.181.178.90] 2019-07-07 23:19:38

Sain medee baina Har energitei zuil buu bich. Uurt chini muu baidag yum.

Зочин [202.55.188.34] 2019-07-06 01:20:19

Yg unen

Зочин [66.181.183.89] 2019-07-05 21:33:11

Хүртээмж сайтай л байгаасай . Ард иргэдэд хамгийн хэрэгтэй нь Эмнэлэг шүү дээ . Манайд эмнэлгийн ачаалал маш их ямар хэцүү байдгаас болж ихэнх хүн ѳвчнѳѳ хүндрүүлдэг шүү дээ . Эрүүл мэндийн сайдын идэвхи зүтгэл оролцоо байсан л байж таараа сайн байлаа .

Зочин [202.180.218.134] 2019-07-05 21:12:29

Saihan medee bna Sarangerel said bolon ervvliig hangaalah salbariin hamt olond amjilt hvsie

Зочин [103.10.22.85] 2019-07-05 19:20:59

Хүртэмж муутай ачаалал ихтэй байх байлгүй.Гэхдээ яахав хэрэг болж л таараа Харин иргэд бид ямар журмаар яаж үйлчилүүлэхийг нь тодорхой болгох хэрэгтэы. Энэ .сайд авгай илүдэж байна шүү.

Зочин [202.55.188.34] 2019-07-06 01:21:24

Sarangerel odoo ichmeer yma

Зочин [59.153.115.230] 2019-07-05 18:47:58

Сайхан тевийг асар их зээл херенгеер байгуулжээ. Гол нь оношлогоо хийх эмч нарын мэдлэг чадвар тун тааруу шуу. Сайн аппарат байгаад зев оношлож чадахгуй бол .......

1234 [182.160.32.243] 2019-07-05 18:10:02

Jiriin irgeded uilchlehgui sh de.darga nar uzuulne

Лхагва [202.126.89.98] 2019-07-05 18:03:18

За одоо гуншаа авгайгаас салчихвал бүр гоё уу

Зочин [66.181.179.218] 2019-07-06 02:23:06

Zuv duu

Зочин [202.126.88.66] 2019-07-05 17:51:53

Сайхан мэдээ дуулж сонсох ч сайхан шүү миний Монголын ард түмэн эрүүл байж урт наслах болтугай

Зочин [103.212.117.229] 2019-07-05 17:35:36

Ямар сайхан мэдээ вэ та нартаа баярлалаа

Ard [202.126.88.224] 2019-07-05 17:34:33

Bayar khurgie! Amjilt!

Зочин [80.214.70.252] 2019-07-05 17:34:03

Ter kapitaliin sogtuu avgai bas yuchiv de

Зочин [103.212.117.229] 2019-07-05 17:38:19

Za chi saihan ym bichij uz


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.