Монгол хүүхдүүд гадаадын кинонд тоглох боломж нээгджээ

Д.Тулга / Энтертайнмент

Хүүхдүүдийн шимтэн үздэг Nickelodeon сувгийн “All that” цувралд монгол хүү гол дүр бүтээсэн аж. Тэгвэл тэрхүү том боломжууд монгол хүүхдүүдэд нээлттэй болжээ.

2015 онд байгуулагдсан “Цэцэгс” англи хэлний хөтөлбөртэй хөтлөгч, жүжигчний дугуйлан хүүхдүүдийг гадаадын кино уран бүтээлүүдийн дүрийн сонгон шалгаруулалтад бэлтгэдэг байна. Тус дугуйлан гадаадын кастинг буюу кино сонгон шалгаруулалтын компаниудтай хамтарч ажилладаг бөгөөд тэдэнд хэд хэдэн хүүхдийн киноны сонгон шалгаруулалтын дуудлага иржээ. Эдгээрээс дурдвал дэлхий даяар 125 сая үзэгчтэй энтертайнмэнт компани Netflix Orginals -ийн “Stranger Things” буюу “Хачин Зүйлс” олон ангит киноны туслах дүрийн сонгон шалгаруулалтын дуудлага ирсэн байна. Мөн Дисней телевизийн ээлжит кино уран бүтээл болох "Timmy Failure" гэх Stephen Pastis зураачийн номоос сэдэвлэсэн 11 настай мөрдөгч хүүгийн тухай өгүүлэх адал явдалт киноны туслах болон массын дүрийн сонгон шалгаруулалт мөн зарлагдаад байгаа гэнэ.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:13:24

F5XFh8 http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.