Төв цэнгэлдэх орчмын 58 барилгын үйл ажиллагааг наадам дуустал зогсоолоо

Б.БУРМАА / Хууль

Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг 2019 оны долоодугаар сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо.

Үүнд:

Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон,

Академи хороолол,

Хүннү 222 хороололын барилгууд,

“Мон-Аса” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,

“Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,

“Эрчимт сүлжээ зам” ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,

“Нарантуул трейд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,

Донгхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ны 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,

Тайм констракшны захиалгаар баригдаж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,

Алтай холдинг ХХК-ийн захиалгаар баригдаж буй Имарт дэлгүүрийн барилга,

“Сонгдо монголиа” ХХК-ийн захилгаар баригдаж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.233] 2019-07-09 10:15:22

Наадам гэж ажлын хар садаа байнаа тээ 2 хоног амрахад л хангалттай шд

Зочин [64.119.21.242] 2019-07-09 11:47:35

Чиний сонголт шдээ ккк амрах дургуй бол наадмаар явж талбай цэвэрлээч чамайг ямар гавлаж байгаад амрааж байгаа биш


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.