Наадмын нээлтийн билет олноор нь “шаглаж” байсан иргэдийг шалгаж байна

Б.БУРМАА / Хууль

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэх 6000 тасалбар худалдаанд гарсан. Гэтэл эдгээр тасалбарыг олноор нь дамлан зарж буй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал өчигдөр л гэхэд аав хүү хоёр 170 ширхэг билетийг НЗДТГ-ын гадна зарж байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж байна. Тус иргэд өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байна. Мөн наадмын билет зарж буй Дүнжингарав худалдааны төвийн гадна олон тооны тасалбар зарж байсан иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

НИТХ-ын ажлын албанд ажилладаг иргэн Ж.Энхбат НЗДТГ-ын гадна тасалбар олноор зарах гэж байгаа гэх мэдээллийг анх цагдаагийн байгууллагад өгчээ. Тэрбээр “Наадмын тасалбар авах гэж иргэд гурав дөрвөн хоног оочирлож байна. Нэг хүнд хоёр тасалбар өгнө. Ингэхийн тулд иргэний үнэмлэхтэй, хурууны хээгээр өгнө гэсэн хэрнээ дарга нарт цохолтоор хэдэн зуугаар билет олгож байна. Энэ шагийн билетний цаана НЗДТГ-ын дарга нар л байгаа. Яагаад бүхэл бүтэн төрийн байгууллагын үүдэнд билет зарж байгаад баригдаж байна вэ. Хэлэх муу үг алга. Энэ бол гутамшиг. Улаанбаатар хотыг цахим, аз жаргалтай болгоно гэсэн удирдлагууд эсрэгээрээ авлигын үүр болгож байна.” гэсэн юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.176.68] 2019-07-11 17:03:29

Өтөнд баригдсан муусайн юмнууд баяр наадмаар ч зүгээр байж чадахгүй.

Зочин [64.119.17.138] 2019-07-11 11:01:08

ТАСАЛБАР ДАМЛАГЧДЫН АРД НЬ ДАНЗАН НЯМДОРЖ ХОЁР БАЙГАА .

Иргэн [202.179.25.3] 2019-07-10 23:37:45

Онлайнаар авсан хүн байна уу? 3 өдөр оролдоод бараагүй шүү.

Зочин [66.181.181.88] 2019-07-10 21:29:55

Хуурамч билет борлуулах зүйл гарвал маш ноцтой зүйл болно шүү.

Зочин [122.201.22.61] 2019-07-10 20:51:46

Даргын цохолт гэж уигаа яриад байгаан наадмын билёт цохсон дарганцрыг хатуу шийтгээд олонд нэрий нь зарла! Тэр бол билёт заруулж авлига авдаг нөхөр байна!!!

Зочин [122.201.22.61] 2019-07-10 20:34:28

Дамын наймаачдыг баривчилж олон арван саяар торгоод тв ээр гаргах хэрэгтэй!

Зочин [66.181.183.207] 2019-07-10 21:13:51

"НААДМЫН БИЛЕТИЙН ДАМЧИН" гэх пайзыг хүзүүнд нь зүүлгээд гарыг гавлаж задгай машинд ачиж готын гудамж талбайд үзүүлж шийтгэ.

Зочин [122.201.21.251] 2019-07-10 18:34:57

Zarsan garuudyg bas shalga l daa

zochin [185.39.141.189] 2019-07-10 17:36:51

65 buzariin svvder arilahgvi yum da

Зочин [43.228.131.85] 2019-07-10 17:04:09

Davartsan sheesnuudiig shorond hii

Зочин [202.126.89.36] 2019-07-10 16:19:15

дотроосоо хагарч эвгүй үнэр гарч байна.хотын мэр одоо хариуцлага тооцож хатуу арга хэмжээ аваа

зочин [103.229.122.184] 2019-07-10 16:09:34

Бүх юмыг түрүүлж эдсээр байгаад бүр сурчээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.