“THE HU” хамтлагийн уран бүтээлчдэд СТА цол олгов

Д.Тулга / Энтертайнмент

Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Тухайлбал “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлчдийг СТА цол тэмдэгээр шагнасан байна. Тодруулбал, Цэндбаатарын Галбадрах, Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр, Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаажээ.

image Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

зочин [66.181.176.68] 2019-07-11 09:05:46

Наадмын нээлтээр дуулуулахгүй за хамтлагийн залуучуудад захихад эв эеэ хичээж олон жил дуулна шүү жаахан өнгө мөнгөний захаас бариад зангаа хувиргаж хэн байснаа мартаж хэн хэндээ ихэрхэв үүнийг үеийн үед анхаарч яваарай та нарын ирээдүйн зам гэрэлтэй байна яаж явах нь та бүхнээс үалтгаална амжилт хүсэе хичээгээрэй.

Зочин [64.119.20.197] 2019-07-10 12:26:12

Мундаг.дахин дахин амжилт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.