Новиков Алексей: Раллигийн тамирчид ая тухтай газар байрлаж уралдаанаа амжилттай үргэлжлүүлэхийг харах таатай байна

М.Амаржаргал / Спорт

Автомашин, мотоциклийн холын зайн дэлхийн цомын аварга шалгаруулах “Торгоны зам-2019” уралдаан ОХУ-Монгол-БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнан зохион байгуулагдаж буй билээ. Энэхүү уралдааны бэлтгэлийг хангаж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр гурван газарт 1600 хүний дамжин өнгөрүүлэх түр баазыг байгуулаад байна.

Дундговь аймгийн төв Мандалговь суманд Зэвсэгт хүчний нийт 6 анги салбар болон ЗХ-ний 065, 278-р салбарын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дамжин өнгөрөх баазыг байгуулан ажиллаж байна. Бэлтгэл ажил бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн. 1600-1800 хүнийг хүлээн авах орон байр үйлчилгээний танхим, хоолны газар, усанд орох газар, угаалтуур, ор дэр, хөнжил гудас, ариун цэврийн газар гэх мэт хэрэглээний бүх зүйлс бэлтгэсэн.

УСТ 5.5- тай майхан 42, УСБ 5.9-тэй нь 5, 4.4-тэй нь 3, 5.9-тэй Монгол майхан 6 ширхэгийг тус тус барьж байрлуулжээ. Түүнчлэн орон нутгийн давуу чанарыг ашиглаад МСҮТ-ийн дотуур байр буюу бариад 2 жил болж буй 150 хүнийг хүлээж зочид буудал бэлэн болсон. Тэмцээний ерөнхий удирдамжид заагдсан бүх өрөө тасалгааг бэлтгэсэн. Үүнд орон нутгаас нэгдүгээр шатны эмнэлэг 6 ортой байрлуулсан. Мөн хоолны газарт Улаанбаатараас ирсэн ЗХ-ний анги салбаруудын 20 гаруй тогооч нар ажиллана. Үүнээс гадна тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан интернэтийн орчин бүрдүүлж өрөө бэлтгэсэн байна.

image

Энэ талаар “Торгоны зам 2019” авторалли тэмцээний холбооны инженер Новиков Аликсей, Дераген Денис нараас зарим зүйлийг тодруулав.

-Интернэтийн холболтын асуудал ямар шатандаа байгаа вэ?

-Бид ОХУ-аас ирсэн сүлжээний компанийн ажилтанууд. Оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, авто спортын сонирхогчдод зориулан интернэт мэдээллээр хангах холболтын ажлыг хийгээд явж байна.

-Ямар маршрутаар явж байгаа вэ?

-Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад гэсэн маршрутаар ажиллаж байна. Өнөөдөр Дундговьд холболтоо хийж дууслаа. Одоо бол интернэт сүлжээний асуудалгүй болсон. Өнөөдөр манай хоёрдугаар баг Өмнөговь сум руу явж байгаа.

-Ажиллахад хүндрэлтэй зүйл тохиолдов уу?

-Ер нь Монгол Улсад ажиллах үед замын асуудлаас өөр хүндрэл гарсангүй. Бид замдаа 5 удаа дугуйгаа хагалсан. Харин хоол унд, арын албаны зохион байгуулалт байрууд мөн зочдод зориулсан дамжин өнгөрөх баазууд маш сайн болсон санагдсан. Тэмцээний тамирчид маань ая тухтай газар байрлаж уралдаанаа амжилттай үргэлжлүүлнэ гэдгийг харахад таатай байна.

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.