ТОРГОНЫ ЗАМ: Раллигийн тамирчид өнөөдөр бариандаа орно

М.Амаржаргал / Спорт

Авто спортын “Торгоны зам-2019” авто раллигийн уралдаан ОХУ, Монгол, БНХАУ-ын нутгийг дамжин 10 үе шаттай 5000 гаруй км зайд явагдаж байна. Энэ сарын 6-нд эхэлсэн уралдаан өнөөдөр БНХАУ-ын Гансу мужийн Дунхуан хотноо барианд орсноор өндөрлөнө. Уралдаанд 36 улсын 97 тамирчин хүнд даацын ачааны автомашин, мотоцикл болон суудлын автомашины төрөлд өрсөлдөж байна.

ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхлүүлж хоёр гараа ОХУ-ын нутаг дэвсгэр дээр явагдсан. Монголын нутагт энэ сарын 10-нд орж ирсэн “Торгоны зам-2019” уралдаан ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар, Улаанбаатар, Улаанбаатар – Мандалговь, Мандалговь – Даланзадгад, Даланзадгад – БНХАУ-ын Баянбулаг гэсэн чиглэлд 13-ны хооронд болсон.

Уралдаан 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт Баянбулаг-Алшагийн чиглэд найм дахь гараа явагдаад байна. Өчигдөр тамирчид 786.11 км зайд уралдаж мотоциклын төрөлд 2018 оны Дакар раллигийн дэд аварга Аргентины Кевин Бенавидес, суудлын автомашины төрөлд Дакар ралли уралдааны гурван удаагийн аварга Катарын Нассер Аль-Аттия, ачааны автомашины төрөлд Беларусын тамирчин Шиархей Виазовичийн экипаж тэргүүн байр эзэлжээ.

Энэ удаагийн “Торгоны зам-2019” уралдаанд раллигийн хамгийн том тэмцээн болох Дакар ралли уралдааны ачааны автомашины төрлийн 7 удаагийн аварга В.Чагин, суудлын автомашины төрлийн 3 удаагийн аварга Нассер Аль-Аттия нарын шилдэг тамирчид оролцож байгаа нь тэмцээний цар хүрээ, нэр хүнд ямар өндөр байгааг итгэж буй юм.


Сэтгэгдэл

zochi n [66.181.161.4] 2019-07-16 12:09:33

Chagin uraldaanii dargaar ajillaj bgaa Uraldaagui. Gexdee mash sonirxoltoi uraldaan bolj bgaa shu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.