Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд Ерөнхийлөгчийн байр суурь

Д.Тулга / Улстөр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор Ерөнхийлөгчид танилцуулж, санал авах хуулийн заалттай. Гэтэл уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс Ерөнхийлөгч мэдээд эсэргүүцэн албан тоот илгээсний дагуу УИХ хуулийн дагуу танилцуулж, Ерөнхийлөгчийн саналыг аваад байна.

image

Ерөнхийлөгч ямар санал гаргаж буйг олон нийт анхааран харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн чухал санал байна.

ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛАХ ЦАГ БОЛСОН

Үндсэн хуулийн өөрчлөлтөд давхар дээлийг тайлахгүй байх эрхийг дөрвөн гишүүнд олгосон. Тодруулбал

Дөрөв.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасныг Ерөнхийлөгч эсэргүүцэж байгаа юм.

Засгийн газрын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах одоогийн төсөлд тусгасан дөрвөн гишүүн давхар дээлтэй байх талаар Ерөнхийлөгч санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн дан дээлтэй буюу УИХ-аас хамааралгүй байхаар хуульд тусгаж, саналаа боловсруулсан нь хамгийн зөв сонголт юм.

Давхар дээлтэй улстөрчид заримдаа хоёр ч биш гурван давхар дээлтэй болсон тохиолдол бий.

Энэ оны III сард Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, БСШУС-ын сайд гэсэн гурван албан тушаал буюу гурван давхар дээлтэй болчихсон байсан. Түүнийг сайдаар томилоход Байнгын хорооны даргаас нь чөлөөлөх байтал удтал хүлээж, Монгол Улсын оюуны их ундарга болсон салбар гацаанд орсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга гэдэг чинь яамандаа, салбарын сайддаа хяналт тавих үүрэгтэй байтал УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг чиглэл өгөөд, өөрөө өөртөө хяналт тавих үүрэг хүлээлгэж байсан нь гайхаад баршгүй томилгоо болж билээ. Энэ мэт төрийн гаж тогтолцоо олон байгааг цэгцлэх цаг нэгэнт болсон учир давхар дээлээ дан болгож, үүрэг хариуцлагаа улам чангатгах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг олон нийт дэмжиж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэсэг буюу I ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ хэсгийг өөрчлөх саналаа Ерөнхийлөгч илэрхийлжээ.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг олон нийт хийгэд УИХ-ын гишүүд үндэслэлтэй хэмээн үзэж дэмжиж байна.

1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсоныг Ерөнхийлөгч онцолжээ.

Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргасан байх юм. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар гэдгээ танилцууллаа. Хуульчид, улстөрчид зөв санал байгааг онцлоод дэмжихээ илэрхийлсээр байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 1992 онд Үндсэн хууль батлахад манай улс хоёр сая хүрэхтэй, үгүйтэй хүн амтай байсан. Одоо бол 3.4 сая болж байна. Тэгэхээр гишүүдийн тоог эргэж харах шаардлага байгааг олон хүн хэлж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ерөнхийлөгчийн 108 гишүүнтэй байх саналыг би дэмжинэ. Учир нь 1992 онд хоёр сая 200 мянган хүн амтай байхад Их хурал 76 гишүүнтэй байна гэж баталсан. Харин одоо манайх гурван сая гаруй хүн амтай болчихлоо. Нөгөө талаар 76 гишүүнтэй байх нь яг амьдрал дээр сайн хууль гаргахад учир дутагдалтай байна. Тиймээс 99 юм уу 108 болгоод нэг гишүүн нэг л байнгын хороонд ордог байх ёстой. Тухайлбал Эдийн засгийн байнгын хороонд эдийн засагч, Төрийн байгуулалтын байнгын хороонд төрөөр мэргэшсэн гишүүд орж ажиллавал хууль чамбай сайн гарах боломжтой болно. Мөн 76 гишүүн байгаад 39 гишүүн ирц бүрдүүлээд 20 гишүүн хууль баталж байна. Тэгэхээр их сул хууль гарч байна. Нөгөө талаар Монгол төрийн дархлаа их сул болж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Ер нь Их хурлын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. 76 гэдэг тоо 1992 оны хоёр ч сая хүрэхгүй хүн амтай байсан үеийнх шүү дээ. Гишүүд нь “давхар дээл”-тэй байна, байнгын хорооны гишүүд хүрэлцэхгүй байна, ажил хийхгүй байна энэ бүх яриад байгаа зүйл чинь гишүүд цөөхөн байгаатай холбоотой. Цөөхөн байх тусмаа шийдвэр гаргах нь муу. Олон байх тусмаа зөв шийдвэр гаргана.


Сэтгэгдэл

Хайдо [202.9.42.144] 2019-07-18 03:31:09

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаж гишүүдийн тоог нэмсэн ч онц өөрчлөлт гарахгүй. Ер нь улс төрийн ямарч мэдлэггүй хүмсийг сонгох одоогийн систем,үзэл бодол зорилт нь тодорхойгүй ,зөв зүйтэй бүрэлдэн тогтоогүй намуудтай байхад үндсэн хуулийг хичнээнч өөрчлөөд үр дүнд хүрэхгүй.Харин их хуралыг 2 танхимтай болгон их хуралын дэргэд хууль боловсоруулах институтай болгох нь зөв юм. Одоо бол гишүүдийн ихэнх нь улс төрч,эдийн засгийн ямарч мэдлэггүй байгаа нь гаргасан хуулиуд хоорондоо зөрчилдөж биелэгдэх боломжгүй болдог.Монголд одоо шүүхийн системийг үндсээр нь өөрчлөөгүй цагт амжилтанд хүрэхгүй бөгөөд шүүгч нарыг томилохдоо 3-4 үеийн удам судар намтарыг сайтар судлаж томилгоог хийж байх нь шударга байх нөхцөлийн нэг чухал зүйл юм.

Zochun [88.64.208.31] 2019-07-17 18:59:33

Uuu

Irgen [202.9.42.7] 2019-07-17 17:34:29

108 baityga 76 ch xereggyi yls ornoo tsulmugchid lyivardagchidiig nemeed exner xyyxed ger byleeree niilj avaad idex ym bna l da syyliin 30 jil ger byliin biznesiin xyreel tomroson ard tymen xoosron ydyyrsan ylsiig ydirdaj xugjyylex bish gadniixantai niilj yls ornoo deeremdsen yu xiigeed xiij byteegeed ter bymtan bolj mogold bagtaxgyi xurungutun bi bolood bga ym bodox shyyx tsag bolson

Зочин [66.181.161.40] 2019-07-17 11:58:23

Хэд байсан ч хамаагүй харин а намаас з энхболд эрдэнэ эрдэнэ бат бат үүл ардын намаас м энхболд оюунхорол махн аас энхбаяр ганбаатар ан аас нарантуяа нарыг гаргахгүй байвал ард түмэн амраах байх шүү даанч хэцүү байна даа гадагшаа битгий амд мал гаргаач хэдэн жилийн дараа монголчууд очиж маллах болно шүү манай монголд хэдэн мал байхад л амдьран шүү

анар [43.242.243.82] 2019-07-17 11:17:53

Ард түмэн сонгох эрхээ эдлэх ёстой. намын жагсаалтаар орж ирэх гишүүд ард түмний сонголт биш намдаа хандив өгсөн, даргадаа дольгонсон, жагсаал хийж попорсон далдаакууд л гишүүн болно гэсэн үг. Баянсэлэнгэ авгай, баасанхүү гэх мэт

анар [43.242.243.82] 2019-07-17 11:14:40

АНам 2020 онд ялахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор УИХ ын гишүүдийг 108 болгож өөртөө боломж гаргах гэж үзэж бн. 76 идэж ханахгүй байхад 108 идвэл Монгол дампуурна биздээ

999 [103.87.255.66] 2019-07-17 08:50:38

За даа ийм боловсролгүй гишүүдээр үнэдсэн хуульд өөрчлөлт оруулна гэхээр нэг л тиймхэн байна. Уг нь Үндсэн хуульд гишүүдийн боловсролыг заачихмаар байгаан. Тэгэхгүй бол ингээд гишүүн болчихоод татвар төлөгчдын мөнгө хусаад байвал юун улсаа хөгжүүлэх аан.

mgl [202.126.89.193] 2019-07-17 04:40:54

100 yamaand 60 yhna 76 mangas tsulmuud dyysch bhad bas 108 bvr svireh blgui

Зочин [202.131.228.20] 2019-07-17 04:16:30

Ene huniig yah yostoi yum be


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.