Өнөөдөр Монголын гурван тамирчин хүрэл медалийн төлөө тулалдана
.jpg)
Их Британийн Ливерпүүл хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Монголын таван тамирчин шөвгийн наймд үлдсэнээс өнөөдөр гурав нь тулалдана.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Испанийн тамирчин Лозано Серрано Рафаэйлтай, 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ эзэн орны тамирчин Камара Оделтой, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Узбекистаны тамирчин Каракова Ферузатай тулалдана.
Харин эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Батулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг нар есдүгээр сарын 12-ны өдөр медалийн төлөөх тулалдах хуваарь гарлаа.
Сэтгэгдэл