Нассер Ал Аттияа: “Торгоны зам” ралли миний карьерын хамгийн хэцүү уралдаануудын нэг байлаа

М.Амаржаргал / Спорт

"Торгоны зам" ралли өндөрлөж, ялагчдад "Цагаан арслан" хэмээх цомыг гардуулах үеэр тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Автоамшины ангилалд өрсөлдсөн Катарын багийнхан бүх шатанд тэргүүлсээр ялагч болж чадлаа. Багийн жолооч Нассер Ал Аттияа "Торгоны зам уралдаанд түрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ том, сэтгэл татам уралдаан миний хувьд маш чухал байсан. Өөр, өөр газраар гурван орны газар нутаг уул, усыг гаталж уралдлаа. Би БНХАУ-д үргэлжилсэн уралдааны эхний өдрийг хэзээ ч мартахгүй. Энэ бол миний карьерын хамгийн хэцүү хүнд уралдаануудын нэг байсан гэж бодож байна. Би энэ улирлын долоо дахь ялалтаа авлаа. Энэ бол миний ажлын үр дүн. Хамтрагч Мэтюдээ маш их баярлалаа" гэв.

image

Энэ жил анх удаа "Торгоны зам" раллид нэмэгдэн орсон мотоциклын ангилалд түрүүлсэн Австралийн тамирчин Сам Сандерланд "Уралдааны үеэр маш үзэсгэлэнтэй газруудаар аялалаа. Энэ бол манай спортын хамгийн үнэт зүйлсийн нэг юм. Зохион байгуулагчдад баяр хүргэе. Та бүхэн маш сайн ажилласан шүү. Уралдааны хувьд маш хэцүү байсан. Ялангуяа БНХАУ-ын нутагт уралдсан сүүлийн гурван өдөр. Энэ бүхнийг давж гарахад тусласан багийнхандаа маш их баярлалаа" гэв.

image

“Quad” буюу дөрвөн дугуйтын ангилалд түрүүлсэн Польшийн тамирчин Рафел Соник "Манай баг эсвэл би ямар нэг алдаа гаргасангүй. Хэмнэлээ олж бага багаар урагшлах нь том амжилтад хүрэдэг гэдгийг ойлголоо. Зохион байгуулагчид маш сайн ажилласан. Ялангуяа уралдааны замын зургийг маш нарийн гаргасан байна лээ. Зургаа хараад явахад төөрөх асуудал гарсангүй. Замын зургийг төгс хийсэн гэж хэлмээр байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

image

Ачааны машины ангилалд тэргүүлсэн Камаз-мастер баг сүүлийн 20 жил раллигийн рейтингээрээ тэргүүлж буй. Тус багийн жолооч Антон Шибалов "Би энэ уралдааныг хэзээ ч мартахгүй. Энэ удаагийн уралдаан үнэхээр гайхамшигтай мэдрэмж өгсөн ч үүнийг мэдрэхийн тулд маш хүнд хэцүү зам бартааг тууллаа. Тиймээс сэтгэл ханамж маш өндөр байна. Хамгийн хэцүү хэсэг бол БНХАУ-д үргэлжилсэн уралдааны эхний өдөр. Элсэн манхан дундуур уралдах амаргүй байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн раллид 97 баг уралдахаар мэдүүлсэн ч 93 уралдаж, 77 нь буюу 83 хувь нь уралдаанаа өндөрлүүлээ.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.217] 2019-07-17 15:31:19

Монгол тамирчидынхаа тухай дурсдагүй ээ Бас хачин аа

татар [66.181.185.41] 2019-07-17 13:39:23

татар гэж нэг чех машин байна байна.

[94.197.121.30] 2019-07-17 09:28:29

Камаз ч аргагүй бартаат замын мангас юм даа. Урд нь орох хоншоортой унаа одоогоор алга шивдээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.