Г.Бум-Эрдэнэ "хахууль аваагүй, хандив авсан" гэж мэдүүлсэн ч торгох ялыг нь хэвээр үлдээлээ

Б.БУРМАА / Хууль

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Бум-Эрдэнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноож байсан юм. Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд, дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан.

Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр давж заалдах шатны шүүх хурал болов. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, гэм бурууд нь тохирсон ял шийтгэсэн гэж үзээд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, торгох ялыг нь хэвээр үлдээлээ.

Тус сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутган АТГ-ынхан өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр баривчлан, шалгаж байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.36.98] 2019-07-18 07:54:12

handiv aaaan

Dorjoo [150.129.142.157] 2019-07-17 22:39:22

Avilgchdiig hatuu tseerluul

Зов [103.26.194.51] 2019-07-17 20:12:29

Ажил хийдэг алсын хараатай хун дээ.сургууль багш нарын толоо зов сэтгэлгээгээр Ажиллаж байсан. захирал солигдоод байх сайн зуйл биш

НМ [84.51.161.8] 2019-07-17 19:40:32

Маарамбынд очих гэсэн юм бишээ, тэргийг нь гуйх гэсэн юмаа гэдэг шиг юм болждээ. Авлигийн хэргийг том, жижиг гэлтгүй шийтгэж байвал ирээдүйдээ сайн юмсан.

Зочин [103.26.194.87] 2019-07-17 19:28:19

AKULUUD B.A UUU

Зочин [193.119.109.247] 2019-07-17 16:44:48

Jaraahai

Иргэн [119.40.98.106] 2019-07-17 16:29:34

Торгоод л болоо юу? Ингэхээр авлига цэцэглэнэ биз дээ.

Zochin [172.58.45.147] 2019-07-17 15:28:27

Uleetsen KONDOM shig tsaraitai pizda chine bas mongond durtai ain omhii hankluulsan iim hogshin hergeleed haysan belgevchen tsaraitai huurnuudiig shataaj bulmaar yum

Зочин [103.10.22.16] 2019-07-17 15:02:01

ҮЛДСЭН МӨНГӨӨРӨӨ ЦӨМ ХИЙ

зочин [66.181.191.76] 2019-07-17 14:40:01

Торгоод ч яах билээ,торгуулиа өгчихөөд,цаашдаа дахиж авилга авахгүй,авилга өгөхгүй гэсэн баталгаа хаанаас хэн гэгч баталж нотлох уу? Бүх салбарууд ихэнхи ни ийм дүр зурагтай бгаа АТГ энэ бүх салбаруудад хүрч ажиллаж чадахгүй л бгаа шүү дээ,шүүх,проkурор өнөө маргаашаа аргацаасан байр байдалтай бгаан улс орон доройтож уруудаж явж бна л гэсэн үг дээ

Зочин [64.119.23.162] 2019-07-17 13:27:20

Өө за заа хахуулийнхаа 1%иар торгуулиад өнгөрвөл хахууль цэцэглээд байхаас яарав цаана нь өчнөөн мөнгөтэй үлдэж бгаа юм чинь

zochin [202.9.43.50] 2019-07-17 12:46:27

shuukh ch unekheer yalzarch duuschikhaj dee...

Зочин [66.181.170.82] 2019-07-17 12:44:52

Энэ асуудал өмнө нь байсан одоо ч байгаа Хаа газар сургууль цэцэрлэг ийм л байдаг шдээ Тэр мөнгөө сургууль цэцэрлэгийн тохижилт засварт л зарцуулсан байдаг Төсвийг нь олигтойхон батлаад өгдөг бол дээрээс нь дарга нар нь өөрсдөө дураараа хүүхэд ав гэж шахдаггүй бол ийм асуудал гарахгүй дээ Энэ битгий хэл улсад хохирол учруулсан хүмүүсээ ингэж шийтгээч ээ Ажил хийж байсан хүнийг торгочихоод юундаа гайхуулаад байгаам болоо

Зочин [202.55.180.58] 2019-07-17 11:48:07

АТГ ын хийсэн ажилыг ингээд шүүх ус цацаж унтараагаад байх гэж үү . хэдий болтол ингэж улсаа , иргэдээ доромжилж суух юэ

Зочин [124.158.110.82] 2019-07-17 15:29:54

шүүхийн зөвөө

Зочин [103.229.122.79] 2019-07-17 10:49:06

omnon zahiral avch baisan avilgiig hen hariutsah ve

Зочин [122.201.19.99] 2019-07-17 10:41:31

1-сургуульд орох ханш нь тогтсон байдынмаа юун хандив вэээээ

Зочин [103.212.116.175] 2019-07-17 12:29:06

Hahuul n mon shuu bagsh nar ih aihtar shuu san shalga oor zondoo no garandaa harjil baigaarai aimguud ch gesen ylgaagui shalgsh l heregtei


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.