Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

М.Амаржаргал / Спорт

Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн 12 дах өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тэргүүлэгч Ёкокуна Какүрюү өнөөдөр Чиёотайрюүтай барилдах бол 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал сэкивакэ Митакэүмитэй оноолт таараад байв. Тэмцээн эхлэхийн өмнө Какүрюү 11 даваатай, Хакухо 10 даваа нэг унаатай, Томоказэ Тэрүцүёши нар тус тус есөн даваа хоёр унаатай барилдаан эхэлсэн.

Харин тэмцээн дуусахад тэргүүлэгчдийн тоо гурав болон цөөрлөө. Учир нь Томоказэ маэгаширагийн барууны дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноровт өвдөг шороодсоноор гурван унаатай болж, ухарлаа. Түүнийг давсан Ичиножёогийн хувьд найм дах даваагаа авч, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бол аваргуудын хувьд учраа бөхчүүдээ даван тэргүүллээ хадгалж чаджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.11.50] 2019-07-19 13:58:29

Монгол аварга түрүүлнээ

Зочин [66.181.177.250] 2019-07-19 06:09:49

Анандаа түрүүлнэ шүү.тэр японыг дэлбэ шидэх хэрэгтэй.

Нүд чих [202.126.89.151] 2019-07-19 05:57:25

МАНАЙ аваргуудын залгамж нь үлэмж том биет Ичинноров байхын тулд бэлтгэлээ сайн хийж ухаалаг барилдах шаардлагатай байна.Ганбаяр халаа авах боломжтой байсан ч бэртэл аваад явахаа байлаа.Иймд бэртэхгүй зөв барилдаж сурахыг хичээцгээ.

эдийн засгч [182.160.33.7] 2019-07-19 05:02:41

Амжилт хүсье


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000