Хамгийн сайхан айраг, хөхүүр, шилдэг дэмбээч шалгарууллаа

М.Амаржаргал / Энтертайнмент

Монгол туургатны морьтны өв, соёлын наадам “Их хурд-8” уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадам нь морьтны соёлын бүхий л үнэт зүйл болох Адуучин тэмцээн, айрагны баяр, Гийнгоо марзайн улсын уралдаан, сайхан хос морьтны тэмцээн, жороо морины уралдаан, хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан, нутаг тутгийн сайхан айраг шалгаруулах “Айраг фестиваль”, шашны зан үйл зэрэг олон төрлөөр өргөн дэлгэр наадам болж байгаа юм.

Их насны морьдын уралдаанаар эхэлсэн энэ өдрийн наадам “Айраг Фестиваль”-аар үргэлжилж байна. Энэхүү фестивальд нутаг нутгийн айргыг амталж хамгийн сайхан айраг болон хамгийн гоё хөхүүрийг шалгарууллаа. Хамгийн гоё ур хийцтэй хөхүүрээр Төв аймгийн 61-ийн гарамын ойролцоо амьдардаг н.Сарантунгалагийн монгол ур хийц, хээ угалзтай хөхүүр шалгарлаа.

Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн есөн айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн сайхан айргаар шалгарлаа.

Мөн монголын ард түмний дунд ихэд дэлгэрсэн Дэмбээ наадгайн тэмцээн болж байна. Тус тэмцээнд нутаг нутгийн 42 дэмбээчин оролцон наадлаа. Уламжлалт найдгайн нэг Дэмбээ найдгайн шилдэг дэмбээчнээр Төв аймгийн Бүрэн сумын н.Найдалмаа тодорсон юм.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.111] 2019-07-22 03:38:11

Хамгийн сайхан айраг бол Архангайн Хайрхан Булганы Сайхан Могод Дунд говийн зарим суманд л байдаг юм

зочин [150.129.143.90] 2019-07-22 01:34:35

Бүх аймаг сумыг хөхүүрт айрагаа хийхийг хуульчил хорны саванд айраг хийж үндэсний аюулгүй байдалд хор хүргээд дууслаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.