"Их Хурд" наадмын "Хуйрнан шуугигчид" тодорлоо

Б.БУРМАА / Спорт

Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадмаар наадамчин олныг оролцуулсан олон сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулж олныг баясгалаа. Үүний нэг нь 7-8, 9-10 насны ангиллаар "Хуйрнан Шуугигч" 64 хүүхдийн үндэсний бөхийн барилдаан байлаа. 21 аймаг, сумдаас ирсэн уралдаанч хүүхдүүд болон “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдааны алдартан бөхчүүд Хүй долоо худгийн зүлэг ногоон дэвжээнээ хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдлаа.

Хүүхдийн барилдааны 7-8 насны ангилалд Төв аймгийн Аргалант сумын харьяат Б.Болортулга түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат бөх Г.Энхтамир үзүүрлэлээ. Уран барилдаант бөхөөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн бөх Н.Агар, Уран гараа дэвээтэй бөхөөр Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Ч.Эрхэс нар шалгарлаа.

Харин 9-10 насны ангилалд Дархан-Уул аймгийн өсвөрийн бөх Р.Амор түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын бөх О.Мөнхдэлгэр үзүүрлэлээ. Уран барилдаант бөхөөр Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Далайцэрэн, Уран гараа дэвээтэй бөхөөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Дархан-Уул аймгийн өсвөрийн бөх Б.Энх-Эрдэнэ нар шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

image

Сэтгэгдэл

Зочин [103.10.23.111] 2019-07-23 13:49:22

Ямарч гайраагүй сайхан Монгол бөхийг харлаа хүүхэдүүд хөөрхөн байна Хөдөөнөөс хурдны морь унаж ирээд барилдаж түрүүсэн хүү их барилдаанч хүү юм сайн бөх болно доо Хан ууль дүүргийн бөх жаахан биеэтэй хүү их сайн бөх болно шүү тэр хүүг одооноос бэлтгэх юм бол Түвшинбаярын орыг залгана шүү

Зочин [66.181.179.209] 2019-07-22 12:10:34

Хөөш найраа гарсан гэсэн шүү

Зочин [66.181.179.209] 2019-07-22 12:11:01

Цусанд нь байгаа юм чинь

бөхийн өргөө [202.126.88.32] 2019-07-22 11:23:03

найраагүй бөхчүүд

зочин [66.181.161.60] 2019-07-22 11:15:06

хѳѳрхѳн юмаа сайн бѳх волорой дүү нар мин

зочин [66.181.161.60] 2019-07-22 11:15:06

хѳѳрхѳн юмаа сайн бѳх волорой дүү нар мин

зочин [66.181.161.60] 2019-07-22 11:15:03

хѳѳрхѳн юмаа сайн бѳх волорой дүү нар мин

зочин [66.181.161.60] 2019-07-22 11:15:03

хѳѳрхѳн юмаа сайн бѳх волорой дүү нар мин

8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.