Өмнөговь аймагт 20 гаруй мал тодорхойгүй шалтгаанаар үхжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 15-нд мал олноор үхлээ гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу газар дээр нь буюу аймгийн төвөөс баруун тийш есөн км-т байх Олдохын худгийн орчимд нутаглаж байгаа малчин О, Б нарын хорогдсон малаас дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Мөн 16-нд дахин хоёр ишиг гэнэт үхснийг дээж авч, нийт сэг зэмийг устгалд оруулжээ. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Малчдын хэлж байгаагаар малаа усалсны дараа мал нь гэнэт үхсэн байна. Гэхдээ эл худгаас малчид өөрсдөө ундны усаа авдаг тул хүмүүст сөргөөр нөлөөлөх зүйлийг мэдрээгүй гэж байлаа. Мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр дээрх мал хортой ургамал идсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.67] 2019-07-23 11:06:48

oyunhorol . choijilsvren ulugchingvvdiin hyadlaga ..allaga .

иргэн [103.10.23.111] 2019-07-23 05:41:46

Байгал эхээн дэлхийгээн Мөнх хөх тэнгэрээн хайрлах хамгаалахгүй юм бол хүн төрлөгтөн мөхөж устана шүү дээ Уул уурхайг зөв ашиглах хэрэгтэй Шуналын тулмууд буруу ашиглаж байгалаа сүүтгэж дэлхий эхээн мөхөөж байна Усанд сүү хүрэгдэхгүй хайрлаж хаамгаалаж ирсэн Монгол заншал одоо алга болсон гэж үү өгөөдөр Монгол төр Нам дагсан луйварчин хулгайч гарын төр болж Монгол мөхөлрүү яваж байна

Зочин [64.119.18.26] 2019-07-23 01:10:25

Оюутолгойн уурхайгаас хордож vхсэн байх!!Оюу толгойг хаахгvй бол Энэ аймаг малгvй болох нь тодорхой!!

Зочин [66.181.183.207] 2019-07-22 11:41:43

Өмнөговь бол ой модот өндөр уултай, ус элбэгтэй хангай газар байна шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.