Цуврал кино нь гарч байх үед гэр бүл салбал өндөр торгууль төлдөг болно

Д.Тулга / Энтертайнмент

Өмнөд Солонгосын олон ангит кино цувралын ард асар их хэмжээний мөнгө, Ази тивийн үзэгчдийн зах зээл явж байдаг. Тэгвэл саяхан гэр бүлээ цуцлуулах шийдвэрээ зарласан алдарт Сон-Сон хосоос үүдэлтэйгээр Солонгосын олон ангит кино хийдэг томоохон кино компаниуд гэрээндээ шинэ нөхцөл оруулж ирэхээр болжээ. Учир нь 33 настай Сон Жүүн Ки өөрийнхөө гол дүрд нь тоглосон “Arthdal Chronicles” олон ангит уран сайхны кино ид цацагдаж байхтай зэрэгцэн нэрт жүжигчин эхнэрээсээ салах болсноо дуулгасан.

Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгд тооцогддог Сон Хие Кио нь улсдаа төдийгүй, бүс нутгийн хэмжээнд шүтэн бишрэгчдийн хүрээлэл ихтэй жүжигчин билээ. Түүнээс салах болсон Сон Жүүн Кигийн шийдвэр нь одоо дэлгэцээр цацагдаж байгаа олон ангит киноны рейтинг эрс унахад нөлөөлсөн байна. Учир нь хайртай жүжигчнээс нь гэр бүлээ цуцлуулах болсон шийдвэрийг нь дэмжихгүй байгаагаа илэрхийлж, олон мянган фенүүд нь Сон Жүүн Кигийн тоглосон цувралыг бойкотлох болжээ.

Ямартай ч хосууд сална гэдэг учир жанцантай, цаг үеэ ч гэсэн айхтар мэдэрдэг мэдрэмжтэй байх ёстой, зөвхөн хувийн амьдрал гэж харж болохгүй, ажил мэргэжлийн хариуцлага ч давхар явдаг гэдгийг уг кейс (тохиолдол) харуулж байна.

Өмнөд Солонгосын эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд өөрийнх нь тоглосон олон ангит цуврал гарч байх үед гэр бүл салалттай холбоотойгоор дуулиан шуугиан гаргасан тохиолдолд гэрээний дагуу торгуулийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр шинэ нөхцлийг жүжигчдийн гэрээнд оруулж өгч байгаа аж.

Дашрамд дурдахад Сон Жүүн Ки, Сон Хие Кио нарын гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаан нь хүүхэдтэй болох эсэх талаар маргаан, араар тавилт зэрэгтэй холбоотой хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм.

Орчуулагч Д.Жаргалсайхан


Сэтгэгдэл

ddd [49.0.137.181] 2019-08-07 06:11:41

yoo ene huuhen emee bolloo 1981 oniishde... huuhed ni oroitlo haha

baljka huygaa [66.181.161.25] 2019-08-07 15:00:33

1981 oniih ch goe heweere l bga bzde

baljka huygaa [66.181.161.25] 2019-08-07 15:00:09

1981 oniih ch goe heweere l bga bzde

Зочин [66.181.177.31] 2019-08-07 11:46:36

solongost harin yag ed ger bul boldog zaluu nas shd..

zochin [202.55.188.34] 2019-08-07 04:04:26

xuurxun zaluu shde jaaxnaaraa egchmid xuuxen arai denduu yumaa setgeld yumx iigd shuud salaad bxdaa yanaa araar n tavisan gesen yana yasan air yum be duugui iim xuuxnuud yer air bdag shuu de solongos xuuxnuud mungu ix xardag daa.

Зочин [202.126.89.206] 2019-08-07 04:50:50

3 han nasnii zuruun der yun egchmed ntr gdin kk.

зочин [66.181.166.196] 2019-08-07 03:32:38

энэ кино урлаг гэдэг бас аюултай зэвсэг шүү, тархины тураалтай улсыг ашиглаж савангийнхан юу бол юу хийх юм байна л даа, манай кимчи кинонд үхээд байгаа ТВ-д юу бодож байдаг юм бол доо, өнөөдрөөрөө хэдэн төгрөг хөөгөөд л байгаад байх юм болов уу, зайлуул

Зочин [103.229.176.130] 2019-08-07 00:45:27

савангийн дуурь бол жинхэнэ тархины тураалтай хүмүүст зориулсан эд

0 [211.36.157.23] 2019-08-06 15:27:18

Я8т.

Зочин [193.187.116.160] 2019-08-06 02:05:45

хаха бас л сонирхолтой зохицуулалт айн. Болж л байнашт.

Зочин [202.131.227.178] 2019-08-06 01:54:17

кино нь гарч байвал маньд падлий алга энийгээ устга


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.