“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

Д.Тулга / Спорт

Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны 07-р сарын 06-наас 16-ны өдрүүдэд 5000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Тус уралдааныг 2019 оны 07-р сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд өнөөдөр талархал гардууллаа.

Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад баяр хүргэлээ.

Энэ үеэрээ Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцлов.

image

image

image

image


Сэтгэгдэл

Зургийн фон болсныхоо төлөө хөлсөө л авъя. [202.131.228.118] 2019-08-13 10:05:20

Анх удаа учраас л ийм сүр бадруулж байна. 4-5 удаа зохиочихлээр Монгол ч яг Африкийн Сахарын цөлийн улсууд шиг л дэлхийн хөгжилтэй орнуудын хурдтай машинууд дайраад өнгөрдөг, олон улсын сэтгүүлчид нэг цуглараад л тарчихдаг, тэдний хэрэглээний зүйлийг рекламддаг бүс нутаг болчихох байхдаа. Үүнийг "Зургийн фон" гэдэг байх. Иймд тэмцээний зохион байгуулагчдаас л ХӨЛСӨӨ Л БҮРЭН авч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд л боллоо.

Zochin [202.126.88.179] 2019-08-13 05:48:31

Manai nuguu ih mundag Boldbaatar ed nar ni yasan be? Suraggui yu.Burhangui gazar bumba galzuurna gej mongold l yum shiv dee uhsen hoinoo.

Зочин [2.121.167.80] 2019-08-13 16:53:53

Чухамаа чухам, вахаха


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.