Баянзүрхчүүд шарилж, хогийн ургамлаа цэвэрлэнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны зорилго нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Аяны эхний шатны цэвэрлэгээ 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан бол хоёрдугаар шатны цэвэрлэгээ энэ сарын 17-ны өдөр болох гэж байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.87.255.43] 2019-08-15 00:34:06

Dumjimgarab zahiin zam dagyy sharilj bol ee byrhan min bgaa shuu

Хишгээ [103.229.122.217] 2019-08-14 00:38:13

Эна ботаник гэдэг цэцэрлийг авч хаяах бөөн шарилж эмнэлэг рүү ордог хаалга хийе

Шарилжний аллерги л ихэснэ биз. [202.131.228.118] 2019-08-13 10:27:13

Тэмцэж байна гээд цэвэрлэгч нарт шарилжний аллерги л тараахын гай болно. Хаашаа юм бэ? Тоосноос цэцвэрлэгчлийг БҮРЭН хамгаалж чадах юм уу? Та нар зардлаа хэмнээд тэдэнд ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ аьч өгдөггүй ш дээ. "Аваад өгье" гэхлээр Хотын захиргааны төсөв нь дуусчихсан байдаг.

Отуяа [182.160.1.204] 2019-08-13 10:25:01

Одоо оройтсоон. 5-6 сард зулгаах байсан юм.

Зочин [202.9.45.228] 2019-08-13 10:02:40

цэвэрлэгч нартаа шарилжийг таниул, тэд чинь зүгээр сайхан ногоо ургамлыг зулгааж байх юм. Ажил хийсэн нэр зүүхийн тулд...Учраа ер мэдэхгүй амьтад б.х юм.

Зочин [202.131.227.178] 2019-08-13 08:47:27

цэвэрлэсэн юм л лав алга. шарилж их л байна

Zochin [66.181.170.73] 2019-08-13 07:45:30

KHed kheden udaa l tseverlene geed l medee garaad baikhiin. Khaaguur tseverleed baigaa yum boldoo. Manai teryygeer l lav tseverlekhgyi l bgaa shyy. dygeer khoroo. Joby 72, oros 14 dygeer surguuliin ter khavi mavi geed tseverleegyi sh dee. Odoo syyliin yed manai ter khavi sharilj bitgii khel, yeriin usaar ursaj irsen bokhiriin yldegdel, shavriin shoroo toos n' diildekhee boliilloo. Khot tokhijilt mokhijilt gej er n' baidaggyi baikh. Khoroolol dunduur eruusuu tseverlekhgyi yum. Tuv zamaa l khagas dutuu shoroog n' naash n' tsaash n' bolgokhoos bish, khamj tsugluulj avna barina gej baikhgyi yumaa.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.