Тэмбүүгийн халдвар буурчээ

Б.Мөнхцацрал / Эрүүл мэнд

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Үүнийг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа энэ ноцтой асуудлыг хөндөж УИХ-д мэдээлсэн байдаг. Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч тэмбүүгийн халдвар, тархалт буурч байгаа билээ. 2018 онд: Өмнөх онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор. тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан. 2019 оны эхний 5 сард: Тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурлаа. Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна.

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 3 чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран 4, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны 4 ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр,хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна. Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно. Дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ өвчнийг бид хамтдаа ялан дийлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.177] 2019-08-14 20:33:48

Намар болохоор буураад тээ

Кампанит ажил үр дүнгээ "өгч" байна. Кх! [202.131.228.118] 2019-08-14 10:05:21

Тэмбүү далд хэлбэртээ л орсон байхгүй юу даа. Түүнийг нь манай эмч болон ЭМЯам "тэмбүүг ялчихлаа, бууруулчихлаа" гээд сүртэй мэдээлж байгаа юм. Энэхүү амжилт ЭМ-ийн сайдын хувьд 2020 оны эхний хагаст дээд цэгтээ хүрч "цэцэглэх" учиртай. Ойлгомжтой ш дээ! Иймд арьс өнгөний эмч, сувилагч нар сайн ажиллаж, мэдээгээ "үнэн зөв" гаргах хэрэгтэй шүү. Энэ өвчин нь далд хэлбэртээ орж байгаад таатай үедээ буцаад л гараад ирнэ.

zochin [112.72.11.115] 2019-08-14 08:27:15

EMD d tulsun mungiig ni EMY nii heden tembuugiin shankaruud emch nertei aluurchidtaigaa niilj husaad baihaar ard irged yaj uvchnuusuu salah ve. Medemhii tsarailsan medleggui emch nariig zailuulah heregtei.

Зочин [62.39.150.148] 2019-08-14 03:55:54

Тэмбуу яахав яаж ийгээдл дараад авч болно.Зовхон унсэлдэхэдл амаар дамждаг 20гаруй халдварт овчингууд байдаг.Наад захнь Трихомоназ,гардинелез,хламидии,герпес,уушигнысурьеэ,гэх мэт манайхны тоодоггуй халдварт овчнууд бол монгол хун болгоны2ны нэгэнд байгаа.Хажуугаарнь гэрийн нохой муур,малаар дамжиж халддаг нянгууд байна.Манайхан бол тоохч угуй авч хэлцдэггуй.Монголчууд шиг заваан хирэндээ баригдсан ус цасанд орох дургуй улсуудад бол тэмбууч овчин биш хамрын нусны ханиадтай адилхан маягийнл овчингууд

Зочин [80.215.73.213] 2019-08-14 01:26:39

Shal hudlaa odoo hurtel tembuuteigee medehgui sheeshnuud al boovooroo oroldood baij baigaa

Зочин [27.104.129.70] 2019-08-14 00:43:50

Tembuu ihesch emh zambaraagui tarhaj bna gdg chin tuhain niigmiin doroitliig haruulj bga hereg yum.

Зочин [122.201.22.139] 2019-08-13 22:01:07

Хэ хэ ийм богино хугацаанд буураад эмчлэгддэг юм байх даа бараг монгол даяараа. Тэмбүүтэй болчихлоо гээд байсан анхнаасаа худлаа зохиомол тэмбүүгээр халхавч болгож бас л улсын мөнгө хусах аргаа хэрэгжүүлсэн юм уу өргөс авсан юм шиг хурдан буурдаг эмчлэгддэг амар өвчин үү

иргэн [64.119.18.159] 2019-08-13 21:50:10

ЭМ-ИЙН САЙД МУНДАГ ЮМАА. ККККККККК

Зочин [202.126.89.17] 2019-08-13 20:53:07

Юүн ч амархан нэмэгдэж хасагддаг юм.

Зочин [202.179.31.123] 2019-08-13 21:29:47

Harin ee захиалгат нийтлэл байх.

Зочин [103.212.118.36] 2019-08-13 20:35:18

Хэхэ, ийм хурдан өсөөд буураад байдаг өвчин үү. Сарын өмнө бүгдийг нь тэмбүүтэй гэнгүүт бүгд эмнэлэг ороод эмчлүүлчихсэн үү, тэрийг нь тооцоод судлаад буурсаныг нь гаргачихлаа гэжүү, хэхэ

kkkkkk [185.39.141.87] 2019-08-13 20:22:57

heden tugrug zartsuilaad ... buurchiv ?????????????? 7 honog suree gej orilood . 7 honog tembvv gej charlaad . 7 honogiin daraa bvgd alga bolchihdog id shidtei chavgantsuud iig saidaar ni bailgaal baimaar . .yum uu ... hahahaha

Зочин [103.229.122.241] 2019-08-13 20:13:44

СҮРЬЕЭ БУУРСАН УУ ? МЭНГЭТЭЙ АВГАЙ ?

Зочин [66.181.161.32] 2019-08-13 19:46:12

За боль доо, 2-хон сарын емне тэмvvтэй дайн зарлалаа гээд бсан биз дэ. Ямар ч супер оронд дайн зарлах хэмжээний тэмбvvг 2 сарын дотор буулгаж чадахгvй л дэ. Нэг бол 2 сарын емне дайн гж сvржигнэж менге гуссан, vгvй бол одоо худлаа ш@@ж бна. Угаасаа яам тоогоо худлаа дардаг болоод удаж бна.

Зочин [64.119.16.66] 2019-08-13 19:38:35

Жилд 300-гаад насанд хүрээгүй охид жирэжмсэлж байна. Эд нар үндсэндээ сурагчид Сурагчдын хэдэн хувь нь бэлгийн харьцаанд ордог хэрэг вэ. оюутан сурагчдаас илүү лангууны наймаачид замбараагүй. Тэд архидана банзалдана. Дийлэнх хувийг залууст тэд тараадаг байж магадгүй. Захын наймаачид аймшигтай үзлэгт хамруулах хэрэгтэй Ядаж монголчууд минь доодох чинь өвчингүй яв л даа. Эмчилгээний цэгийг олшруулж ганц жилийн дотор муу өвчнөө дарах хэрэгтэй дээ

zochin [112.72.11.122] 2019-08-13 18:58:07

Tembuu iheslee gej heden tugrug hulgai hiisnee helehgui uvchlul buurlaa gej hutsahaa boli. Ugaasaa 2008 onoos hoish hiiseer irzen emchilgee. Genet olon niitiig shuugiulj orilj hashgirahaar uvchlul ni bagaschijdag gene. 30 jil ard tumnii eruul mendeer biznes hiij irlee . Odoo zugeer ajlaa shudargaar hii. EM iig gemjih sangiin sanhuujiltiig il tod bolgo hulgaichuud aa.

Зочин [202.55.188.45] 2019-08-13 18:44:48

20 төрлийн халдварт өвчтөн байдаг гэж биз дээр.

Дэс дараатай тэмцье. [202.131.228.118] 2019-08-13 18:21:35

20 зууны эхээр Монголын тусгаар тогнол тунхаглаглах үед Монголд байсан эртний тэмбүүгээ эхлээд дараад авья. Тэгсний дараа л орчин үеийн ДОХ-тойгоо тэмцье, за юу. Кх!

Зочин [202.55.188.36] 2019-08-13 18:15:46

Бусадыг нь яах гэж байгаа юм бол доо

Зочин [202.170.67.56] 2019-08-13 18:11:26

15н настай хүүхдүүд дутах хэрэгтэй

Зочин [182.160.37.123] 2019-08-13 18:07:19

тэмбүүтэй тэмцлээ гээд АН-хан дахрваан магнай нар уурлаад байсан яасан???

zochin [202.9.43.74] 2019-08-13 17:55:31

zavkhaichuud mini yadaj belgevch khereglej suraach ee...daraagiin udaa DOX khusana shuu...


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.