ТАНИЛЦ: АСЕМ-ын арга хэмжээнээс 79.2 тэрбумыг шамшигдуулсан 17 албан тушаалтан хэн бэ

Б.Мөнхцацрал / Улстөр

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс зохион байгуулсан. Уулзалтын үеэр их хэмжээний мөнгийн хувьдаа завшсан байж болзошгүй, тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудын нэрс ил болсон юм.

Энэ талаар АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний аудитын дүгнэлтэд дурдсанаар, АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийсэн. Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлүүлж, Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкинд нийт 12 зөвлөмж өгсөн байна.

АСЕМ-ын арга хэмжээнээс 79.2 тэрбумыг шамшигдуулсан 17 албан тушаалтантай танилц

Үүнд:

1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан

3. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар

4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг

5. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан

6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан

7. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа

8. Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж

9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх

10. Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан

11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат

12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал

13. Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл

14. НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаБ.Бадрал

16. НХААГ-ын дарга С.Ганбаатар

17. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

Жич: Эдгээр хүмүүсийн тухайн үед хашиж байсан албан тушаалаар нийтлэв.

АСЕМ-ын үйл ажиллагаанд хийсэн Аудитын дүгнэлтээр дараахь зөрчлүүд илэрсэн

АСЕМ-д зориулан “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй байна.

Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ш эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ын зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар 37.1 тэрбум төгрөгийг АСЕМ-тай холбоотой төсөл, арга хэмжээнд зарцуулахаар гэрээ байгуулахдаа тендерийн хууль зөрчсөн байна.

АСЕМ Вила цогцолборын орчинд 2 га талбайд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй байна.

АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэр дор шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.

АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

Зургаан жилийн хугацаатай жилийн дөрвөн хувийн хүүтэй үнэт цаас дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн байна. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатарын хотын банк, Хаан, Төрийн банкинд үнэт цаасыг худалдсан бөгөөд арилжааны банкууд дэд зээлдэгч болох 17 компанитай жилийн 13-14 хувийн хүүтэй гэрээ хийжээ.

АСЕМ Виллаа хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлд 125 тэрбум төгрөгийг гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч Скай ресорт ХХК-д зээлийг олгосон байна.

АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Койка байгууллагаас 20.4 тэрбум төгрөг тусламжаар ирсэн ч хүлээн авсан эзэн тодорхойгүй, баримт мэдээлэл алга байна.

АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт, импортын банкны зээлээр авсан 43 автобусыг ашиглах шаардлагагүй байсан ба АСЕМ-тай холбоотойгоор 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан.

Автобус авсан зээлийн хүүнд 2016-2017 онд 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 онд 35.2 сая төгрөгийг төлж, одоо 15.2 сая төгрөгийн улсын төсвөөс төлөх үлдэгдэлтэй байна.

Эх сурвалж: http://socialmedee.mn


Сэтгэгдэл

зочин [103.26.192.43] 2019-08-19 16:23:15

Өлөн чононцорууд ...Үйлээ үзэх вий....

Зочин [66.181.185.181] 2019-08-18 17:31:08

Тэр Ё Гэрэлчулуун гэж цаддаггүй хүн юмаа,өмч хувьчлалыг будлиантуулан баяжсан нь хангалтгүй шунаг этгээд юм. Ходоод гэж ган төмөр байхаа

зочин [66.181.183.225] 2019-08-18 09:31:00

Эрдэнэтийн хөрөнгөөр боссон Медипас эмнэлэг Ачит ихт зэсмйн үйлдвэр Хөтөлийн цемент Дарханы төмөрлөгийн үйлдвэр бусад олон газрыг Элбэгдоржийн эзэмшлээс хэзээ салгаж авах вэ Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын бүх балгийг гартаа авсан энэ бүх үйлдлийг Монголчууд бүгд мэдэж байгаа Толгойгийн тасдахгүй сүүлийг нь таслаад яах юм бэ

ZOCHIN [103.229.123.6] 2019-08-17 11:04:48

UNENIIG.NI.GARGAJ.TAVIHAAR.POPORLOO.GEJ.SOLIORDOGOO.BOLI.SHALGUULAHGUI.BAIH.NEG.ARGA

ZOCHIN [103.229.123.6] 2019-08-17 11:02:43

ATGYN.DATGA.DASHDAVAA.ERUNHII.PROKUROR.JARGALSAIHAN.NARAA.EDGEER.NUHDIIG.SHALGAJ.ULSYG.HOHIROLGUI.BOLGOOD.UGUUCH

Зочин [122.201.19.99] 2019-08-17 09:19:02

Энэ 4 жил ву ч хийсэнгүй дээ баахан попорцгоож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоов шив гайгүй

Зочин [103.229.121.21] 2019-08-17 10:50:01

manang ceverleed. ter mongoor gurvan dahin ih ajil hiin shuudee ulsiin san homrog ezentee bolj baigaliin baylagiin ashigiig ard irged hurteh shuuh cagdaa huulia deedelj shudraga niigem togtoj ireeduu ur huuhed chin sain saihan amidarah bolon tiim uchiraas manantai herhevch evlerch bolohgui za naizaa

Зочин [182.160.37.11] 2019-08-17 08:18:25

Элбэгдоржийн Ачит Ихт зэсийн хулгайн үйлдвэрийг хурааж улсыг хохиролгүй болго. Их тэнгэрийн уран зургийн хулгай рио тинтогоийн авилга 7 сарын 1-ий хэрэг юу болсон бэ?

zaluus [148.253.18.118] 2019-08-17 02:54:34

Bugdiig ni buudval dahich iim zuil garahgui

Зочин [64.119.16.157] 2019-08-16 23:35:45

жижиг мөнгүүдийг жижгүүд нь идсэн бол томчууд нь томыг л идэж бга. хэн нь гол тоглогчид вэ гэдэгийг үүгээр нь таньж болмоор ч юм шиг санагдах

Зочин [66.181.178.127] 2019-08-16 22:31:42

Ханаж цадахгүй гахайнууд вэ

zochin [202.126.88.170] 2019-08-16 22:22:24

manangiin hulgaich nariig bugdiin shorondn hiigeechee

Зочин [122.201.24.122] 2019-08-16 20:23:09

ASEM ch mungu hulgaui hiih hulgaichdiin saihan saihan bolomjiig olgojee. Harin asemiin ard olond uldeesen yum yu b.aa. eebii tom torgo umsuj baahan baltganasan. Altan shaahai umsuv ch Altsan maiga ni heveeree gej auygaa CHOINOM helsen dee

Зочин [202.126.88.211] 2019-08-16 19:39:30

Цагаан гэж цагаандаа гарсан хулгөйчууд байгаад л байх уу

azaa [103.212.119.18] 2019-08-16 19:24:20

bvh hurungu yumsiig ni huraaj hariutslaga tootsooch ee

Зочин [103.229.123.87] 2019-08-16 19:04:53

Элбэгдорж , Бат үүл хоёр хаачиваа

Зочин [182.160.38.101] 2019-08-16 18:51:13

элбэгдорж хар пүрэвсүрэн хоёр сугараад үлдсэн үү?

Зочин [202.9.45.228] 2019-08-16 18:21:31

үүнийг хэлмэгдүүлэл гаргахгүйгээр шударгаар заавал шалгаж,үр дүнг харуулаач.АЙМШИГ. Бат-Үүл хамааралгүй юм уу???

Зочин [66.181.161.88] 2019-08-16 17:30:07

Дархан, Налайхын 300 хурэхгуй км зам барих гэж хужаатайгаа нийлчихээд алиагаа алдаж байна даа.....АН 2015 онд нэг жил 2000 км зам ямарч товоггуй бариж байсан.....МАН .Хэлмэгдуулж,ард тумний тархийг угаахдаа Итгэлтийн хэлдгээр"Уургын морь" шиг ........

ард түмэн [202.131.238.166] 2019-08-16 18:03:35

үнэн шүү

Зочин [66.181.161.88] 2019-08-16 17:20:27

Битгий шаагаад байгаарай..МАН холсний бичээчдээ арай эрт цалинжуулаа юу????????Сонгууль 2020 оны зун болно ш дээ!!!!!!Лалрууд энэ 4 жил юуч хийсэнгуй........

Saraa [150.129.140.207] 2019-08-16 18:49:22

Яасан ууртай байхым. өөрөө цуг мөнгө хусчихаа юу боох нь ээ

АУДИТ дүнгээ гаргасан [66.181.184.50] 2019-08-16 16:44:49

ОДОО хуулийнхан ажлаа хийх ёстой. ИЙМ их хөрөнгийг үргүй зарчихаад тайван унтдаг юм байх даа. ИЙМ задгай, хайр найргүй, төсөвийн мөнгийг зарж болох уу?

Зочин [103.229.122.23] 2019-08-16 14:09:43

Mongol uls tuuhen dehi buh aldaagaa yariad baij dee. Ye. Temuujin gej hun nas barsanaas hoish buh yum buruu hiigdeed baigaa yum shd chiort gej... udgoo 1000-aad jil buruu ergej bgaa hereg...

Зочин [36.36.125.215] 2019-08-16 13:45:58

Хамгийн тэнэг нь илрүүлээд ял өгөж чадахгүй юм чинь үүний араас хөрөнгө цаг зарж яах гэсэн юм. зүгээр л ард түмнийг даапаалж байна даа. Монгол улсад хууль байлаа одоо тэр хууль байгаа боловч хэрэгжүүлэх шудрага хүн алга бүх юмны хаан нь мөнгө болж байна. Монголд шудрага ёс тогтож амьдрал сайхан болно гэдэг үлгэрийг дахин нэг харья. Жишээ: 1. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга хэн бэ? - наймаанчин - санхүүгийн луйварчин - монголын ард түмнийг архинд живүүлхэд гол дүрд тоглосон - өөрийгөө Италын мафийн загалмайсан эцэгтэй зүйрлэж мөрөөддөг - Ард түмний хөрөнгөнөөс хулгайлагч жирийн нэг луйварчин боловсрол, мэдлэггүй нэгэн болой. Энэ хүн энэ албыг хаших зэрэглэлийн хүн биш болой. 2. төр барьж байгаа бусад Их Хурлын гишүүд сайд дарга нар нь цөм нэг талын өөр өөр эзэнтэй хулгайчид. Ийм байхад шудрага ёс яаиад яахав.

Зочин [202.126.89.120] 2019-08-16 14:52:28

За битгий тэнэгтээд бай!

Zochin [66.181.182.29] 2019-08-16 13:15:24

Muu ardchilsan namiin lalruudiig bugdiig ni tsaazal

Зочин [211.36.159.251] 2019-08-16 12:51:19

Za hoo ern yah gej ta nar yum hiisen yum !? Ovoo bosgoogui bol shaazgai yund suuh vedee AH-iinhaan ! Ta nar neeg ih dalchignaadal end tend barilga baishin bariadl , zam taviadl baisnii gorn ingej garch baina ! MAH-ig harahgui yu !? Ter ih mongoor yu hiisenn medegdehgui alga boltson baihad hench haanaasch ter mongo yachiv gej nehehgui baigaa bizdee ! Yumiig tseverheen hiij surah buyu , ovoo bosgolgui ymarch ul moriin barimtgui ingej idej uuj surldaa ain !? Odoo ingeedl 10 terbumaar barisan barilgiig chin MAH-iinhan bid 4 hon terbumaar barichih baisiin ta nar idsen baina geedel dairchihna Mongaalii aguu MAH-guu ard tumen huurinan shuugiadl ehelj bnshdee haraa bizdee !? MAH uneheer aguu ym 10 terbumaar baishin barihguishdee !? 10 terbumiig 10 uulaa huvaaj avna ! Goln AH shig end tend baishin barij , zam tavij end tend ovoo bosgoogui uchiraas shaazgai tsugluulahgui baigaa baihgui yu !? Yuch hiilgui bugdiign idchihsen mongiig Mongoliin aguu MAH-guu ard tumen hezeech nehdegguig MAH mednee

Зочин [66.181.184.35] 2019-08-16 15:24:52

yag ynen

Зочин [103.229.121.21] 2019-08-16 12:43:28

mongol gushin jil yagaad hogjoogui ard irged yagaad yaduu amidarsanii shaltgaanii neg jishee uur hutch baina

Зочин [66.181.189.204] 2019-08-16 12:42:37

Iim il hergiig tegeed shalgaachee ATG ShuuhProkror ajlaa hiildee chadahgui bol zailldaa

Zochin [202.126.89.171] 2019-08-16 12:26:12

Nuguu Saihanbileg tsohij l yavna.Ene er ni doliison yamar shunaltai muu yoriin har novsh baij ve? Ene novsh ES bolsonoos AN iin ner hund ergej bosohguigeer shorootoi hutgaldsan daa.

Ховч хар [202.9.42.39] 2019-08-16 12:17:11

Лүндэгийн Пүрэвсүрэн гэж луйварчин байна

Яг тийм [103.10.23.8] 2019-08-16 17:01:56

Ховч хар ТНБД-аа золиосонд явуулах арга хэрэглэж бн.

Зочин [112.96.197.189] 2019-08-16 12:13:54

Haha JDU-g martuulah gj goo mon uzej bainaa? Odoo erguu mongol tumen chin bolovsrol muutai ch gelee 30 jil baaas sheees medeelleer ugjuulsan yum bn da, iimehuu yum haraad shuud urdahaa martahgue damiin naimaachdaa

Зочин [122.201.31.162] 2019-08-16 12:11:55

ДАНДАА ЭЛБЭГДОРЖ БА БАТ-ҮҮЛИЙГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД БАЙНА. ӨМХИЙЙ ЛААЛРУУД ИНГЭЖ УЛС ОРНЫГ ХУВХАЙРУУЛСАН УЧИР ТӨРД ДАХИН БҮҮ ОЙРТУУЛ. МУУ ХЭЛЭЭД БАЙДАГ С.ЭРДЭНЭ, З.ЭНХБОЛД НАР БОЛ ХУЛГАЙЧ Ч ГЭСЭН ЭДНИЙ ХАЖУУД АРАЙ ДЭЭР ЗӨВ ШУДАРГА УЛС ЮМ БАЙНА.

Mart [202.9.43.145] 2019-08-16 12:01:18

Ene khuuchirsan khereg baina. JDU g shiidekh gesen bas khuuchiraad baina. Shine khereg baina uu...

Зочин [66.181.177.95] 2019-08-16 12:00:43

Улсын шалгадаг газар шалгаад гаргаад өгч байхад манай хүчний байгуулаг юу харж сонж байдаг байна аа сохор дүлий болцгоосон юм болов уу одоо хурдан асууж байцааж улс эх орноо хохиролгүй болгооч ээ татварын мөнгөөр тэжээгдэдэг цагдаа прокурорууд аа

Saihanbileg [118.103.98.132] 2019-08-16 11:43:09

Ta suvgaa bitgii solioroi.

иргэн [202.126.89.206] 2019-08-16 11:27:09

новшнуудаас идсэн хөрөнгийг нь эргүүлж авах хэрэгтэй

Зочин [150.129.143.151] 2019-08-16 11:26:28

Худлаа яриад бичхээр бариад хориод өмчийг нь хураагаач

Шар Ганхуяг [103.229.122.186] 2019-08-16 11:23:22

Шар Ганхуяг биш сайд нь буруутай.

Зочин [202.55.188.84] 2019-08-16 11:19:01

Ийм байхад яаж өөдлөх вэ дээ.

Зочин [66.181.180.24] 2019-08-16 11:04:39

АЧИТ ИХТ ДАРХАНЫ ТОМОРЛОГИЙН УЙЛДВЭР ХОТОЛИЙН ШОХОЙ 3-ЫГ СОНГУУЛИЙН ШОУ БОЛГОЖ СОНГУУЛЬ ДОХОХООР ХУРААЖ АВНА ГЭДГИЙГ МЭДЭРЧ БАЙНА

Зочин [122.201.24.38] 2019-08-16 11:02:31

Яасан цаддаггүй гахайнууд вэ.

ард түмэн хохирогч. [202.179.31.8] 2019-08-16 10:59:47

Бүгдийг нэн яаралтай эрүүгийн гэмт хэрэг үүсгэн шалгаж шоронд хийж бүх насаар нь яллаж улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж өмчийг нь хураа.Тэнгэрийн өрх гэж тэр тэнэг утгагүй унгадаг хорхойны хошного шиг хөшөөг 25 дахин нугалсан өртгөөр хийсэн байсаншдээ.Сургуулийн дүрслэх урлагийн багш нар нийлээд тэр хөшөаг шүүмжилж 36 сая төгрөгөнд бид нийлээд хангалттай үүнээс гоё хийнэ гэж байсаншдээ.Арай дэндүү нэгийг нь үлдээлгүй ялла.Сайханбилэг гэж ямар бүтэлгүй заваан шуналтай монголчуудад балагтай хүн байсан юм бэ

Зочин [122.201.21.188] 2019-08-16 10:50:23

П.Цагаан гэж Элбэгдоржийн тоодгорыг барьж шалгаач ээ. Элбэгдоржийн нууц хөрөнгийг хамгаалагч. Ачит Ихтийг нь улсад хурааж ав. Элбэгдоржийн гараар олон хүнийг хэлмэгдүүлсэн нөхөр.

Зочин [112.96.197.189] 2019-08-16 12:16:00

Kkk nutag jalga negtei hovdiin 2 negnee zugeer tavihgue hogshoon. Tsag ni bolohoor ebiig heden toodgoruud ni oorsdoo barij idne


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.