Хойд Солонгос БНСУ-тай хэлэлцээр хийхээс татгалзжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хойд Солонгос Өмнөд Солонгостой хийх хэлэлцээрээс татгалзаж, энэ шийдвэрээ "Өмнөд Солонгосын явуулж буй үйл ажиллагааны буруу" гэж нэрлэжээ. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин-ий хэлсэн үгийн хариуд дээрх мэдэгдлийг хийжээ.

Үүний зэрэгцээ, баасан гаригийн эхээр Хойд Солонгос зүүн эргээс далайд хоёр пуужин туршсан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн. Энэ нь сар хүрэхгүй хугацаанд хийсэн зургаа дахь туршилт юм. Мөн 6 өдрийн өмнө Хойд Солонгос Японы тэнгис рүү хоёр богино зайн баллистик пуужин харвасан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар зургаадугаар сард уулзах үеэр цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр тохиролцсоны дараа ийнхүү хэд хэдэн туршилт хийжээ.

Хойд Солонгос цөмийн зэвсгээ боловсруулсныхаа төлөө олон улсын хориг арга хэмжээ авахад хүрч байгаа юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Zochin [202.179.24.6] 2019-08-19 10:39:54

Ene er ni tolgoidoo jaahan yumtai bhaa. Hoid solongos udirdagch ni bolohoor uurt ni helj chadahgui bga bolohoos busad ulsiin emch uzej harval unen zuviin heleed onoshlood ugnu du

Зочин [202.9.45.228] 2019-08-16 18:17:20

энэ ёстой юмтай амьсгаа юм даа.овилгогүй шаар.

Ягаан [66.181.183.227] 2019-08-16 14:12:07

Тэгэлгүй яахав.

өө [203.91.115.42] 2019-08-16 12:00:07

маягтай бацаан шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.