Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн баасан гарагт Бангладешийн нийслэл Дака хотын ядуусын хороололд томоохон хэмжээний гал түймэр гарсны улмаас 15 мянга гаруй барилга сүйдэж, 50 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.

Байшин барилгуудын дийлэнх нь хуванцар дээвэртэй байсан нь түймэр хурдан тархахад нөлөөлжээ. Одоогоор хэн нэгэн амиа алдсан талаарх мэдээлэл байхгүй байгаа боловч олон хүн гэмтсэн байна.

Оршин суугчдын олонх нь бага орлоготой иргэд байсан бөгөөд Лалын шашинтнуудын баяр тохиож байсантай холбоотойгоор гэр орондоо эзгүй байжээ. Түүнчлэн гал түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Хохирол амссан иргэдэд тусламж үзүүлнэ гэж Бангладешийн Засгийн газар мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Дака хотын өөр нэгэн дүүрэгт түймэр дэгдсэний улмаас 80 орчим хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: Монцаме


Сэтгэгдэл

zochin [202.9.43.242] 2019-08-19 03:08:54

khun turlukhtnii 70% ni mungunii tuluu delkhiig suitgej ali muu bukhniig khiideg...

Most crowded poor country [107.167.106.158] 2019-08-19 03:04:37

Монголын хүн ам олширвол яг ийм л улс болно. Азаар одоохондоо хүн ам цөөтэй байна.

Зочин [202.9.43.25] 2019-08-19 02:35:27

Ийм олон хүн амтай улс мөхсөн дээр гэж бодож байна. Тэгэхгүй бол байгаль орчныг их бохирдуулж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000