Ази, Номхон далайн орны нисэхийн байгууллагын удирдлагууд Непалд чуулж байна

Aдмин / Эдийн засаг

Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 56 дугаар хурал (DGCA-56) Непал Улсын нийслэл Катманду хотноо өнөөдөр эхэллээ.

Энэ долоо хоногийн турш /2019.8.19-23/ үргэлжлэх тус чуулганд Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

image

Жил бүр зохион байгуулагддаг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 50 гаруй орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцож байна. Түүнчлэн Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын зөвлөлийн ерөнхийлөгч, доктор Олумуива Бенард, Бүсийн захирал ноён Арун Мишра болон олон улсын байгууллагуудын зочин төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

“DGCA-56” хурлаар өнгөрсөн онд зохион байгуулагдсан 55 дугаар хурлаас хойш ICAO-аас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, бодлого чиглэл, арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэнэ. Мөн хурлын үеэр COSCAP-NA гишүүн улсуудын төлөөлөгчдийн уулзалт, бусад салбар хуралдаанууд болох юм.

image

Түүнээс гадна АНУ-ын FAA/Нисэх хүчний байгууллага/-аас ирсэн төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж "B737-800 Мах" загварын агаарын хөлгийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч санал солилцхоор байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө “DGCA-54” хурал манай улсад зохион байгуулагдаж байсан билээ. "Бага АСЕМ" гэж нэрийддэг энэ хурал Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн салбарын хувьд өндөр ач холбогдолтой олон улсын хуралд тооцогддог юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.