ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ ҮҮЛЭРХЭГ 16 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

ӨГЛӨӨНИЙ НАР ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ

image

Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг

Үүнийг тайлбарлахад маш энгийн. 2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна. Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ.

Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг

Бид өглөө эрт босоод жаргалтай байгаа 15 минутаа юман чинээ боддоггүй. Гэтэл энэ 15 минут бүхэл насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ. 2 насны ангилаар буюу 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлсэнээс тэр өдөр хамаардаг гэж хариулсан байна.

Эртэч хүмүүс гоё биетэй байдаг

Тайлбар мөн л энгийн. Эртэч хүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг босохоос өмнө, тэдний ажил, сургуулийн нэг өдөр эхлэхээс өмнө дасгал хийгээд амжчихдаг. Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эртэч хүмүүс байдаг. Өглөөний дасгал нь сэтгэл санааны сайхан байдал болон бүхэл өдөржин эрч хүчтэй байхад тусалдаг.

Хурдан цайрах энгийн арга

Лемон буюу нимбэг нь арьс цайруулдаг хамгийн алдартай бүтээгдэхүүн билээ. Гэхдээ үргэлж лемоноор арьсаа үрэх хэрэггүй бөгөөд хэтрүүлбэл түлэх аюултай. Тиймээс нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Нэмж зөвлөхөд нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай бөгөөд хэтрүүлэх хэрэггүй.


image

Лемон болон сүүтэй усанд орох

Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.

СЭМҮТ-ийн эмч нар зөвлөж байна

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.