ИКАО хүний нөөц, дэвшилтэд технологи, улс орнууд хоорондоо уялдаа холбоог хөндөж байна

Aдмин / Эдийн засаг

Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 56 дугаар хурал (DGCA-56) Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын нийслэл Катманду хотноо амжилттай үргэлжилж байна.

Эхний өдрийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэх асуудлаар санал солилцож улмаар өнгөрсөн жил болсон хуралдаанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр Энэтхэгийн төлөөлөгчид нисэх буудалд шинэ технологи ашиглан зорчигчдыг хурдан нэвтрүүлэх талаар анхаарцгаая гэсэн санал дэвшүүлж байсан. Мөн манай улсын өмнөд хөрш БНХАУ-ын төлөөлөгчид Иргэний нисэх нь хөгжөөд байдаг, гэтэл аюулгүй ажиллагаанд хяналт тавьдаг байцаагчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах, боловсон хүчний нөөцийн асуудал дутагдалтай байна гэдгийг хэлж байв.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/ ч шинэ технологийг ашиглаж үйлчилгээг хялбаршуулхад бүх улс орныг дэвшилтэд технологи нэвтрүүлцгээе хэмээн уриалж байлаа.

Ер нь хуралдааны гол сэдэв хүний нөөц, дэвшилтэд технологи, улс орнууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах асуудалд чиглэж байна. Ази, Номхон далайн бүс бол дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг. Тиймээс энэ бүсэд нислэгийн хөдөлгөөн удирдагч, агаарын хөлгийн инженер, нисгэгч, агаарын навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний сайжруулалтыг шаардаж байна. Улс орнууд дор бүрнээ бус хамтдаа, хоорондоо илүү холбоотой ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулцгаая гэсэн саналууд дэвшүүлж байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ийн зөвлөлд Ази, Номхон далайн бүсийг төлөөлдөг орнуудын тайланг мөн нэгтгэж танилцууллаа. Азийн 7 орон Зөвлөлд байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны зохицуулалтыг БНСУ хийдэг байна.

ИКАО мөн агаарын навигацийн чиглэлээр сүүлийн үед хийгдсэн ажил болон 13 дах удаагийн агаарын навигацийн олон улсын хурлын дүнг танилцуулсан. Энэ үеэрээ Монголыг онцолж агаарын навигацийн чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаарх тайланг идэвхитэй мэдээллэж байгаа гэдгийг хэллээ.

Хоёр дах өдрөө үргэлжилж буй хурлын төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA DGCA-56 хуралд оролцогч орнуудын нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж Boing737-800 МАХ агаарын хөлгийн асуудлаар санал солилцох, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.67] 2019-08-20 13:28:24

ERUNHII SAID HURELSUH EEEEE TA IH CH POPROHIIN IH CH SUR DANZAN TSARAILHIIN... NEG IIMERHUU SHOYNDAA YASAN CH DYRTAIIN.... HURELSUHIIN UMNU GAHAI HOCHIT 60 TERBUMIIN LUIVARCHDIIN AGYY TOM JISHEE PISIITEL GAHAI SHIG TARGALCHIHSAN ZOGSCH BAIHAD 3 AH DUU GYRAV BUH AGENTLAGIIG HUVAAGAAD TSOHICHIHSON BADAMJUNAI AHLAGCHTAI TSIRKIIN SARMAGCHINGIIN BAG MUNGU YAJ HUSDAG TEHNOLOGIIN GAIHAMSHGIIG UZUULJ BAIHAD MEDEE CH GUI YM SHIG GURIIGEED YOSTOI CHATSGA TSARAILAAD SYYH YM....... HUK UURUU ONIGOOOOOOOO

МАНАН 60 тэрбум маш хүчирхэг байна [66.181.187.188] 2019-08-20 12:33:06

МАНАН 60 тэрбумын алуурчин цавчигч хувхай луйварчид идэж ууж зугаалж наргиж цэнгэж даапаалж даажигнаж доромжилсон долдойнуудад шалгах хянах шударга гүүх аудит одоо олдох уу

Зочин [66.181.183.80] 2019-08-20 11:53:55

Иргэний нисэхийг доромжилсон 60 тэрбумынхан, бөгс долоогчид, цүнх баригсдын өгч байгаа мөнгөний мэдээ нь энэ юм уу? ИНЕГ-ыг ачигч - дарга бямбасүрэн, 60 тэрбумын төлөөлөл-сан -хүүгийн дарга нямсүрэн, домогт хулгайч-нисэхийн ерөнхий байцаагч манлай, нисэхийн мөнгөний донтон-сугардаггүй тэргүүн дэд дарга алтанцом, эрүүгийн гэмт хэрэгтэн дотоод аудитын дарга мөнхсүрэн,хамжигч- ёотой эрдэнэбат, шүүхээр далайлгагч, АСЕМ-ын мөнгийг зувчуулагч-е/нябо наранцэцэг, хаалганы манаач-нбуг-ын дарга эрдэнэбаатар, муур шиг хумслагч-газрын дарга г.батбаяр, нисэх буудлыг түймэрдэгч-ЧХОУНБ-ын дарга мөнхбаатар, засгийн газраас өшиглөгдсөн-ариунболд гээд луйварчингууд минь гагарин гаагаа, банзлаа бенц болголоо, хүзүү гартаа гялтайх юм зүүдэг боллоо, гадаад дотоодод нисэхийн мөнгөөр ханатлаа зугаалж, бал сараа тэмдэглэлээ. Одоо та нар туулын хөвөөн дэх цагаан ордондоо залрах цаг ирж байгаа гэдгийг сонордуулъя !!!

Зочин [64.119.18.1] 2019-08-20 09:59:14

Ачигч даргатай ИНЕГ Үхэр туугч хэлтэсийн даргатай хахахахахаха. Наадах чинь хүний нөөцийн асуудал

н [150.129.140.139] 2019-08-20 07:30:39

нэг section 1 л байцаагчтай, орон тоогоо нэмэж шаардлагаа сайн тавин мэдлэг боловсролыг нь сайн дээшлүүлэх хэрэгтэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.