ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ БАГАВТАР ҮҮЛТЭЙ 19 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл энэ сарын 21-30-нд болно

https://medee.mn/files/jigerln60z8jpowdvpjp/3/AJGqU1.jpg

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана.

НҮДЭЭ АМРААХ ДАСГАЛЫГ ТА МЭДДЭГ ҮҮ

1.Хол ойр харах дасгал

http://ololt.com/wp-content/uploads/2018/08/111111.png

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Гараа урагш 25–50 cm тэнийлгэн эрхий хуруун дээрээ 10-15 секунд орчим төвлөрөөрэй.
  • Дараа нь 10-15 секунд орчим өөрөөсөө 1 метрийн зайд байгаа ямар нэг зүйл рүү төвлөрөөрэй.
  • Хамгийн сүүлд нь хамгийн хол харагдаж байгаа мод байшин барилга руу 10-15 см орчим хараарай.

2.Баруун зүүн харах дасгал

http://ololt.com/wp-content/uploads/2018/08/2121.png

  • Цэх сууж байгаад эсвэл босч зогсож байгаад хийгээрэй.
  • Толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдээ зүүн тийш хөдөлгөж, ямар нэг обьект руу төвлөрч хараарай.
  • Дараа нь мөн адил эсрэг чиглэлд /баруун/ толгойгоо хөдөлгөлгүйгээр ямар нэг обьект дээр төвлөрөөрэй.
  • Нүдээ 5 удаа тойрог замаар хөдөлгөөрэй. Дараа нь 3 удаа давтаарай.

“КАПРИЧИОЗЗА” ПИЦЦА

Энэ бол цагаан дарсанд жигнэсэн ногоо, мөөг, гахайн махтай Италийн алдартай пиццаны жор юм.

Хугацаа: 1 цаг 10 минут

Порц: 2-4 хүн

ОРЦ: Гурил – 250 гр

Хөөлгөгч – 20 гр

Сүү – 1 стакан

Өндөг – 2 ширхэг

Элсэн чихэр – 1 х

оолны халбага Давс – 1/2

цайны халбага

Ургамлын тос – 3 хоолны халбага

Шанз: Помидор – 4-5 ширхэг

Гахайн мах –400 гр

Бяслаг – 200 гр

Мөөг – 300 гр

Сармис – 1 хумс

Цагаан дарс – 1 стакан

Ургамлын тос – 1 хоолны халбага

Давс – амтаар нь

БЭЛТГЭХ АРГА:

Зуурмагийг бэлтгэхдээ эхлээд хөөлгөгчийг халуун сүүнд хийгээд элсэн чихэр, бага зэрэг гурил нэмж 15 минут амраагаарай. Дараа нь үлдсэн гурилыг нэмээд өндөг, ургамлын тос, давс хийгээд тосолсон листэн дээр тавина. Мөөг болон гахайн махаа нарийхан хавтгай зүсээрэй. Зүссэн мөөгнүүдээ саванд хийгээд дээрээс нь ургамлын тос, жижиглэсэн сармис, цагаан виноноос хийгээд ойролцоогоор 15 минут буцалгаарай. Хүссэн хэмжээгээрээ давсаар амтлаарай. Зуурмагаа тослоод хэрчсэн помидор, гахайн мах, мөөгөө тавиад үрсэн бяслагаа цацаарай.

Сайтар халаасан шарах шүүгээнд 20 минут жигнээрэй.

ХООЛОО ШИНГЭЭХ АРГУУД

http://mass.mn/ckeditor_assets/pictures/58061/content_6d3283_2713.jpg


1. Ус уух

Хоёр цаг тутамд 200 мл ус уухыг зөвлөж байна.

2. Хооллох дадал

Тодорхой цагт хооллох нь боловсруулалтанд тустай бөгөөд өдөрт 5-8 удаа бага багаар хооллох хэрэгтэй.

3. Хоол хүнсээ зөв зохицуулах

Хоорондоо зохицох болон үл зохицох хоол хүнс гэж байдаг бөгөөд эдгээр нь таны хоол боловсруулалтанд хамаатай юм.

4. Иог

Хэрвээ та хоол идсэний дараа боловсруулж шигээхэд хүндрэлтэй байдаг ба гэдэс дүүрэх зэрэг бие тань таагүй байдаг бол йогийн дасгал таньд тус болно. Йогийн дасгалууд нь дасгал хийж буй хүний хоол боловсруулах зам руу цусыг шахаж дамжуулснаар ходоодны булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлдэг.

5. Сармис

Нэг хумс сармис ид. Хорт бодисыг биеэс чөлөөлөх болно.

6. Нимбэг

Нимбэгтэй ус уух хэрэгтэй. Хоолыг боловсруулах, шингээх хамгийн шилдэг арга. Лимонтай цай байж болно.



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.