Бутлуурын дамжуулагч төмөр хоолойд хоёр хүн агааргүйтэж ухаан алдсан хэрэг гарлаа

Aдмин / Хууль

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд өчигдөр /2019.08.20/ хоёр хүн агааргүйтэж ухаан алдаж унажээ.

Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт 08.50 цагт ирсэн байна. Улмаар алба хаагчид 08.50 цагт очиж, тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны харьяат, 38 настай эрэгтэй Г, Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны харьяат, 26 настай эрэгтэй Г нарыг хоёр метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгчээ.


Сэтгэгдэл

дайчин [202.21.110.94] 2019-08-21 05:42:47

08.50 дуудлага ирээд 08.50 - д гаргаж авсан гэх юм. Хариуцлагатай байгаач Сүгнүүдээ

Зочин [103.10.21.77] 2019-08-21 02:44:48

БОЛООШДЭЭ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.