НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт ээлжит бус хуралдаан хийхээр боллоо

Aдмин / Хууль

АНУ анх удаа ийнхүү ойрын зайн тусгалтай газар дээр байрлах далавчит пуужинг энэ сарын 19-нд туршсан. АНУ нь дээрх гэрээний дагуу сүүлийн 32 жилийн турш дунд болон ойрын зайн пуужин харваж байгаагүй юм. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж НҮБ үзжээ.

Тиймээс АНУ-ын пуужингийн хөгжүүлэлтийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт ээлжит бус хуралдаан хийхээр болжээ.

Яаралтай хуралдаан явуулах хүсэлтийг Орос болон Хятад улс тавьсан гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Полянский мэдэгджээ.

“Дунд зайн тусгалтай пуужингуудыг хөгжүүлэх, байрлуулахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын мэдэгдэлтэй холбогдуулан бид Хятад улстай хамтран НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд яаралтай хуралдаан явуулах хүсэлтийг илгээсэн. Хуралдаан пүрэв гарагт болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарснаас хойш АНУ анх удаа тус баримт бичигт хориотой хэмээн тусгасан газар суурьтай далавчит пуужинг туршжээ. Пуужин 500 гаруй км зайд ниссэн юм.


Сэтгэгдэл

Зочин [193.82.237.64] 2019-08-21 20:36:10

Fuck Russia and China. They both playing Mongolia as barbie

Зочин [202.9.44.114] 2019-08-21 19:52:00

davarsan orosuud uursduu bu8hniig turshdag amerik bolohgui hereg uu

Зочин [202.179.25.102] 2019-08-21 22:06:52

Туршаад л байсан даа.

Зочин [103.212.118.117] 2019-08-21 20:00:15

orosuud turshaagui sht erguu dagzaa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.