Татварын улсын байцаагчид сургалтанд хамрагдлаа

Aдмин / Эдийн засаг

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд татварын улсын байцаагчид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгосын бодлогын төвөөс зохион байгуулж буй “Үнэ шилжилтийн хяналт шалгалт: Онол ба практик” сэдэвт сургалтанд хамрагдлаа.

Энэхүү сургалтаар харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээнд зах зээлийн бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын албаны зүгээс хэрхэн залруулга хийдэг талаар Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын жишээгээр онолын болон практик мэдлэгийг олголоо.

Татварын албаны зүгээс ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын татварын чиглэлээр албан хаагчдаа чадавхижуулахад анхаарч байгаа албан хаагчиддаа сургалт мэдээллээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сургалтыг БНСУ-ын Үндэсний Татварын Албанд үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэдэг сургагч багш, үнэ шилжилтийн хяналт шалгалтын байцаагч болон энэ асуудлаар татвар төлөгчдөд зөвлөгөө өгч ажилладаг хуулийн фирмийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, зохион байгууллаа.

Энэхүү сургалтаД Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг "Үнэ шилжилтийн гарын авлага"-ыг ашигласан бөгөөд уг гарын авлагыг Монгол улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хэрэглэж болох тухай зохицуулалтыг татварын шинэ хуульд оруулсан билээ.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:42

ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.