Агаарын харилцааны гэрээний төсөл солилцлоо

Aдмин / Гадаад мэдээ

ХБНАНУ-ын нийслэл Катманду хотноо болж буй DGCA-56 хурал салбар хуралдаанууд болон хоёр талт уулзалтуудаар үргэлжилж байна.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй монголын төлөөлөгчид агаарын тээврийн салбарын "Хүний нөөц", "Бээжингийн тунхаглал" сэдэвт салбар хуралдаануудад оролцлоо.

"Хүний нөөц" салбар хуралдаанаар ирэх жилүүдийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон бол "Бээжингийн тунхаглал" сэдэвт хуралдаан дээр улс орнуудын иргэний нисэхийн байгууллагын асуудал хариуцсан сайд нарын ээлжит хуралдааныг 2020 онд товлох асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэлээ.

Монголын төлөөлөгчид БНСУ-ын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэ уулзалт үр дүнтэй болж Солонгосын тал Удирдах түвшний, Мастерийн зэрэг олгох 2 жилийн сургалт болон нисэхийн аюулгүй байдлын чиглэлийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлхээ мэдэгдлээ.

Ардчилсан Бүгд Найрамдах Лаос Улсын төлөөлөгчидтэй мөн уулзалт хийж Агаарын харилцааны гэрээний төслийг солилцлоо. Улмаар энэ ондоо багтаан агаарын харилцааны гэрээг үзэглэх асуудлыг ярилцлаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Техникийн хамтын ажиллагааны товчоо /COSCAP-NA/-ны шинэ дарга ноён Хор Хэ Варгастай мөн уулзалт хийсэн. Тэрбээр техникийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дуулгаж, санал солилцлоо.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:42

ok

Би [66.181.184.59] 2019-08-24 08:32:15

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улс гэж бн малнуудаа

Зочин [59.153.115.111] 2019-08-23 23:56:41

IRGENII NISEHIIN ERUNHII GAZRIIG 2016 ONOOS YDIRDAJ BAIGAA BAGIIN GOL TOGLOGCH 60 TERBUMIIN EZED DEE.... AJIL HIILGUI 4 JIL GANTSHAN TENDER, HAMAATAN SADNAA AJILD AVAH, BUGS HORMOI YAVDLAAR L IH ARVIN GARSHSAN BARIMTYYD IL TSAGAANDAA GARCH.....

Зочин [122.201.21.251] 2019-08-23 21:55:43

Энэ Алтанцом гэгч нөхөр уг нь АН-ын гишүүн, 2016 онд МАН сонгуульд ялангуут МАН-д элссэн гэсэн. 2020 онд эргээд АН-д элсээд ИНЕГ-ын дарга болно гэж бодож яваа нөхөр дөө. Мөннөтэй баян хүн хэдэн ч даргын нүүрийг харж чадах юм даа.

!! [103.87.255.43] 2019-08-23 17:20:25

ali uls geed bgm dee iim ymr uls bdiimbe

Товчилсон улсын нэр юу гэж байгаа юм бол оо??? [202.131.228.118] 2019-08-23 16:48:12

Сэтгүүлчээ! "ХБНАНУ" ямар улс бэ? Катманду нислэлтэй юм бол Непал-ыг хэлж байна уу, аль эсхүл өөр улсын талаар энд бичсэн юм болов уу?

Зочин [202.9.43.25] 2019-08-24 07:29:25

Непаль


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.