ОХУ-ын оролцоотой "Их найм"-ын бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Францын Биарриц хотноо уулзаж байгаа "Их долоо"-гийн бүлгийн /G7/ удирдагчид ОХУ-ын оролцоотой "Их найм"-ын бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ тухай "Kyodo" агентлаг Японы Засгийн газар дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.

Японы Засгийн газрын төлөөлөгч "Их долоо"-гийн удирдагчид дээрх асуудлыг хэлэлцсэн гэж мэдээлсэн боловч хэлэлцүүлгийн агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

АНУ, Францын Ерөнхийлөгч нар урьд нь утсаар ярихдаа 2020 оны "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад Орос улсыг урихаар тохиролцсон гэж CNN суваг мэдээлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, Орос улс “Их долоо”-той тогтоосон аливаа холбоо харилцааг ашигтай гэж үздэг гээд “Их найм”-ын бүлгийг сэргээхийг үгүйсгээгүй байна. Харин Германы Канцлер Ангела Меркель “Их найм”-ын бүлгийг сэргээх асуудлыг Украины үйл явцыг зохицуулах асуудал хэр ахиц дэвшилтэй байхтай холбожээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал

"Kyodo" агентлагийн мэдээлснээр, "Их долоо"-гийн бүлгийн удирдагчид Иран улс цөмийн зэвсэг эзэмших ёсгүй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хэлэлцүүлгийн үеэр Ираны асуудлыг дипломат арга замаар шийдэхийг дэмжиж байгаагаа мэдэгдээд, Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахад хувь нэмрээ оруулна гэж амлажээ.

Ираны цөмийн асуудлаарх Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнөөс АНУ 2018 оны тавдугаар сарын 8-нд дангаар гарч, нефтийн экспортод нь хориг арга хэмжээ авсны дараа Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал эрс хурцадсан юм.

Ормузын хоолойн байдал

"Их долоо"-гийн бүлгийн удирдагчид Ормузын хоолойд хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих аюулгүй байдлыг хангах эвсэл байгуулах асуудлыг хэлэлцээгүй байна.

Дипломат асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр энэ сэдвийг хөндөөгүй гэж "Kyodo" агентлагт Японы сайд нарын танхим дахь эх сурвалж мэдээлжээ.

Персийн булангийн бүсэд хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчих аюулгүй байдлыг хангах зорилгоор Вашингтон эвсэл байгуулна гэж АНУ-ын Төрийн департамент зургадугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ийм эвсэл байгуулахад оролцох саналыг долдугаар сарын 23-нд янз бүрийн бүс нутгийн орнуудад тавьсан байна. Герман, Франц болон Их Британи Персийн буланд хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг ажиглах өөрсдийн багийг бүрдүүлэх хэлэлцээ хийж байгаа нь мөн өдөр тодорхой болжээ. АНУ-ын санаачилсан эвсэлд Герман улс орохгүй гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас долдугаар сарын 31-нд мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын асуудлаарх хамтын ажиллагаа

"Kyodo" агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНАСАУ-ын асуудлаар "Их долоо"-гийн удирдагчидтай хамтран ажиллахаар тохиролцжээ.

Японы Засгийн газрын тэргүүн бямба гарагт Германы Канцлер Ангела Меркель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, мөн "Их долоо"-гийн уулзалтыг даргалж байгаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзсан байна. Талууд БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн дагаж мөрдөх ёстой гэдэгтэй санал нэгджээ.

"Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалт Пёньяны пуужингийн ээлжит туршилттай зэрэгцэн эхэлсэн юм. Бямба гарагт БНАСАУ сүүлийн хагас сарын хугацаанд долоо дахь удаагаа ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршсан. Умард Солонгосын "KCNA" агентлагийн мэдээлснээр, тус улс бямба гарагт пуужин харвагч шинэ төхөөрөмж туршжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.113] 2019-08-26 14:56:38

Хар хорин захын АРЫН ЗАМЫН ДАГУУ ӨНДӨР ГҮҮРИЙН ЧИГТЭЙ ХОЙШОО ЯВДАГ ЗАМААР БАЙДАГ ХООЛОНЫ ГАЗРУУД ИХ МУУХАЙ тэр хавь нь өмхий үнэртэн хоол гэж даанч муу Ариун цэдэрийн шаардлаг хангахгүй хаах хэрэгтэй

Зочин [150.129.140.64] 2019-08-26 16:07:20

Их 7 оод хар хорины хоолны газар ямар хамаатай вэ ?

Зочин [103.10.23.113] 2019-08-26 14:41:40

Дэлхий нийт амгалан тайван байх нь чухал

Zochin [66.181.178.81] 2019-08-26 12:08:12

1 l uls demjsen sanal ugsun, busan n no geje.

Зочин [103.10.22.33] 2019-08-26 02:42:58

Uhseni ih 7. Oros Hyatad 2-guiger ene garagin ih 7 gej uych bish. Manai heden oligarhud shig mururu henesch uym guihgui orshin togtnoj bga hoidudig daramtlad mu ugurud. Ted durguitsaj argaa barahda tsumin zevseg hij turshad bga n medeej. Zund orhiod uur uursdinhu bodlogor yavbal hoidud tegtle tsumin zevsegt anharahgui bh. Gehde todorhoi hemjeni hamgalah tehnik bj taarna.ANU German. Japan ged jaahan hugjluru busdig daramtaldag uhej bsan ulsud uyma.

Зочин [66.181.191.72] 2019-08-26 05:38:15

Оросыг барахгүй гэдгээ ойлгосон. Орос хятад энэтхэг 3 байхад болоо. 3 млл рд хүнд хувцас хоолыг залгуулхад гүйцээ. Илүү яахын , арабуудаар европ америк хоерыг дэлбэлүүлээд байхад л болоод явчина

Зочин [202.9.45.36] 2019-08-26 01:44:58

Гар гээд ад үзэхээр нь гардаг. Ор гэхээр нь ороод ирдэг тоглоом шоглоомын улс болж дээ Орос. Орос одоо орохгүй байх хэрэгтэй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.