Зам дагаж хөгжил ирнэ

Б.Мөнхцацрал / Эдийн засаг

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, төмөр замын ажлын анхны болон дунд хугацааны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж байна. Харин хоёр дахь болон үр дүнгийн хөрөнгө оруулалтыг Олон Улсын хөрөнгийн зах зээлд 1.2 буюу түүнээс дээш тэрбум ам.долларын IPO гаргаж санхүүжилт олохоор болжээ.

Төмөр замын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг дээрх хоёр компанид өгснөөр бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавиад, 2022 ондоо багтаж Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг дуусгах юм байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсанаар стратегийн хувьд өндөр ач холбогдолтой хэмээн үзэж буй. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байгаа бол тус төмөр зам тавигдсанаар энэхүү өртөг 8 ам.доллар болж буурна. Мэдээж үүнийг дагаад эдийн засгийн үр ашиг, улсдаа оруулах санхүүгийн тэлэлт, иргэдэд очих ашиг нэмэгдэх нь гарцаагүй.

Зам дагаж хөгжил гэж үг бий. Үүний жишгээр төмөр зам баригдсанаар бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж, олон мянган ажлын байр нэмэгдэнэ. Тодруулбал, төмөр замаа дагаад томоохон 10 орчим үйлдвэр баригдах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр 6000 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар шууд бусаар 21 мянган ажлын байр бий болж 11 мянга гаруй жолооч тээвэрлэлтэд явдаг.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавигдсанаар нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг дурдвал:

  • Нүүрс экспортыг дэмжсэнээр Монголын нутаг дэвсгэр дэх тээврийн өртөг буурч,өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
  • Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
  • Авто тээврийн осол буурч, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангана.
  • Тавантолгойн бүлэг орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 23 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.
  • Байнгын 1900 орчим ажлын байр бий болно.
  • Монголын нутаг дэвсгэр доторх нүүрс тээврийн зардал тонн тутамд 8 ам. доллар болсноор өнөөгийн автозамаар хил хүртэл тээвэрлэж буй зардал 4 дахин буурч, төмөр замын боомтоор жилд 30 сая тонн хүртэл хэмжээний нүүрс экспортлох боломжтой болно.
  • Улсад жилд 2026 сая ам, долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээн үзжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлана.


Сэтгэгдэл

зочин [202.131.227.30] 2019-08-29 09:02:00

Төмөр замы өргөн Оросынхоор байна Тэгээд Хятадын хил дээр очоод гацаад зогсоно Таван толгойд 7 тэрбум коксжих нүүрсний орд бии Одоогийн нүүрсний аман дээр 70 US$ оор бодвол 490 тэрбум Доллар болж байна Үүний 30 хувь болох 135 тэрбум доллары нүүрсийг IPO хийж олон улсын зах зээл дээр 1.2 тэрбумаар зарна гэж ТЭНЭГ зүйл ярихаа хэзээ болих юм бэ Үндсэн үнийн 1 хувьд ч хүрэхгүй үнээр яагаад зарах гээд байна Яаахаараа ийм юм бодож ичихгүй ярьж явдаг байна

Зочин [103.229.123.203] 2019-08-28 05:58:18

Teneg Mongolchuudyn damshiglaj hanahgui boovnuud shuu

Зочин [64.119.19.82] 2019-08-28 05:53:30

Төмөр үамыг хувьд өгч болохгүй шдээ тэгээд гацаад байсан

Зочин [202.21.124.22] 2019-08-28 04:45:36

Urgun tsarigtai barih yum bol barih ch hereg alga

Зочин [202.131.228.118] 2019-08-28 06:39:42

Nihao, tunjii.

Зочин [202.21.124.22] 2019-08-28 04:44:26

Zam dagaj tank orj irdeg yum bish uu

Зочин [202.126.89.235] 2019-08-28 04:34:43

Ashgui dee

Замын өргөн нь хаанахыхаар вэ? [202.131.228.118] 2019-08-28 04:13:16

Төмөр замын өргөн нь оросынхоор уу, хятадынхаар уу?

Зочин [202.9.42.217] 2019-08-28 04:24:45

Өргөн нь оросынх

Зочин [64.119.20.58] 2019-08-28 03:27:39

Ali hediin tavisan baih tumur zam ,,,odoo l uhaan orj dee

Иргэн [66.181.161.18] 2019-08-28 06:04:17

Түрүүчийн мөнгийг идэж дуусахгүй юу, тэгээд дараагийн идэлт явагдаж байгаа юу, дөхиад л зогсоод мөнгөгүй болсон гэх вий дээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.