Иргэний гомдлын дагуу гоо сайхны салонд арга хэмжээ авчээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах иргэн Б-ийн “Salon & Studio” гоо сайхны газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналт иргэний гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар тус газар нь эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, арьс гоо заслын мэргэжлийн эмчгүй, орон тооны эмчилгээний гоо заслын сувилагчгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн батга эмчилгээ, эхэсийн тарилга, чих цоолох, хөмсөг шивэх үйлчилгээ үзүүлэхдээ арьс, эмчилгээний гоо заслын стандарт мөрдөөгүй, үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч нарын үзлэгийн бүртгэл хөтлөөгүй, хийсэн үйлчилгээг баримтжуулаагүй, үйлчлүүлэгчийн нэр хаяг болон мөнгө хураасан баримт бичиг байхгүй зэрэг олон зөрчил илэрсэн байна.

Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн8 Зөрчлийн тухай хуулийн 6.7.1 дэх заалтаар шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

Зочин [219.248.9.94] 2019-09-06 11:38:20

Хялбаршуулсан журам гэж юу байдгийн болоо.Тэгээд сувилагч ажлаа үргэлжлүүлж бно гэсэн үгүү.Нөгөө хүүхнүүд нь тэгээд очоод л хохироод л ..юу ч болоод бгаан бүү мэд.

Sanal [202.9.43.129] 2019-09-05 17:37:20

Зөвшөөрөлгүй бол стандртын дагуу ч ажил явуулах ёсшүй

Зочин [139.5.216.194] 2019-09-05 12:46:17

Haah heregtei uchnuun busguichuudiin eruul mendeer togloj bga shd


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.