Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Тавантолгойн асуудлыг ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа мэдэгдлээ

М.Амаржаргал / Улстөр

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзлаа. Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах зэргээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

image

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ. Хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм. Гэхдээ АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэлэлцэж буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах эсэхээс үл хамааран ноос, ноолуурын салбарын урдын харилцаагаа сэргээж, ноолуур ээрэх, самнах зэрэг сүүлийн үеийн технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүнээс харилцан ашиг хүртэх боломж бий хэмээн тооцож буйгаа илэрхийлсэн юм.

image

Энэ дашрамд Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй болсонд баяр хүргэж, Монгол-АНУ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Япон-АНУ-Монгол Улс гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс боллоо хэмээв. Уулзалтын төгсгөлд талууд харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр улс илүү ойр дотно харилцаатай болж байгааг тэмдэглээд уулзалтаа үр дүнтэй болгох, дараагийн уулзалтад бэлтгэх зэрэг асуудлыг ярьж тохиров.

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.166] 2019-09-06 01:22:37

Oros hytadtai naimaa yarihaas iluu ypondtoi naimaa hiij surval bid delhiid garna. Ypon bol augaaa oron . Mongol hun chanart durtai. Harin Ypon bol zuvhun CHANAR shuudee

Зочин [208.54.80.169] 2019-09-06 00:55:07

Yun sain yum be Japanuud TT nuursiig avdag bolchihvol Mongold tun chig heregtei bainadaa

Зочин [122.201.31.202] 2019-09-05 21:48:08

Японд сумо бөхчүүдийг бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй

Зочин [208.54.80.169] 2019-09-06 00:58:02

Boh niiluuleed Mongoliin tosovt mongo orohgui ee demii Tavan tolgoin nuursee zarval asar ih ashigtai.

Зочин [103.9.90.98] 2019-09-05 20:17:53

ЦААНА ЧИНЬ " СТРАТЕГИЙН БҮХ ОРДООС ИРГЭДЭД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭЭНЭ" ГЭСЭН АМЛАЛТТАЙ ШИНЭ НАМ ТӨРЖ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛСЭН БАЙНА ШҮҮ

Зочин [103.9.90.98] 2019-09-05 20:16:45

1072 ш хувьцаагаа өгөөч ээ .. ерөнхий сайд эхний улиралд багтааж ашиг тараа гэсэн яалаа ЭТТ Ганхуяг аа. 1 төгрөг ч гэсэн хамаагүй. го нь мөнгөндөө биш. ард иргэд нийгмийн баялагаас хувь хүртэх соёлд сурах чухал шүү. нэгж хувьцааны ашиг өнөөдөр 1 төгрөг 10 төгрөг зуун төгрөг байж болно. магдагүй ирээдүйд нэгж хувьцааны үнэ 100, 1000 ам доллар байхыг үгүйсгэхгүй. иргэд 28.000 төгрөг гэхээр бага мөнгөөр яах юм бэ гэж буруу ойлголттой байна. төр засаг ч энэ байдлыг далимдуулж хувьцааны ашиг тараахгүй байна

Зочин [208.54.80.169] 2019-09-06 00:59:52

Zovoo zov odoohondoo buteen baiguulaltaa demjih ni iluu ur ashigtai baina tur huleeznedee.

Butehgui MGL [139.5.218.90] 2019-09-05 22:07:54

Gichii mini yavj busad humuus shig ajil hii. Uuriinhuu mungiig uuruu ol

Иргэн [43.242.243.5] 2019-09-05 18:19:36

Хай, дэлхий дэнжигнэвэл япон монголын тал нутагт буйраа засч магадрүй л юм. Тийм болхоор тус дэм сайн хүртэх,туршлага судлах хэл сурах гэх мэтээр Хамтарч ажиллах нь зөв зөв

Зочин [208.54.80.169] 2019-09-06 00:52:42

Tegeed yu gej Japanuud hujaanaraas 1000% deer bishuu

Иргэн [202.126.88.48] 2019-09-05 17:01:18

Технологи өндөр хөгжсөн Япон улстай хамтран ажиллах хэрэгтэй ч гэх шиг , хэдэн ямааныхаа ноолуурыг самнаад авчих маханик машин хийж чадахгүй байж, Харин нүүрсээ, ноолуураа, сүлжмэл оёмол бараа бүтээгдэхүүнээ , чацарган, пиво зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг татвар багатай оруулахыг бод,

Зочин [182.251.104.116] 2019-09-05 18:05:08

chi yaaj Medej baigaa yum japan hun yamriig chi onoodor japand ireed uneheer hund nokhtsold ajilj amidarch baigaa heden myamgan oyutnuudaas asuugaad uz de. Japan tekhnoligi odoo hotsrogdson heterhii untei, bolih gediig delhii dayaraa medeed tatgaltsaad bna shuudee . Harin zuun hoit asi, hyatad ,solongos tehknologi odoo ene tsag uydee unheer mundag bolj baigaa. bas japan hun hund hezeech zugeer yum ogdoogui yum mongold tuslaad bna tuslaad bna gesen odoo har mongoliin gol gol salbaruudoog oorsdiin bolgood ter tusalsnaasaa hed dahin ashgiig nomkhon dalai dahi har nuhruugee zooj bna.

Зочин [103.10.23.113] 2019-09-05 17:00:04

Зөв нэг улсын хараат байж болохгүй аль болхоор нэг улсын хараат эдийн засгаас салах бодлог явуулах хэрэгтэй Бид Монголдоон гадний хөнжөлтэй шудраг оронтой Хөдөө аж ахун ын гаралтай түүхий эдийн хамтарсан үүлдвэр байгуулах нь чухал байна Монголд цоц нийгэмийн үед бэлтгэгдсэн туршлагтай мэрэгжэлийн хүмүүс бэлэн байна

Зочин [66.181.161.111] 2019-09-05 16:54:19

Kharin saikhan yaria, sanaluud bna daa. Ajil khereg noloosoi.

zochin [80.255.41.98] 2019-09-05 16:15:20

Japan ulstai hamtran ajillah heregtei


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.