Нийслэлийн прокурорт горилогсдын марафон эхэллээ

Б.Мөнхцацрал / Улстөр

Нийслэлийн прокурорын газрын даргаар дараах нэрс дуулдаж байна. Тэдний нэг бол орлогч прокурорт нэр дэвшээд нэрээ татаж байсан А.Цэрэнсодномын нэр дуулдаж байна. Мөн Сонгино хайрхан дүүргийн ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэг, Дундговь аймгийн ерөнхийй прокурор С.Алтансэлэм, Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөр, Прокурорын Ерөнхий газрын сургалтын газрын дарга С.Гантулга нарын нэр яригдаж байна. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор дараагийн даргын марафон ийнхүү эхлээд байна. Хамгийн магадлал өндөртэй хүнээр Дундговь аймгийн ерөнхий прокурор С.Алтансэлэм нэрлэгдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [172.58.139.50] 2019-09-05 22:51:04

Niisleliin prokuror zov hun taviarai hulgaichuudiin diilenh ni niisleld baigaa shuu dee!

Албан тушаал [202.126.88.197] 2019-09-05 20:10:35

Одоо болиоч Гуйя та нарыг. Улсын Ерөнхий прокурор нь даргын зөвлөлөөрөө хэлэлцээд шууд томилчих л доо. Бас юүн марафон бээ

zochin [66.181.177.20] 2019-09-05 18:10:15

Прокурорын байгууллагад мэдлэг чадалтай сайн прокурорууд цөөнгүй байдаг. Гэвч мэдлэг чадалтай прокурорууын нэр нь огт дурьдагдахгүй байгаа нь Прокурорын байгууллагад боловсон хүчний бодлого алдагдсаны илэрхийлэл байх. Нийслэлийн прокурорт нэр дэвшиж биш, мэдлэг чадвар туршлагаараа шалгарсаныг нь томилж ажиллуулах ёстой шүү дээ.

Ганаа [66.181.185.128] 2019-09-05 17:09:34

Гансэлэм гээч алтансэлэм гэнэ үү

Зочин [103.10.23.113] 2019-09-05 16:53:09

ДОЛДОЙ ХУЛГАЙЧ Л БҮҮ ОЧООСОЙ ДОО МОНГОЛ ТӨР МАНАН ХЭМЭЭХ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН БУУНЫ НОХОЙ БОЛСОН ШЭНЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАРААС МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРДСАН НЬ МОНГОЛДООН ҮЛДЭЖ БАЙДАГ ДОТООДЫН ХУЛГАЙЧ НАРЫН ГАРТ ХАГС ХУГАС ШИЛЖЛЭЭ ЭНЭ БОЛ ДЭВШИЛ МӨН ҮҮГИЙ ДАРАА ХУЛГАЙ ЛУЙВАРААС ХОЛ ШУДРАГ ЭХ ОРОНЧ ХҮМҮҮСИЙН ГАРТ ОЧНО АРД ТҮМЭН ШИНЭ СОНГОЛТ ХИЙНЭ ТЭР ЦАГТ АРД ТҮМЭН ТӨРДӨӨН ЭЗЭН БОЛОЖ ЧАДНА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.