Мобиком хууль зөрчөөгүйгээ мэдэгдлээ

Aдмин / Хууль

"Мобиком" корпораци байрны түрээсээ төлөлгүй таван сар болж, хөөгдөхөд хүрсэн үү”, “Мобиком-ын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ”, “Мобиком корпорацийг түрээсээ төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүллээ”, “Монгол, Японы хөрөнгө оруулалттай “Мобиком”-ын салбар компанийнхан шүүхэд дуудагдсаны учир” гэх агуулгатай нийтлэл нийгмийн сүлжээгээр тархаж, улмаар олон сайтууд түгээсэн байна. Энэ мэдээлэл хоёр талын байр суурийг хадгалаагүйн дээр хэт нэг талыг барьсан мэдээлэл байсныг Мобиком корпорацийнхан албан ёсоор мэдэгджээ.

“Мобиком Корпораци” ХХК нь “Монтрейд” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд дамжуулан түрээслэгч “Ньюком Проперти” ХХК-тай хөрөнгийн менежментийн гэрээтэй ажилладаг байжээ. “Мобиком Корпораци” ХХК нь хуулийн хүрээнд гэрээ хэлцэл хийж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ямар нэгэн гэмт хэрэгт тус компанийн удирдлага холбогдолгүй аж. Цаашид ямар нэгэн мэдээлэл түгээхдээ албан ёсны эх сурвалжтай, мэдээллийг тэнцвэртэй олон нийтэд түгээж байхыг тус компанийнхан санал болгож, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахдаа таатай ханддагаа уламжилсэн юм.


Сэтгэгдэл

ebi [202.126.89.130] 2019-09-06 16:39:48

энэ монопол луйварчидыг зайлуулбал яасан юм. үнэхээр шулаач шүү дээ мобиком монголоос олон сая доллар босгосондоо. дүүргийн болон нийслэлийн бүх шүүгчид мобигийн дарамтанд ажилдаг

Зо [202.126.89.131] 2019-09-06 12:50:14

Монгол улсын хуулийг уландаа гишгэсэн гадаад эзэнтэй компаниудад худалдагдахгүй байх юмсан шүүгчидээ

Зочин [202.131.247.2] 2019-09-06 12:02:17

ichidgui amitad be! Yaponii medeeleiin heregseleer neg shiwshigiig chin delgen shuu

Зочин [66.181.179.184] 2019-09-06 11:01:08

Нью ком толгой чинь болохоор мэдэгдэл чинь худ болоод бгаан


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.