Н.Төгсцогтын ээлжит тулааны ирэх сард болно

М.Амаржаргал / Спорт

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээг сонгосноосоо хойш дийлдэшгүй мэт тоглон, 11 тулалдахдаа бүгдэд нь ялж, “King Tug” хэмээн алдаршаад буй. Түүгээр ч үл барам IBO холбооны дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулсан.

Н.Төгсцогтын дараагийн нүүдэл нь WBC холбооны аварга болох. Мэдээж тэгэхийн тулд тус холбооны өнөөгийн аварга Г.Расселыг ялах учиртай. Манай тамирчин WBC холбооны тамирчдыг чансаагаараа тэргүүлж, Г.Расселтай өрсөлдөх болзол хангасан. Гэвч америк эр Н.Төгсцогттой тулалдахаас татгалзан, зугтсаар өдий хүрсэн.

WBC холбооноос түүнийг өнгөрсөн наймдугаар сард багтаан Н.Төгсцогттой тоглохгүй бол аварга цол, бүсийг нь хураана гэж сануулсан ч тусыг эс олсон. Энэ удаа ч мөн тэд тохиролцож чадсангүй. Н.Төгсцогт ээлжит тулаанаа аравдугаар сард хийхээр болжээ. Гэхдээ Г.Расселтай бус өөр тамирчинтай. Одоогоор яг хэнтэй өрсөлдөх нь хараахан тодорхой болоогүй байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.236.10] 2019-09-10 03:42:47

amjilt ah

Zo [172.58.45.97] 2019-09-07 07:01:55

Huuhen shaa

Huz [122.201.22.84] 2019-09-07 05:05:43

Amjilt huseye ..arhind orchivooo manai avarguud arhind orood l dooshooo bolchihdog shuu

Зочин [202.126.88.35] 2019-09-07 03:01:26

Leo Santa Cruz tei toglood hoj

Зочин [202.9.42.217] 2019-09-07 02:43:55

Амжилт хүсье


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.