Гадаад дотоодын иргэд шонхор, ногтруу шувуудыг тээвэрлэж яваад саатуулагджээ

Б.Мөнхцацрал / Хууль

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын /ахлах/ байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгээр Уаз фургон, Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслүүд нийт 16 бодгаль идлэг шонхор шувуу, 36 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг түр саатуулан шалгаж байна.

image

Тухайн шувуудыг тээвэрлэж явсан гадаад, дотоодын иргэд нь БОАЖЯ-аас олгосон идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй боловч зарим идлэг шонхор шувууг барьсан орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй /гэрээ дутуу/, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй /шувууны тоотой тулгахад акт дутуу/, холбогдох хууль тогтоомж, БОАЖЯ-аас олгосон гэрээ, зөвшөөрөлд заагдсан амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримт байхгүй, орон нутгаас олгосон шонхор барих өгөөшинд ашиглах ногтруу шувуу барих зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсан зэргээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо.

image

Иймд тухайн шувуудыг Нийслэлийн Байгаль орчны газрын “Ан амьтан асрах төв”-д түр байршуулан, эзэн холбогдогчдыг дуудан холбогдох баримт бичгийн шалгалт хийгдэж байна. Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ оногдуулах болно. Тиймээс БОАЖЯ-аас идлэг шонхор шувуу барих зөвшөөрөл авсан гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээдүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зохих гэрээ, зөвшөөрлөөр олгогдсон тоонд багтааж барих, амьтны нөөц ашигласны төлбөр, хураамжийг тухай бүрд нь холбогдох дансанд тушааж ажиллахыг анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.112.99] 2019-09-08 01:05:45

үе үеийн дарга нарын бизнес ш дээ

Зочин баагий [64.119.20.152] 2019-09-07 14:54:10

Шонхор шувууг гаргаснаар үлийн цагаан оготныг байгаль орны сайд өөрөө устгах байх ккк 911

Зочин [202.9.45.204] 2019-09-07 12:07:18

Барьсан эх орончдод баяр хүргэе.Ховордож буй энэ баялгаа эргүүлэн тавьж,хулгайн ангуучдад хатуу арга хэмжээ аваач.Монгол нутгийг 21-р зуунд хоосруулах гэж амьдарч буй төрийн албаныхантай хойч үе тооцоо хийх юм байлгүй дээ.

zochin [66.181.176.73] 2019-09-07 11:40:28

хэдхэн долларын төлөө гадаадынханд шонхор шувуу барих зөвшөөрөл өгөөд бгаа төрийн байгууллагуудыг эх орноосоо урвагч нар удирддаг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.. Энэ жил Сүхбаатар, Хэнтий аймгуудад хонь, үхэр цагаан хулгана залгиж, түүнээсээ болж өчнөөнөөрөө мал үхсэн. Учир нь арабууд шонхор барихын тулд хулганад зориулсан хоол тал нутагт ихээр цацаж, түүнийхээ ачаар шонхорыг нь бариад харин хулгана үржиж бэлчээрийг нь сүйтгээд мал идэх хоолгүй болж хонь, үхэр их хэмжээгээр хорогдох шалтгаан болсон. Үүнээс болж малчид хонин сүргээ байхгүй болгож, дан ямаатай үлдэж байгаа нь бэлчээрийг сүйтгэх давхар шалтгаан болж бна. Үүн дээр төрийн байгууллагууд бодлогоо зөв болгохгүй бол бэлчээрийн доройтол болж идэх хоолчгүй болж магадгүй бна. Манай улс шиг төрийн байгууллагууд, түшээд нь дандаа эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэж улсаа луйвардаж байдаг улс энэ дэлхий дээр байхгүй бхаа..

Зочин [202.179.31.82] 2019-09-07 03:44:34

Хориотой гэчихээд яагаад гадаадынханд болохоор барих зөвшөөрөл өгдөг?

иргэн [192.82.66.152] 2019-09-07 03:12:36

Хууль хяналтынхан үүнийг зөв шийдэж ингэж болдоггүй юм байна гэдгийг БОАЖЯ-ханд мэдрүүлэх хэрэгтэй.Зөв юм шиг ярилцлага өгч байгаа хүнийг яах бол энэ хуулийнхан.Шударга хуулийнхан олон байдаг болоосой.Шалгаж байна гээд таг болдогоо болчих хуулийнхаан гуйж байна.Иргэний хөдөлгөөнийхөн үүнд анхааралаа тавьж тэмцэх хэргтэй бас мөнгө аваад таглуулсан байх дөө.

Зочин [202.126.88.35] 2019-09-07 03:00:01

Шонхор Үлийн цагаан оготоны тоо толгойг барьж байдаг бэлчээрийн эко системийг зохицуулж байдаг шувууг олон тоогоор нь бариулах дэмий юм бгам даа!!!

Зочин [49.0.135.21] 2019-09-07 02:26:09

Наад ногтруу шувуун дотор үхэх болоогүй нэг ногтруу байсан бна. Тийм учраас баригдсан бна. баригдаагүй олон шувууд хил давах даваад давж чадаагүй үхээд дууссан. Нутгийн иргэд барьсан таалагдаргүй шонхроо сүүлийн таслаад тавдаг гээд харамсаж байсан аль 2005- оноос л . . . .

Зочин [64.119.20.152] 2019-09-07 14:54:06

Байгаль орчны сайд нь үлийн цагаан оготныг устгана биз


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.