Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг, бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас татан авч байгаагаа мэдэгдээд нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарчмын шинжтэй дор дурдсан өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ.

Үүнд:

  1. Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах;
  2. Ард нийтийн санал асуулгыг 2019 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах;
  3. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажиллагааг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах;
  4. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 6.2-т заасны дагуу санал асуулгын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг бэлтгэж батлуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд, иргэдэд тайлбарлан таниулах, мэдээллээр хангах хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт;
  5. Ард нийтийн санал асуулга явуулах болон энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох бусад арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт;
  6. Ард нийтийн санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд;
  7. Ард нийтийн санал асуулгын иргэний /сонгогчийн/ бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох ажиллагаанд “New image cast” санал тоолох төхөөрөмж ашиглахыг зөвшөөрөх;


Сэтгэгдэл

зочин [202.126.88.145] 2019-09-10 07:59:56

Урөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв хэнийг сонгохоо л зөв хийх ёстой

Irgen [202.131.244.210] 2019-09-10 00:43:01

Ерөнхийлөгч барьцаа ахиулахаар шийдэв. Хязгааргүй эрх мэдлийн төлөөх шунал.

зочин [64.119.21.211] 2019-09-09 16:59:24

Арай дэнднээ энэ төр эзэнгүыдэж дууслаа.ард түмэнмүнэн хүлуэнгүй юмаа эцэст нь ард түмэн хлхирч нам нэртэы рэдэн рүмүүс баяжахд газар үороо алт эрдэнэс маань үгүырч гадны колони бодох эх суурь нь тавигдхж бхыгаа юмдаа

Зочин [103.9.90.3] 2019-09-09 14:30:15

Женкогийн төсөл үнэхээр дэмжих боломжгүй тэнэг төсөл юун ерөнхийлөгчийн засаглал вэ 108 гишүүн чгэх шиг тэнэг санаагаа тулгахаа боль !!!?

Зочин [66.181.181.153] 2019-09-09 11:46:27

МАН- хан Зи даргын тоглоомын сонгодог хүүхэлдээ болж байх гэж ичиж үхлээ

Зочин [112.72.12.3] 2019-09-09 10:51:14

ямар ч байсан ялгаа алга одоо байгаа бүгдийг л даруй солих хэрэгтэй байна

Зочин [202.9.42.121] 2019-09-09 10:21:52

зөв зөв ерөнхийлөгч з.энхболд нар гар нийлж маш сайн ажиллаж байгаа баяр хүргэе

Ардын намын тэ1лэл ч байдлыг хүндрүүллээ дээ [64.119.18.252] 2019-09-09 10:02:09

Хулгайч худалч Ардын нэмынхнаас болоод улс орон өөдлөхгүй байсаар одоо 1нт ийм байдалд аргагүй хүрлээдээ. Одоо ноход эргээд Eрөнхийлөгчийг дайрч урах тасдах ажилдаа ханцуй шамлан орох биз. Жюугнаа зөв нь бол Ардын нам буулт хийж ҮХНӨ -тмйн а юсуудоуудаар дахин шинээр хэлэлцүүлэг хэлэлцээрт орж бараг 92 оны хууль батлах процeссоор явах нь зүйтэй дээ. Энэ их хурлыг тарааж түр хурал байгуулдаг ч юмуу тэгээд нэмэлт өөрчлөлтөө сайтар ярих ёстой юм даа. Ард нийтийн санал асуулгааас өмнө үүнийг хийх нь илүү зохистой болов уу гэж мунхаглана даа энэ хурлын нишүүд үнэн нүүрээ харуулж ямар ч нэр хүндгүй боллоо доо. Одоо тэдний бхталсан хууль энэ тэрд итгэх хүн үлдээгүй байхаө

ЗОЧИН [202.131.233.190] 2019-09-09 09:21:41

ЕРӨНХИЙЛӨГЧ ҮХ-ИЙН НӨ-ИЙН САНАЛААС ОРСОН НЬ БАРАГ ҮГҮЙ ТУЛ САНАЛАА ЭГҮҮЛЭН ТАТАЖ БУЙ НЬ МАШ ЗӨВ, УИХ ОДОО ЭНЭ УЧИР УТГАГҮЙ, БҮР АНХНААСАА ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИН БОЛОВСРУУЛЖ ӨРГӨН БАРЬСАН ТӨСЛӨӨ, ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭ БҮРМӨСӨН ЗОГСООЖ БУЙГАА МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ, МАНАЙ ХӨРШ ИХ ГҮРНҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МАНАЙД ТОХИРОХ МАГАДЛАЛ, ШААРДЛАГА ӨНӨӨ ЦАГТ ИХ ӨНДӨР БУЙ НЬ АЛХАМ ТУТАМД АЖИГЛАГДААД БНА, ЭНЭ НӨХЦӨЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРАА ТЭРГҮҮЛДЭГ БАЙХ НЬ ЗӨВ, ЭНЭХҮҮ ГАНЦХАН АСУУДЛААР БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.

bitgii muruud [182.251.102.216] 2019-09-09 10:17:22

bitii huts za uhej duusdaggui komunizmiin uldegdluud oorsdiin baiguulsan komunizmoo oorsdiin garaar mukhuuchihuud ardchiliig iim baidald hurgechiheed odoo buur yoronhiilogchiin zasaglal songoj amidarch uzene geb uu . Ta nar yamar muuhai buzar obiloggui , hogjidoggui humuus be neg nasniihaa amidrald gurbiin gurban zasgalaliin helber songoj amidarch uzene gej yaaj helj chadaj bna aa. Bidnii uyiin zaluuchuudar toglood ikhenhiig ni uurusd shigee erguu nobshnuud bolgoson odoo harin bidnii ur huudiin hubi tabilangaar toglood uhej dald ortsgoohono uu. Ingej dalchignah yum bol alaltsii shuu muu mukhsun niigiim sug bolson uldegdeluud ee.

Зочин [66.181.161.45] 2019-09-09 09:19:20

Ерөнхийлөгчийн засаглалыг бол дэмжинээ

Зочин [49.0.218.39] 2019-09-09 09:16:21

Yuun eronhiilogchiin zasaglal vee, naad shunaltai uhaan muutai Sumyabazar, Suhbat , sodbileg, nomtoi Ed nariig zailuulhad l boloo shuu Dee,,,

Зочин [202.179.31.121] 2019-09-09 09:15:40

Ёстой бантан болгож байна даа,Баттулга өөрөөсөө ичээч дээ,юу гэж л Ерөнхийлөгчийн засаглалыг ард түмэн дэмжих вэ? Үндсэн хуулиа шинэчлээгүй юм бол манайх чинь Парламентийн засаглалтай орон гэж тунхагласан,гэтэл Үндсэн хуулиас давсан,зөрчсөн санал асуулга гэж юу гэж солиороод байгаа юм.Үндсэн хуулиндаа эхлээд гар хүрч өөрчилж байж л сая ингэж асуух ёстой биз дээ.ингэтлээ цагаандаа гарч амбиц эрх мэдлийн төлөө үхэн хатан шунахайрах гэж өөрийг чинь Ерөнхийлөгч болохыг Монголын ард түмний дийлэнхи нь зөвшөөрөхгүй биз ээ.Өөрөө сайндаа ч биш сонголтгүй учир сонгогдсон нэртэй юм ш дээ хэдэн хувиар гарсанаа эргээд санаач дээ. Эх орноо бодсон,ард түмнээ бодсон нэгч уур амьсгал энэ Төрийн 3-н өндөрлөгүүдэд байхгүй гэдэг нь энэ АНамын,Ерөнхийлөгчийн мэдэглүүдээс харагдаж байгаа бус уу???

Зочин [202.131.242.122] 2019-09-09 09:08:37

Ерөнхийлөгчийн засаглал уу.. Ёстой сонин юм болох нээ. Энэ 64 хүн эвтэй байвал ямар их хуч вэ Хувийн эрх ашгаа бодоод 2 хуваагдчихсан бусдын идэш болоод л . Еранхийлөгч гаргасан саналаа янз бүрээр өөрчилж УИХ даа тулгаал. Одоо бүүр болиод бас гүйцэтгэх засаглалын тэргүүн давхар хийнэ гэсэн үг үү Бүүр зузаан давхар дээл үү

Зочин [64.119.26.172] 2019-09-09 08:40:15

ҮХНӨ ийг дэмжихгүй. 4 гишүүн давхар дээлтэй байж болно гэх шиг, 70 мажоритар ч гэх шиг. ҮХ ямар хувааж авч байгаа юм шиг еэвэн биш. Намын төлөөлөл 30, ард түмний төлөөлөл 70 гэж яг юу гэсэн үг үү? Бантангаа боль.

энэ юу вэ [202.126.89.78] 2019-09-09 08:30:27

өө за за, ингэх гээд байсан хэрэг үү, ерөнхийлөгчийн зсаглал ба-ба


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.