Жэк Ма ТУЗ-ийн даргын ажлаа хүлээлгэн өглөө

Aдмин / Хууль

Жэк Ма өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Алибабагийн албан тушаалаасаа бууна хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүний дагуу тэрээр өнөөдөр албан тушаалаа одоогийн Гүйцэтгэх захирал Даниел Жанд хүлээлгэн өгөв.

Хэдийгээр Жэк Ма ТУЗ-ийн дарга байхаа больж байгаа ч ирэх жил болох хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Алибабагийн ТУЗ-д хүчин зүтгэх аж. Мөн тэрээр насан туршдаа Alibaba Group-ийн дээд албан тушаалтнуудаас бүрдэх Alibaba Partnership бүлэг харьяалагдсан хэвээр байх бөгөөд ТУЗ-д гишүүн нэр дэвшүүлэх зэрэг эрхтэй бүлэг юм.

Өнгөрсөн жилийн мэдэгдэлдээ Жэк Ма “Алибабагаас шат дараатай гарах болно. Гэхдээ хүн бүрт амалж чадах зүйл бол Алибаба хэзээ ч зөвхөн Жэк Магийнх байгаагүй. Харин Жэк Ма үргэлжид Алибабад хамааралтай байна” гэжээ.

Түүний ажил үүргээ хүлээлгэн өгөх өдөр нь Хятадын Багш нарын өдөртэй таарч байгаа нь мөн сонирхол татаж байна. Учир нь тэрээр Алибабаг үүсгэн байгуулахаасаа өмнө Англи хэлний багшаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж:TechCrunch


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.110] 2019-09-12 19:51:34

Хайрт Ма мина. Чи хаашаа явбаа. Баду чимайг санаба. Ай ай ай ай яаяаяалахааая аа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.