АТГ-аас төрийн байгууллагуудад зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг гарсаар байна

Б.Мөнхцацрал / Хууль

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй байдаг.

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүл мэндийн яаманд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн ч үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй, дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас эрх бүхий албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Энэ мэтчилэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөөр байтал гэмт, хэрэг зөрчил гарсаар байгаа нь байгууллага, албан тушаалтнуудын нэг нэгэндээ найр тавьсан, буруутай этгээдийг хаацайлсан, дотоод хяналтыг сулруулсан, өөрсдийгөө өмөөрсөн шударга бус байдлаас шалтгаалж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2019-09-11 07:26:43

ЗӨВЛӨМЖӨӨР ЮМ БҮТЭХГҮЙ, ЗҮРХЭНД НЬ ШАР УС ХУРТАЛ ТАРВАГА, СБАЯР, МИЙЁО НАРЫГ ХАМСААТАНУУДТАЙ НЬ ХАМТ ШҮҮН ТАСЛАХ ХЭРЭГТЭЙ.

зочин [202.179.27.195] 2019-09-11 06:49:26

Энэ дээрх нөхөр соён гэгээрхүү дэ аан.

Зочин [103.229.120.73] 2019-09-10 23:05:10

соён гэгээрүүлэx ажлаа хийгээч. наад ард түмний чинь амьдрал хүнд байна ш дээ!

Зочин [103.229.121.188] 2019-09-10 21:48:49

АНыг МАНаар солиод ч сиамын ихрүүд шиг байх юм даа энэ авилга

zochin [112.72.11.103] 2019-09-10 21:23:25

Soyn gegeeruuleh zuvlumj uguh metiin shal demii tsag ursen ajil hiihiin orond avilga avsan ni notlogdson l bol hatuu hariutslaga tootsoh heregtei. Tegsen tsagt avilga avahaas aidag bolno.

Butehgui MGL [66.181.181.172] 2019-09-10 21:46:25

Gol asuudal MONGOL hund bgaa yum

Зочин [66.181.161.88] 2019-09-10 18:46:51

Монголд авилга хээл хахууль өгөхгүйгээр,танил талгүйгээр ямар ч ажил хөөцөлдсөн бүтэхгүй шүү дээ.Жишээ нь иргэн би Зайсанд газар авч болохуу.Газар дээрээ орон сууц барьж болохуу.Би газрын албанд ажилд орж болох уу.Би сугалаанд аз таараагүй хүүхдээ цэцэрлэгт оруулахад 600-800000 төгрөгтэй бол болно.Энэ мэтчилэн.Тэгэхээр Авилгатай тэмцэх газар яг юу хийдгийг үнэндээ ойлгодоггүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.