З.Энхболд: Орос улстай байгуулсан "Иж бүрэн стратегийн гэрээ" хугацаагүй

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчиллаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд угтан авч, халуун дотноор тэврэлдэж, нэгэндээ Халхын голын дайны ялалтын түүхт ойн баярын мэндийг хүргэсэн. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт халуун дулаан уур амьсгал дунд өрнөж, 80 жилийн өмнө дайны талбарт амь насаа хайрлаагүй ард түмнүүд болох Монгол, Оросын харилцаа төр засгийн төдийгүй ард түмний сэтгэлд ойр дотно байдгийг харууллаа гэж ойлгож байгаа.

-Айлчлалаар цөөнгүй гэрээ үзэглэсэн ч эдийн засгийн чигийн тохироо хийгдсэнгүй гэх шүүмжлэлүүд байна л даа.

-Орос, Монголын эдийн засгийн харилцаа, худалдаа сүүлийн үед өргөжиж байгаа. Ерөнхийлөгч Путиныг дагалдан ирсэн компаниудын жагсаалтыг харахад л ойлгомжтой байх. Хамтран ажиллах талбар маш их бий. Саяын айлчлалын гол зорилго нь эдийн засгийн асуудал шийдэхээсээ илүү бүх салбарын харилцааны үндэс болсон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн гэрээгээ өргөтгөж иж бүрэн болгож шинэчлэн байгуулсан явдал байлаа.

Өмнөх буюу 1993 онд байгуулсан нь 20 жилийн хугацаатай, сунгагддаг хэлэлцээр байсан. Энэ удаад хугацаагүйгээр байгуулснаараа онцлог. Энэ бол итгэлцлийн хамгийн дээд илэрхийлэл. Мөн бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн талаар хамтран ажиллах маш тодорхой зүйлүүдийг оруулсан. 25 жилээр байгуулсан 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх транзит тээврийн тухай гэрээгээ хүртэл үүнд оруулсан. 25 жилийн дараа бид иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнийхээ хүрээнд дахин сунгаж өгөөч гэж хүсэх боломжийг эндээ анхнаас нь тусгаж өгч байгаа юм. Энэ айлчлалын үр дүнд стратегийн түншлэл байгуулсан таван улсаас хоёр хөршийнх маань хугацаагүй, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнүүд болсон. Гуравдагч хөрш болох АНУ, Энэтхэг, Японтой стратегийн түншлэлийн гэрээтэй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад стратегийн түншлэлтэй улсуудаараа айлчлал хийх зорилт тавьсан. Одоо есдүгээр сарын 19-24-нд Энэтхэг улсад, аравдугаар сарын 20-доор Япон улсад айлчилна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогын зорилтууд эхнээсээ биелж байна.

ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл бүхий л харилцааны суурь болж байгаа юм. Одоо энэ харилцаан дээр эдийн засгийн болон бусад салбарууд дээрээ хамтран ажиллах боломжтой. Харилцааныхаа суурийг итгэлцлийн дээд хэмжээнд хүргэсэн нь хамгийн чухал алхам боллоо. Энэ гэрээ бол саяын айлчлалаар хийгдсэн 10 гэрээний хамгийн чухал нь.

-Бид ОХУ-ын тал зөвшөөрөхөөс өөр аргагүй үндэслэлтэй бодлого төлөвлөгөө гаргаж байж л санаснаа ажил хэрэг болгох юм биш үү. Жишээ нь, татварын асуудлаар ч юм уу?

-Монгол Улс “Евразийн эдийн засгийн холбоо”-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар зөвхөн Оросын төдийгүй Евразийн холбооны бүх улсуудын зах зээл нээгдэж байгаа. Татварыг зөвхөн Оросын хэмжээнд биш, нийт “Евразийн эдийн засгийн холбоо”-ны улсуудын хооронд бууруулахаар хэлэлцээ хийх нь зүйтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн, дэмжинэ гэдэгээ илэрхийлсэн. Энэ асуудлыг Засгийн газар хөөцөлдөөд ажил хэрэг болговол манай бараа татваргүй орно гэсэн үг.

-Айлчлалын үеэр 100 тэрбум рублийн зээл хүссэн. Энэ зээл зөвхөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажилд зарцуулагдах уу?

-УБТЗ компанийн шинэчлэлийн төсөл, мөн ТЭЦ-III-ын шинэчлэлд зориулж энэ зээлийг авахаар ярилцсан. Зүүнбаян-Ханги чиглэлийн 200 гаруй км төмөр зам барих ажлыг УБТЗ-д өгсөн тул тэр ажилдаа бас зарцуулна. УБТЗ авах зээл дээр Засгийн газрын баталгаа гаргахгүй, ТЭЦ-III дээр гаргаж магадгүй. УБТЗ-ыг бид зах зээлийнх нь горимд шилжүүлж, зээл аваад төлж чадах хэмжээний компани болгох зорилт тавьж байгаа. Дээрээс нь Зүүнбаянд ирж байгаа Таван толгойн төмөр замтай холбоод, Зүүнбаянгаас Ханги мандалаар гарах хоёр дахь гарцаа гаргахгүй бол Замын-Үүд боомт улам өсөн нэмэгдэж байгаа транзит болон экспортын ачааг тээвэрлэж чадахгүй байгаа. Мөн Таван толгойгоос Зүүнбаянд ирсэн нүүрс мөн Ханги боомтоор урагшаа гарч, Хятад улсын төмөр замтай холбогдох юм. Гашуунсухайтаар гарч байгаа нь Шинхуа компанийн хувийн төмөр замтай холбогддог. Тэнд дааж давшгүй тариф тогтоогоод байгаа учраас бид Хятад улсын төмөр замтай Монгол Улсын төмөр замыг холбох зорилго тавьж байгаа. Таван толгойгоос Зүүнбаян хүрэх төмөр замыг шинээр тавих ажил эхэлсэн байгаа. Энэ төмөр зам цааш хоёр сална. 100 тэрбум рублиэр Зүүнбаян-Ханги мандалын төмөр замыг барихаас гадна гол магистраль шугам Сүхбаатар-Замын Үүдийн 1100 км төмөр замыг нэн яаралтай шинэчилж замын аюулгүй байдлаа хангах болон нэвтрэх чадвараа нэмэгдүүлнэ. Таван толгойн нүүрс Сайншандад ирсний дараа Замын-Үүдээр урагшаа, Сүхбаатар өртөөгөөр хойшоо чиглэлээр нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Мөн Ханги боомтоор Хятадын төмөр замтай холбогдоно. Сайншандаас Чойбалсан хүрэх төмөр замаас салаалж Бичигтийн боомтоор холбогдоно. Дэлхийн гангын 50 хувийг үйлдвэрлэж байгаа Хятад улстай олон холболтоор холбогдсоноор Гашуунсухайтын монополийг устгаж нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зардаг болно. Харин хойд хилээрээ гарсны дараа баруун тийшээ Хар далайн боомт, зүүн тийшээ Номхон далайн боомт Владивостоктой холбогдоно гэсэн үг.

image

-Эдгээр боломжуудаа ашигласнаар Монголд унацтай байх нь ойлгомжтой байх?

-Зургаан тэрбум тонн нүүрсийг аль болох олон чиглэлээр гаргаж байж төдий чинээ том зах зээл нээгдэнэ. Олон худалдан авагчтай болсноор дэлхийн зах зээлийн үнээр зарна. Одоогийн 10 сая тонн жижигт тооцогдох болно. Өнөөдөр зөвхөн Гашуунсухайтаар гаргах гэсэн “MCS”-ийн амиа бодсон бодлоос болоод бусад гарцууд ажиллахгүй байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Хаянхярваа нар Зүүнбаян-Таван толгойн төмөр замыг бариулахгүй гэж яасан их эсэргүүцэв. Гэхдээ тэр эсэргүүцлээс үл хамаараад төмөр зам баригддагаараа л баригдана.

-Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Фэско” групп хамтарсан нүүрсний терминал байгуулах ТЭЗҮ-ээ Ерөнхийлөгчид танилцуулсан байсан. Тэр талаар тодруулаач?

-Сая боомтоо сонгоод, ТЭЗҮ хийгээд дууссанаа Ерөнхийлөгчид гардуулсан. “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Фэско” групп хамтраад хийсэн ажлаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Төсөл хэрэгжсэнээр Монголын нүүрс төдийгүй контейнер гурав дахь зах зээлд гарах боломж бүрдэнэ. Ер нь Ерөнхийлөгчийн жил бүрийн Владивостокын айлчлал үр дүнтэй байна. Эхний жилээ 66 хувийн хөнгөлөлттэй тарифыг шийдүүлж авч, дараа жил нь гэрээ байгуулагдаж баталгаажсан. Ингэснээр манай ачаа Орос болон Хятадын нутгаар дамжиж далайд хүрэх тариф ив ижилхэн болж байгаа юм.

-Хэдийгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх бол?

-2022 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Жилд дунджаар зургаан сая тонн нүүрс нэвтрүүлэх боломжтой. Харин 2024 он гэхэд боомтоор нэвтрэх нүүрсийг жилдээ 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан. Япон улсын нүүрс худалдан авах компаниуд гэрээ байгуулах юм бол бид хойд чиглэлийн экспортоо эхэлнэ. Гэхдээ Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны маргаашнаас эхлээд.

-Чуулганы үеэр Японы ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсан. Уулзалтаар нааштай үр дүнд хүрсэн гэж ойлгосон.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Японы ерөнхий сайд Абэ Шинзотой уулзахдаа “Зүүнбаянгийн төмөр замд зээл авъя гэсэн бүтээгүй, гэхдээ бид Таван толгойн цэвэр ашгаараа 414.6 км төмөр замын ажлаа дуусгана.

Харин “Эрдэнэс-Таван толгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхлээд байна. Иймд худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байна” гэдэг ажил хэрэгч санал тавьсан. Бид зээл тусламж гуйгаагүй, зах зээлийн үнээр наймаа хийе гэдэг л санал тавьсан хэрэг. Японы талд ч гэсэн Таван толгойн коксжих нүүрс хэрэгтэй учир нааштайгаар хүлээж авсан.

Японы ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Таван толгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ хэлж байсан. Алс хэтдээ Таван толгойн нүүрс гуравдагч зах зээлд хүрэх, ажил хэрэг болох боломж нэг алхмаар урагшилж байна гэсэн үг.

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нүүрсний борлуулагч шиг л ажиллаж байна. “Ямар их нүүрс ярьдаг юм” гэж хэлүүлтлээ л Монголын ард түмний баялгийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Хэрэв бид Цаофэйдянь боомтоор 30 сая тонн, Владивостокоор 10 сая тонн нүүрс гаргадаг болчихвол хэдэн арван жил баталгаатай ажиллаж чадна. Зургаан тэрбум тонноо 40 сая тоннд хуваагаад үзэхэд ойролцоогоор бид 150-иад жил үргэлжлэх бизнесийн тухай ярьж байгаа юм шүү дээ. Эрдэнэс Таван толгой компанид Засгийн газрын төдийгүй бүх монголчуудын хувьцаа байгаа.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах тухай яригддаг. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ч манай улсын төрийн тэргүүн хөндөж ярьжээ. Ажил хэрэг болох боломж хэр байна вэ?

image

-Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний талаар 2018 оноос хойш ярьж байгаа. ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулган нь эдийн засаг, дэд бүтэц хамтын ажиллагааны талбар юм. ОХУ-ын хувьд Алс Дорнодоо хөгжүүлэх бодлого, бусад улсуудын хувьд Алс Дорнодын хөгжилд нь оролцох бололцоо юм. Манай улсын хувьд нүүрснийхээ экспортыг хэдэн сая тонноор нь Владивостокийн ойролцоох боомтууд руу шилжүүлэх гэж байна. Энэ мэтчилэн тодорхой зорилгуудтай. Энэ бол явж байгаа ажил. Зүүн хойд Азийн улсууд хоорондоо худалдаа наймаагаа чөлөөтэй хийе гэж байгаа. Цахилгааныхаа эрчим хүчний системээр холбогдчихвол яасан юм бэ гэж ч ярьж байна.

Манайхаас “Монголын эрчим хүчний нүүрсийг тээвэрлээд БНСУ, Японд аваачин цахилгаан үйлдвэрлэхээр замын зардал нь үнэтэй. Түүний оронд нүүрсээ газар дээр нь цахилгаан болгож хувиргаад, түүнийгээ тогтмол гүйдлийн бараг алдагдалгүй цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар явуулбал хямд байх нь. Та бүхэн дэлхий даяар нүүрс худалдаж аваад цахилгаан үйлдвэрлээд 1 квт цагийг нь 25 ам.центээр зарж байна. Монголд зургаан центээр үйлдвэрлээд, дамжуулахтайгаа нийлээд найман центээр танай улсын хил рүү оруулж чадна. Энэ нь аль ч талдаа ашигтай” гэдэг саналыг анх тавьсан юм.

Зүүн хойд Азийн ОХУ, Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон гэсэн зургаан улс бий. Эдгээрээс БНСУ, Япон хоёрт 1 квт цаг цахилгаан 25 цент байна. БНАСАУ-ын хувьд цахилгааны маш их дутагдалтай. Харин нөгөө гурван улс нь цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Жишээ нь, Монголд хүрэн нүүрс, нар, салхи, уран бий. ОХУ-д нүүрс, нефть, газ, усан цахилгаан станц байна. БНХАУ гэхэд бүх төрлийн нөөцтэйгөөс гадна маш их нүүрсний болон нар салхины станц барьчихсан. Цахилгаан эрчим хүч импортолдог байсан бол одоо экспортолдог болчихлоо.

-Гурван улс нь цахилгаан эрчим хүчээр хангаад үлдсэн гурав нь хэрэглээд байх боломжтой гэж харж байгаа байх нь.

-Энэ бизнес эхэлчих юм бол хэдэн зуун жилийн турш үргэлжилнэ. Зүүн хойд Азид дэлхийн хамгийн их цахилгаан хэрэглэдэг долоон улсын дөрөв нь байрладаг. Улс болгон өөрсдийнхөө цахилгаан эрчим хүчний зах зээлийн тодорхой хэсгийг нээж өгөх юм шүү дээ. Жишээ нь, Япон улс цахилгаан эрчим хүчнийхээ 10 хувийг ч юм уу ОХУ, Монгол, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаанаар хангах боломжтой. Боломжтой гэсний учир нь Япон улс 3000 км радиус дотор байгаа юм. Өнөөдөр Хятадын “Стэйт грид” гэх дэлхийн хамгийн том цахилгаан сүлжээний компани 3000 км-т 3.5 хувийн алдагдалтай дамжуулдаг тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн шугамын технологийг ажиллуулчихсан. Одоо 11 дэх шугамаа барьж байна. Энэ нь Монголд тог үйлдвэрлээд Япон луу хүргэх боломжийг олгоно. БНСУ мөн ялгаагүй. Хойд Солонгос өөрөө заавал станц барихгүйгээр ОХУ, Монгол, БНХАУ-ын тог дээр ажиллаж болно. Ингэж хамтарвал энэ зургаан улс хоорондоо итгэлцлийн өндөр түвшинд хүрч эдийн засгаа холбоно гэсэн үг. Нийлүүлэгч улсууд нь худалдан авагч улсуудынхаа тогийг хэзээ ч таслахгүй байх гэдэг итгэл найдвартай байх ёстой. Тиймдээ ч итгэлийн сүлжээ болж байгаа юм. Энэ зургаан улсынхаа цахилгаан эрчим хүчний системийг холбож тодорхой хэсгийг нь нэг удирдлагатай болгоё гэдэг санааг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Владивостокийн Алс дорнодын эдийн засгийн форумаас ярьж эхэлсэн. 2019 онд бид үүнийхээ биелэлтийг ярилаа. Зургадугаар сард Улаанбаатарын яриа хэлэлцээрээр зургаан улсын тавынх нь төлөөллүүдтэй тохиролцон есдүгээр сарын 4-нд болох Владивостокийн энэхүү чуулганаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан юм. Гэтэл Улаанбаатарын яриа хэлэлцээрээс хойш Япон, Өмнөд Солонгос хоорондын харилцаа муудсантай холбоотойгоор санамж бичигт гарын үсэг зурахаа больчихлоо. Ямартаа ч ОХУ, Монгол, БНХАУ гурав санал нэгдсэн. Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр ОХУ-ын цахилгаан сүлжээний “Россети” болон манай “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан. “Эрдэнэс Монгол” Монголын талаа төлөөлөөд энэ том сүлжээнд оролцох болно. Тус компанид хүрэн нүүрсний уурхай хязгааргүй их нөөц байгаа. Манай хүрэн нүүрсний нөөц 150 тэрбум тонн юм билээ. Гэтэл ТЭЦ-IV жилдээ гурван сая тонн нүүрс л хэрэглэж байна. Тэгэхээр энэ бүх нүүрс, нар, салхийг тог болгоод экспортлох юм бол вагоноор ямар нэгэн уул уурхайн бүтээгдэхүүн зөөхгүй, ажлын байр нь Монголд үлдэнэ. Вагоноор зөөхөөр өрсөлдөх чадваргүй болоод байна. Коксжих нүүрс шиг үнэтэй барааг л вагоноор зөөж болох юм. Дээр нь Монголын нар салхины нөөц 1.2 тераватт.

-ОХУ-ын зүгээс жижиг оврын атомын цахилгаан станц барих санал хэлдэг. Энэ талаарх яриа хөндөгдсөн үү?

-ОХУ өөрөө тэрийг туршиж байгаа. Хамгийн анхны хөвдөг атомын цахилгаан станц сая ашиглалтад орж байна лээ. Бид ураныхаа нөөцийг ашиглаж, атомын цахилгаан станцтай орнуудыг түлшээр хангах тухай одооноос бодох хэрэгтэй. Какахстаны бэлэн жишээ байна. Шар нунтагаа Росатомд өгөөд түлш болгож хувиргаад дэлхий даяаар экспортолж байгаа.

-Хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэхийг ОХУ дэмжсэн. БНХАУ-ын байр суурь хэрхэхээр байна вэ?

-БНХАУ-ын тал худалдаж авах үнэ дээрээ хэлэлцээр хийх байх. Нэг холбочих юм бол 50 жил тасралтгүй явна шүү дээ. Тэгэхээр Оросын зардаг, Хятадын худалдан авдаг компани үнээ тохирч байж энэ бизнес эхэлнэ. Техникийн хувьд боломжтой, Монголын нутгаар явахад саадгүй. Голцуу талаар явчих нь.

-Эгийн голын цахилгаан станц барих асуудлын тухай яригдсан уу. Ажил хэрэг болох боломж бий юү?

-Одоогоор Байгал нуурт үзүүлэх сөрөг нөлөөг судлах судалгааны ажил явж байгаа. Тэр дуусах хүртэл ямар нэгэн зүйл ярихгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн гаргасан төсөл, саналаас 20 хувь нь л орж байна гэж та мэдээлсэн. хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд ямархуу дүр зурагтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт залуучуудын ярьдгаар" будаа болсон". Анх Ерөнхийлөгч 64 гишүүнтэй МАН реформын чанартай өөрчлөлт хийчих юм байна гэж итгэж байсан. Харин одоо үндсэн саналууд хэлэлцүүлгийн явцад унаад реформын шинжтэй өөрчлөлт биш боллоо.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Ардчилсан намын шаардлагаар МАН Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асуух гэж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэсэн. Гэхдээ зөвхөн одоогийн оруулсан өөрчлөлтөө асууж болохгүй. Энэ өөрчлөлт нь иргэдийн хүсэн хүлээсэн өөрчлөлт биш учраас Үндсэн хуулийн 3.1-т “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан тул төр засаг нь ямаршуу хэлбэртэй байхаа ард түмнээсээ асуу гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалтай байх эсэхийг асуу гэсэн үг. Одоо энэ Их хурал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан болоод тараад 2019 ондоо багтааж сонгуулиа хийг. Энэ болох сонгуулиар дараагийн УИХ-ын гишүүдийг сонгохоос гадна ард нийтийн санал асуулгыг цуг явуулна. АНСА-аар иргэд Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгоно. Дараагийн УИХ-ыг ард түмний сонгосон системийн дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж ард түмнээрээ хэлэлцүүлж батлуулаад тар гэдэг ийм нөхцөлтэйгөөр сонгуулиа хийвэл яасан юм бэ гэдэг санал гаргана. Ямар засаглалтай байхыгаа ард түмэн сонгог. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол АНУ-ын Үндсэн хуулийг үндэс болгож болно. Хэрэв парламентын засаглалыг сонговол Германы Үндсэн хуулийг хуулж болно. 1992 онд баахан улсын баахан Үндсэн хуулиас энэ ч зүгээр, тэр ч зүгээр гэх мэтээр гибрид хууль хийгээд үр дүн нь өнөөдрийнх.

-Гэхдээ манай хөрсөнд буух уу?

-Мэдээж ямар ч систем сонгосон Монголынхоо хөрсөнд буулгана. Энэ хоёр улсын Үндсэн хуулийг суурь болгож аваад Монголынхоо нөхцөлд тааруулаад л хэрэглэх хэрэгтэй. Учир нь эцсийн үгийг ард түмэн хэлэх ёстой. УИХ-ын гишүүд ард түмэн парламентын засаглалтай болъё гэж байна гэж хэлээд байна. Гэтэл нэг хэсэг хүмүүс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд байна шүү дээ. Бүтэлгүй 76 гишүүнтэй төрд хариуцлага хүлээдэг хүнгүй болсон, 30 жил болоход олигтой ажил төрөлтэй болж чадахгүй байна. Энэний оронд эрх мэдэл нь тэнцвэртэй хуваарилагдсан хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалтай, бие биенээ чөдөрлөдөг биш, хөгжил дэвшилд хүргэдэг шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж чаддаг, чадахгүй бол зайгаа тавьж өгдөг тийм л төртэй болох хүсэл нийт монголчуудад байна.

-Дарангуйлал руу орно гэж шүүмжилдэг шүү дээ.

-АНУ дарангуйлалтай улс юм уу. Трамп дарангуйлагч юм уу. Тэнд маш сайн зохицуулалтууд байна. Тэр шүүмжлэгч нар бол энэ замбараагүй парламентыг үргэлжлүүлэх гэсэн л хүний үг. 30 жилийн турш, монголчууд парламентыг сонгосон гэж ард түмний нэрийн өмнөөс шийдсээр ирлээ. УИХ гишүүдийн олонх нь ЖДҮ зээл авчихаад хариуцлага хүлээдэггүй ийм л системтэй болсон. Үндсэн хуулийн 3.1-д бичсэн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд” байдаг юм бол ямар засаглалтай байхаа эхлээд асуучих.

-Путиныг ирэх үеэр түүнийг цахим ертөнцөөр мууллаа гэж зарим иргэдийг шалгаж, тЕг-аас гэрт нь очсон гэх юм. Етг-аас иймэрхүү мэдээлэл өгсөн үү?

-Тэр бол цагдаа, тагнуулын хийх ёстой ажил. Гэхдээ тийм биш байх. Ярьж байгаа хүмүүс нь элий, балай улсууд байгаа. Тэр Элийрэгч гээд нөхөр Ерөнхийлөгчийг хүн амины хэрэг захиалсан гэж гүтгэсэн, тэр үйлдлийнхээ төлөө зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан. Тэр өргөдлийг бол ЕТГ-аас өгсөн.

-Өөр өргөдөл, гомдол өгөөгүй гэсэн үг үү?

-Өгөөгүй. Үндсэн хуулийн 36 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Би үүнийг л биелүүлж байгаа. ЕТГ хууль биелүүлэх үүрэгтэй. Сайндаа биш, энэ хүнийг дөрвөн жилдээ Монгол Улсаа төлөөл гэж ард түмний олонх нь сонгочихоод маргаашнаас нь муулаад байж болохгүй. Болохгүй учир нь дээрх заалтаас эхэлдэг, үүнийг хамгаалдаг бүхэл бүтэн системтэй. Ерөнхийлөгчөө алуурчин гээд өдөр болгон бичээд байвал хариуцлага тооцож л таарна. Зам, тээврийн яаман дээр болсон хүн амины хэргийг л Ерөнхийлөгчтэй холбоод байгаа юм. Холбох ямар ч утга учир байхгүй. Сайд байхад нь тэр хүн ажиллаж л байсан байгаа юм. Хэдэн зуун хүнээс хэнийг нь тэр гэхэв. Хэрэв дахин ийм зүйл болбол дахиад л торгуулна. Олон удаа давтагдаад байвал эрүү үүснэ, ял авна. Бид хууль биелүүлдэг нийгэмд амьдарч байгаа. Дэлхийн бүх улс л ийм.

-гэхдээ трамп өөрийг нь мууллаа гэж гомдол мэдүүлдэггүй юм биш үү?

-Трамп хүн алсан гээд биччихвэл тэрийгээ нотол, чадахгүй бол шүүхэд өгөөд хариуцлага тооцдог шүү дээ. Трамп, Х.Баттулга муу хүн гэж хэлж, бичиж болно. Тэгж бичихэд бид огт эмзэглэхгүй. Энэ бол шүүмжлэл. Бас Өнөрчимэг гээд өвчтэй хүн бий. Надад гавьяат өгсөнгүй гээд л муулаад байгаа. Харин тэр хүн муулах нь хэрээс хэтэрч гэмт хэрэгт гүтгээд эхэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ ялгаа заагийг бүгдээрээ мэдэх ёстой. Үг хэлэх эрх чөлөө гэдэг юу дуртайгаа ярих эрх чөлөө биш. Нэр төрийг нь Үндсэн хуулиар хамгаалсан цорын ганц төрийн албан хаагч бол Ерөнхийлөгч. Ингэлээ гээд бусад хүмүүсийг доромжлоод байж болохгүй л дээ. Бусад иргэдийнх ч гэсэн хуулиар хамгаалагдсан. Гүтгэж болохгүй.

-Владивостокт болсон чуулганы үеэр ану-ын ерөнхийлөгч д.трампын оху-ын ерөнхийлөгч В.В.Путин руу ярьсан эсэх тухай яриа өрнөсөн гэх мэдээллүүд гарч байна л даа. энэ талаар сонирхуулаач?

-“Россия” сувгийн сэтгүүлч , хөтлөгч Сергей Брилев “Миний дараагийн асуултад нэг их битгий гайхаарай. Нэг зүйл сонирхол татаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асуух гэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд байсан өдөр АНУ-ын ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин нар утсаар ярьсан байх юм. Та ямар нэг зүйл хийсэн юм уу. Та Трамп ерөнхийлөгчийг Путин ерөнхийлөгч рүү утсаар яриулсан уу. Энэ талаараа бидэнтэй хуваалцаж болох уу” гэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга “Том гүрнүүд хоорондоо ойлголцдоггүй асуудал гэж байдаг юм шиг байна. Гэхдээ "Сибирьт гурван сая га газар ойн түймэрт автсан. Хүнээр зүйрлэвэл Сибирь дэлхийн уушги юм. Та ОХУ-ын ерөнхийлөгч рүү утасдаад хүмүүнлэгийн талаасаа санаа зовж байгаагаа илэрхийлж болдоггүй юм уу” гэсэн. Ийм л зүйл болсон юм. Тэр үед ерөнхийлөгч Путин “Тэгж ярьсан. Намайг урьд нь хаана ажиллаж байсныг мэднэ биз дээ" гэж хошигносон юм. Энэ тухай Оросын хэвлэлүүдээр маш их гарч байна лээ. Мөн сэтгүүлч, хөтлөгч Сергей Брилев Ерөнхийлөгч Х.Баттулгыг индэрт урихдаа трибуна дараа нь подиумд урьж байна гэж хэлсэн л дээ. Хоёр утгатай үг. Тэрээр энэ тухайгаа “Хурлын индэр гэж хэлэх ёстой байтал андуураад дэвжээ гээд хэлчихлээ” гэхэд Путин “Тэгэлгүй яахав. Энэ хүн чинь самбо бөхийн дэлхийн аварга, биеийг нь хар л даа, индэр дээр ч дэвжээн дээр ч алзахгүй” гэдгийг хэлж байсан. Энэ мэт зүйлүүд хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцаа ойр дотно байгааг илтгэж байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.77] 2019-09-12 11:57:39

ЗИ КА хорт вирус тарааж төр үймүүлэхээ боль. Ялагдсан хорсол чинь яасан барагдадгүй лүд вэ. Үндсэн хуульд гараа тавьж тангараг өргөсөн хүн одоо чиний явуулгаар төрийн тогтолцоог өөрчлөх тухай ярьж өргөсөн тангарагаасаа няцахад хүргэлээ. Энэ чиний явуулга шүү. Төрийн тогтолцоог өөрчлөх санал гаргах эрх Eрөнхийлөгчид байдаггүй юм. Үндсэн хуульд нэмэлт оруулах талаар санаачлар эрх ч бас Үндсэн хуулиар олгоогүй байдаг. Мэдсээр байж хор хутгаж хар массын толгойг эргүүлэхээ боль чи

ҮНЭН [72.143.117.99] 2019-09-11 16:13:10

АРД ТҮМЭН ЧИНИЙ ҮГЭНД ХУУРТАХАА БОЛЬСОН,

Зочин [202.126.88.189] 2019-09-11 15:09:50

ЗИКА шаахаа Боль!!! Энхийн цагаан тагтаа!!! МАН АН ё бай Сонгууль дөхөхөөр сайхан шаах юмаа Харамсалтайн сонгуульд хэдэн халтар боолууд нь МӨНГӨӨР санал өгөх юм даа

+1 [202.9.45.75] 2019-09-11 14:35:42

их гүрэнүүдийн удирлагудтай ингэж тохиролцон ажиллаж чадаж бгаа нь гайхамшигтай. энэ муулаад бгаа нөхөд хурдан далдраасай билээ та нарт сайхан цагыг үзэх заяа байхгүй

Зочин [64.119.20.188] 2019-09-12 18:27:52

Бяцхан могойтойгоо чөтгөр лүүгээ тонил цахшаа

Зочин [103.57.92.172] 2019-09-11 13:14:06

Bitgii huts.muu lalar bidniig daranguilald orrulah sanaatai. Hezee ch huleen zuvshuuruhgyi

Зочин [66.181.161.88] 2019-09-11 12:18:25

Орос Хятадтай тэнцүү харьцахын төлөө л явж байгаа ч дээ. ажил явж л байна. заавал туйлширсан тайлбар хийж ард түмнийг төөрөгдүүлж байх шаардлагагүй

Зочин [66.181.161.88] 2019-09-11 12:18:23

Орос Хятадтай тэнцүү харьцахын төлөө л явж байгаа ч дээ. ажил явж л байна. заавал туйлширсан тайлбар хийж ард түмнийг төөрөгдүүлж байх шаардлагагүй

Зочин [66.181.161.88] 2019-09-11 12:18:12

Орос Хятадтай тэнцүү харьцахын төлөө л явж байгаа ч дээ. ажил явж л байна. заавал туйлширсан тайлбар хийж ард түмнийг төөрөгдүүлж байх шаардлагагүй

Зочин [112.72.11.120] 2019-09-11 09:31:36

Их л гоё ярьж байна. Нээрэн. Хүлээн зѳвшѳѳрье. Үнэхээр дажгүй ярьж байна. Гэхдээ бид энэ нийгэмд л ингэж ярьж байгаа биш. Ѳмнѳх нийгэмд ч бас ярихыг үзүүлдэг байсан юм шүү. Жишээ нь манай улс Христианы уламжлалт Григорийн тооллын 1999 оны 12-р сарын 31-ний ѳдѳр яг социализмыг бүрэн байгуулж дуусаад 2000 оны 1-р сарын 1-ний ѳдрѳѳс комунизмын эринд хѳл тавина гэж хүн бүрт цээжлүүлдэг байсан. Энэ Зи хүртэл цээжлээд хэр цээжилсэнээ шалгуулж л явсан байлгүй дээ. Тэр цаг хугацаа ч яахав. Гол нь тэр комунизмд шилжин орох учиртай буянт ѳдрѳѳс бидний амьдрал диваажин болох нигуртайг тѳв хорооноос баталсан намын лоозон нотлодог байж. Жишээ нь түүгээр бол бидэнд ажил хийх шаардлага гарахгүй. Хоол ундыг дэлгүүрээс үнэгүй авна. Бүр бэлтгэж ажил болох ч үгүй. Кноп дараал бэлэн болно. Бүр яг ингэж сурталддаг байж. Энэ бас л аятайхан сонсогдож байгаа биз. Гүй тийм биз дээ? Эх загварыг нь Кремлиэс найруулж ѳгсѳн ухуулга юм. Тэр цагт Москвагаас монголын бүх хэргийг зохицуулж байж.

tumur [66.181.186.107] 2019-09-14 05:50:57

112.72.11.120-америкийн зохицуулалтаар яваад өрөнд баригдчихсан,баялагаа үнэгүй зөөлгүүлсэн шиг л байж байнадаа,тэнэг чи МЭД,"КОММУНИЗМ"- гэдгийг чинь капиталист нийгэмд төрсөн өссөн хүн К,МАРКС бичсэн,энэ бол ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ МӨРӨӨДЛИЙГ-ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ"бичсэн зохиол,хүн бий болсноос хойш л хааны хүү хаан,баяны хүү баян ,бүгдийг баян хүн л хүссэнээрээ удирдана гэдгийг ҮГҮЙСГЭСЭН Л ЗОХИОЛ,өөрөөр хэлбэл нямтайшир,номтойбаяр тэдний хүүхдүүд зөвхөн баянаар аа л амьдарна бүгдийг авна бусад нь боолууд гэдгийг л ТИЙМ БИШЭЭ Л гэсэн зохиол ,тэнэг чамайг хамгаадлагч нь КОММУНИЗМ,хогийн тэнэгээ

ea zazaz [185.39.141.36] 2019-09-11 12:21:05

yaadagch . 1 haantai baij vzii taminee .. ve veiin 76 haad hatadiin goe vgend huurtan .. tedniig 30 jil torgond umbuulj toson hulburvvllee ..... . heteg alga . .

Зочин [112.72.11.120] 2019-09-11 10:13:45

Энэ зэргийн найруулгатай үлгэрийг комунист системээс ѳѳр хаана ч найруулж хүчрэхээргүй байж. Эрнест Хэминвэй, Вильяам Фолкнер, Жэймс Жойс, Сол Бэлоу, Борхэс гээд уран үгийн мастеруудын туурвиж чадаагүй гайхамшигийг Кремлийн үзэл суртлын хэлтэст боть ботиор нь бѳѳнддѳг байжээ. За яахав утга зохиол утга зохиолоороо л байгаа биз. Гол нь энэ бүхэн хоосон гэдгийг дэлхий, жишээ нь тэдний нэг хэсэг болсон бидний цѳѳхѳн монголчууд амьдрал дээр биеэрээ амссан юм. Баталгаа нь бид болсон юм. Туршилтын туулай. Энэ Зи ч ялгаагүй. Уран донгодож сурж ядаж явахдаа тэр зовлонг биеэрээ амссан байх учиртай. Эсвэл үгүй ч юмуу. Нээрэн монголчууд хагас ѳлсгѳлѳн амь зууж явахад түүний бие тѳрийн ѳмчийн хороны дарга байхдаа улсын ѳч тѳчнѳѳн хѳрѳнгийг мѳнгѳѳр цохин ѳмчлѳлдѳѳ авч байсныг бодолцвол тэрбээр энэ нийтлэг зовлонгоос тусдаа явсан ч байж мэднэ. Ѳдгѳѳ түүний хэрхэн мѳнгѳжсѳнийг мѳрдѳж тогтоох гэвэл Баттулгын тѳмѳр замаас шамшигдуулсан хѳрѳнгийг олж тодорхойлохоос хэцүү болоо байлгүй. Эргэж сэдэв рүүгээ оръё. Энэ бүхнийг нуршсаны гол учир бол миний бие нэг л асуултыг тавих гэснийх билээ. Ер нь та минь ээ, ингэхэд Оросууд ёс юм шиг нэг үлгэр зохиож бидэнд сонсгодог бид түүнийг нь сонсон хѳхин баясаж суух албадлага байхгүй биз дээ? Тийм албадлага 20-р зуунд ѳнгѳрсѳн байх аа. Одоо чинь 21-р зуун. Энэ эрин бол сайхан үлгэр сонсоод хѳлѳѳ жийж суудаг цаг биш. Босож хѳдѳлмѳрлѳѳд хожих уу хожигдох уу гэдгийгээ үздэг цаг. Зи ѳѳрийн яриандаа бид ѳнгѳрсѳн 30 жилд хэнд ч юм бүү мэд, гүй нэг л их хулхидуулсан хууртсан юм шиг зүйл дурьдаад ѳнгѳрлѳѳ. Гэтэл тийм зүйл огт болоогүй шүү дээ. Бид оросуудад хулхидуулж явсан бодит үнэнтэйгээ л 30 жилийн ѳмнѳ нүүр тулж тэр цагаас хойш бид хүнд итгэж хулхидуулж суух биш ѳѳрсдѳѳ зүтгээд оростой ч байна уу хятадтай ч байна уу эрэгчин эмэгчинээ үзээд дуусах ганц л боломж байхаас ѳѳр замгүйг ойлгоцгоосон. Биднийг тэтгэж, эрхлүүлж суух тийм буянтай "ах", "эгч" үгүйг л нүдээр үзэцгээсэн. Магадгүй Зи ѳѳрѳѳ одоо ч үүнд итгэхгүй гомдсоор явдаг бодьгал байж болох л юм.

Иргэн [103.26.194.196] 2019-09-11 09:07:23

Амжилт хүсье! Гайхалтай. Ерөнхийлөгч болон түүний ТГ сайн ажиллаж байгаа. Супер!!

rochin [185.39.141.36] 2019-09-11 08:29:16

yamar olon 65 haan bavdiin ?? . . 1 haan bavaach ..

yaasan olon haan [185.39.141.36] 2019-09-11 08:24:40

yamar olon haan hatadtai yum ?? gantshan haantai bolooch ... 3 han sayuulhanaa .. orsiin 1 tosgonii hemjeenii hvn amtai baij ... 65 uhna tavij bavuulaad . duuslaa

zochin [185.39.141.36] 2019-09-11 08:22:42

amjilt . 30 jil hyatadiin hool bolon zalgigdahiin davaan deer . ingej 1 ami avragddiim baijee .. mongoliin zayaa ihee . battulga erunhiilugchid bayrlaad baharhaad narshgvi ee. dotoodiin daisanuud . luuhaanuud 30 ger bvl . nvvrschid opshorchid ..Eldev . zuuh shahagchid . mongoliig yag samraad duusdagiin dabaan deer.... amjlaa ..

Зочин [202.179.31.80] 2019-09-11 07:38:22

арчаагүй тоодгор

Irgen [66.181.170.162] 2019-09-11 07:19:21

Novshiin urvagch !!!

Зочин [66.181.161.96] 2019-09-11 06:36:49

Мөнхийн хөрш Орос улстай ингэж харилцах нь юу юунаас чухал. Орос хүний зан араншин, оросын ган төмөрийн чанарыг монголчууд мэддэг билээ.

Зочин [202.21.108.68] 2019-09-11 06:47:27

ха ха ха ха мөн хуцваа.долоох шиг болж

Самдан [77.111.245.147] 2019-09-11 06:06:09

Ганц хүнд эрх мэдэл өгч байсан үе бий л дээ. Чойбалсан дангаар эрх мэдэлтэй байх үед их хэлмэгдүүлэлт гарч оросуудын даалгавраар 40 мянган сэхээтнээ хядсан. Нутаг дэвсгэрийнхээ 15 хувь буюу Урианхайн хязгаарыг үг дуугүй оросуудад дээрэмдүүлсэн. Сүүлдээ оросууд жирийн иргэдийг биш харин төрийн тэргүүнүүдийг нядалдаг болж эхэлсэн. Үндэснийх нь баяраар монгол удирдагчдыг мэс заслын ширээн дээр төхөөрдөг болсон. Шоронд хатааж шонд өлгөдөг болсон. 100 жилийн дараа дахиад ийм үйл явдал давтагдахыг үгүйсгэхгүй. Түүх давтагддаг гэдэг. Путин гэдэг дарангуйлагч монголыг дахиад хараандаа авчихлаа. Чойбалсангийн хойд дүр ч тодроод эхэлчихлээ. Ухаантай байхгүй бол Венесуэль, Киргизстан, Туркменистан, Азербайжан, Беларуссын хойноос ороход тун ойрхон болоод байна.

vlheree [185.39.141.36] 2019-09-11 09:22:46

goe vlger chalchigchaa . odoo ter haddag hvsseneeree tachaaddag . deglem chin nurchihsan huue !!!!!!!! . . unuudur .. beejin gehed hongkong iin bosogchdiig yaaj ch chadahgvi baigaa bizdee ... delhii hyanalttai bolson ... komnist .. kapitlist gesen 2 sistemd huvazgdsan niigemd yer daranguilal chin naisiim. .beejin shuud tankaar byats daran 200 000 oyutniig tsusan dalaid jibvvlsiim ulugchin chi . jaahan nom unsh

Зочин [192.82.65.120] 2019-09-11 05:21:19

Ерөнхийлөгчийн тамгийн газар сайн ажиллаж байгаа.

Зочин [202.21.124.22] 2019-09-11 04:21:56

Mask zuusen sotsializmiin muu uldegdel

Zochin [202.179.25.154] 2019-09-11 04:17:35

Sain undesleltei zuv yariltslaga baina. TZ deer sanal neg baina. Tuunchlen Ug heleh erh chuluu gedeg ni busdiig hun aminii heregt yamar ch notloh barimtguigeer gutgen taraah yavdal yavch bish, hardah erh gedegt ch iim yum orohgui baih. Engiin heniig ch bai olon jileer hun aminii heregt bainga, olon niitiin suljeegeer gutgeed baival shuuhed ugch unen munuu oluulah ni lavtai shuu dee.

Зочин [202.21.124.20] 2019-09-11 04:07:46

САЙН БАЙНА. ИНГЭЖ АЖИЛЛАДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЕТГ-ЫГ ӨМНӨ НЬ ҮЗЭЭГҮЙ. УЛАМ ИХ АМЖИЛТ!!!

Suren [103.229.123.176] 2019-09-12 01:29:26

Exleed erunxiilugchiig ix evgui baidald oruulj baisan odoo jaaxan deerdex tal mer ser ajigagdaj baix shig. Bulegerxej umnu bsan sain ajilladag chadvartai xumuusee xaldag zurslaas boldog.Orchuulagch nart undur shaardlaga tavix xeregtei.Uurshigee tug tag gesen tanil talaa bolimoor doo.

Зочин [202.126.88.134] 2019-09-11 03:39:02

Za bolio Zika Tanai eok chin oros ehnertei hun shuu teged Ta nar oros oros geed bitii Tarih ugaaldaa ter ulaan uudee har haana bna ter hogjil in bitii iim chono boroonoor gej hulgaich zan gargaj bai ta nar

Butehgui MGL [66.181.181.172] 2019-09-11 13:17:27

Chi huniig yaah duudna, uuruu ter hemjeend setgedeg yum. Zika? Eok? Hamgiin gol akcentaa ene 2 ug deer ugch baihiig bodhod chi bol zahialgaar comment bichdeg nusahai, esvel hend ch hereggui, ajilgui, bolovsrolgui, humuujilgui, internet-iig zuv ch ashiglaj medehgui muu ORK

Зочин [103.229.121.43] 2019-09-11 03:30:52

Еронхийлог чийн засагтай болох нь хамгийн зев зам! Энэ замыг ажил хэрэг болгочихвол Баттулгыг сонгосны хэрэг бvтэж бн гэсэн vг!! Бvv шантар!! Зvтгvvлээд бай!! Ард тvмэн дэмжих нь тов тодорхой!!

Зочин [66.181.170.73] 2019-09-11 03:24:02

ПУТИН НОХОЙН ГӨЛӨГ МОНГОЛД АШИГТАЙ САНАЛ ТАВИХГҮЙ ЭЭ

зочин [66.181.184.135] 2019-09-11 03:00:35

Монгол-Оросын найрамдал мандтугай.

Зочин [202.170.68.162] 2019-09-11 02:57:31

БНХАУ-ын талаас Гашуунсухайт хүртэл тавьсан тэр төмөр замын эцсийн өмчлөгч нь хэн бэ? Тариф нь хэд байдаг вэ? Ханги боомтоос цааш БНХАУ-ын Baotao хүртэл төмөр замтай юу? Тэр төмөр замын эцсийн өмчлөгч нь хэн бэ? Тариф нь хэд байдаг вэ? Энэ мэдээллийг сайн өгчихвөл З.Энхболд даргын энэ ярьсан зүйлсийн цаад агуулга ихээхэн тайлагдахаар байна.

Зочин [192.82.65.120] 2019-09-11 02:53:56

MSC компанийн их хурал дахь төлөөлөл Элдэв-Очир, Хаянхярваа нараас улс орныхоо эрх ашгаас урвасан ял асуух хэрэгтэй.

Зочин [64.119.19.108] 2019-09-11 02:50:45

ӨНӨРЧИМЭГ АВГАЙГ ГОЁ ХЭЛЛЭЭ

Зочин [202.126.88.70] 2019-09-11 02:47:00

Энэ атигар цаг нь болохоор Баттулгыг жийж ерөнхийлөгч болно гээд бодчихсон явж өгч байна даа. Монгол парлементийн засаглалтай байж л энэ хоёр том гүрний дунд тэсч үлдэнэ. Одоо бидний тулах цэг бол Орос бишээ. Дэлхийд гадуурхагдаж бараг хаант засаглалтай болсон оросужд бидэнд нэмэр болохгүй. Харин одоохондоо хятадтай харилцаагаа хөгжүүлээд явсан нь дээр

Иргэн [202.179.31.107] 2019-09-11 11:44:40

Хятадын хараат болчихоод далай ламыг айлчилахад л хятад уурлаж хилиин боомтынхоо үнииг нэмээд нүүрс авахаа багасагхаар нь мөнх оргил очиж дахиж айлчлуулахгүй гэдгээ хэлж амтангараг өгөөд ирээ биздээ хятадуудадаас махаа хүртэл буцааж худалдаж авдаг болж байгаагаа юу гэж бодоов монгол улс түүхэндээ байгаагүйгээрээ их хятадын хамааралтай болоод баына манжиин эрхшээлд байсан 200жилдээ ч монголчууд иим их хараат байгаагүй гэдэг одоо оростой харилцаагаа сайжруулж бас нэг гарцтай байх нь туйлын зөв ямарч улс зүгээр нэг найр тавин бидэнд зүгээр юм өгч туслахгүй өөриин улсын эрх ашгыг л бодно тэгэхээр бид өөрт ашигтай л бол аль алинтай нь хамтрах л болно

irgen [202.179.25.154] 2019-09-11 04:12:04

Oros delhiid yun gaduurhagdah ve, Ih 7 d oo dahin Orosiig oruulah tuhaigaa baruuniihan yarij baigaa shuu dee. Orosiig yaj ch muulaad, ted bol Delhiin tom toglogch. Harin bid bugdtei ni hariltsan ashigtai hamtiin ajillagaatai baih yostoi. Hyatadtai het hamaaraltai bolohoos ers tatgalzah ni zui.

mun [64.119.19.141] 2019-09-11 01:34:26

Путины уурыг хүргүүл хэзээч больж болно гэсэн үг мөн төмөр замаа оновчтой зөв болгох гашуун сухайтын замаа тавь Орос манай 2 нүүрсний зах зээлд өрсөлдөгч болчоод манай нүүрсийг хөнгөлттэй тээнэ гэнүү тэрэн шиг худлаа зүйл байхгүй

Зочин [202.179.31.73] 2019-09-11 01:09:17

зи гэж зүгээр л хорчин ямар ч үнэт зүлгүүй зарчимгүй

Иргэн [202.179.31.107] 2019-09-11 11:49:14

Та нар энхболдоос илүү зарчимч худлаа сэтгэлиин хөөрлөөр ярьдаггүй бодлоготой баримттаы юм ярьдаг хүнииг энэ 76 дотроос олоод хэлчихээч үнэндээ энхболд ямарч ажлыг удирдаад явж чаддагыг шударга хүмүүс бол мэднэ ээ

Хачиг Луузан [66.181.161.38] 2019-09-11 03:21:25

Ёстой нэг новшийн зика вирус.Цагаа тулахаар Батлагынхаа араас хутга шаана

Зочин [202.21.108.201] 2019-09-11 02:15:41

bitgi shaa

Зочин [182.160.37.34] 2019-09-11 00:29:59

сайн ярилцлага байна

Зочин [66.181.161.5] 2019-09-11 00:25:33

Erunhiilugchiin zasagtai bolson na deer

тушить [59.153.114.142] 2019-09-11 00:22:30

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЗОВХОН ТОМОР ЗАМД 100 ТЭРБУМ РУБЛИЙН ЗЭЭЛ ЗАРЦУУЛНА ГЭСЭН.ТЭГСЭН ЭНЭ НОХОР 3RD СТАНЦАД БАС ЗАРЦУУЛНА ГЭЭД ЭНЭ ХУН ЗАСГИЙН АЖИЛ МЭДДЭГ БОЛЧИХСОН ЮМ УУ

Зочин [202.179.26.146] 2019-09-10 23:51:03

Баттулга огцрох ёстой. Дараах хоёр үндэслэлээр 1. Зүүнбаян-Хангийн төмөр замын шийдвэр монгол улсад эдийн засгийн хувьд үр ашиггүй. Оросын байр суурийг илт дэмжсэн. 2. Ерөнхийлөгчийн засаглалттай болохоор төрийн эрх мэдлийг авахаар завдсан


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.