Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

Б.Мөнхцацрал / Улстөр

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

“Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ни өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тусгажээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98,3 хувь нь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулгын зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

fffrkgvwv [123.178.150.230] 2020-11-17 05:40:48

Мэдээ.МН [url=http://www.geyu2q94486z137rs9v2n0go8i381cfzs.org/]ufffrkgvwv[/url] fffrkgvwv http://www.geyu2q94486z137rs9v2n0go8i381cfzs.org/ afffrkgvwv

tsltjyen [39.74.240.172] 2020-11-10 00:51:32

Мэдээ.МН atsltjyen tsltjyen http://www.gx4xi29802867ze9thlia243h7yu9v3ds.org/ [url=http://www.gx4xi29802867ze9thlia243h7yu9v3ds.org/]utsltjyen[/url]

kysgdthyvj [139.155.233.230] 2020-08-29 06:44:29

Мэдээ.МН akysgdthyvj kysgdthyvj http://www.g7gg6n47d9s0y6o478yn0ut8878nm2ais.org/ [url=http://www.g7gg6n47d9s0y6o478yn0ut8878nm2ais.org/]ukysgdthyvj[/url]

byenmeqsr [107.150.44.154] 2020-08-27 11:31:23

Мэдээ.МН [url=http://www.gigmq0ank4o478744572qb40ud4y95ass.org/]ubyenmeqsr[/url] byenmeqsr http://www.gigmq0ank4o478744572qb40ud4y95ass.org/ abyenmeqsr

Leolere [5.188.84.6] 2020-02-26 01:09:52

Cialis 5 Prezzo http://viacialisns.com/# - cialis Amoxicillin And Urinary Tract Infection buy cialis Viagra Bestellen Empfehlung

ОНИГОО БОЛОХ ВИЙ ДЭЭ.. [202.179.24.58] 2019-09-13 01:59:58

ЗАА ДАА. САНАЛ 90 ХУВЬТАЙ ӨӨРЛӨХ ГҮЙ ГЭЖ ГАРНА ДАА.... УЧИР НЬ ҮНДСЭН ХУУЛИНДАА БИШ ТА НАРТ ИТГЭХГҮЙД Л БАЙГААМ ШД.

зочин [202.72.240.5] 2019-09-13 01:50:14

Монгол улсад Их хурлын хийсэн ажлыг /зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг биш/ ингэж эсэргүүцэж байдаг мулгуу ой ухааны хомосдолтой иргэн тун тун тун цөөхөн шүү

Зочин [202.179.31.41] 2019-09-12 05:35:15

Энд нэг сэтгэгдэл бичсэн нөхөр ард түмнийг ухаан муутай бол гэх шиг доромжлоод өөринй бодлоо тулгажээ.Чи битгий иргэдийг уруу татаж тархи угаа чи бол хэнч биш нэгэн шүү дээ.Зөвхөн нэг л эд эс.Ард нийтэрээ дэмжээд байгаа зүйлийг ийм явцуу жинхэнэ хутган үймүүлэгч,уруу татагч,хойш нь чангаагч нэг хэсэг нөхөд хэнд хэрэгтэй гэж ингэж чалчдаг байна аа?Бодвол Энхбаярын бөгс долоогч байх.Зөв өө зөв,одоо зардал багатайгаар ард нийтийн санал асуулга 1-2 хуудсанд багтаагаад тест шиг асуултаар сонголт хийлгэчих нэр устайн регисстртэйн тэгэд л автоматаар юм уу гараар тоолчиход болохгүй гэх зүйлгүй болов уу? Маш их цаг,хүч,хөдпөлмөр гаргалаа,үр дүнг нь үзэх нь түмэн зөв болмуй гэж Чингэс хаан өчижбайна шүү.

зочин [59.153.113.111] 2019-09-12 04:34:50

Санал асуулгыг ухаантай ард түмэн юм бол эсэргүүцэж гарч ирэх ёстой,ухаан муутай,мулгуу тэнэг мулгуучууд бол хэрэг алга л гэж хэлэх бна,анхнаасаа хуули зөрчөөд үндсэн хуулинд гар хүрэх эрхгүй нэр хүндгүй болтолоо шалдаа буусан их хурал энэ хуулийг өөрчилөх,хэлэлцэх эрхгүй гэдгийг ухаалаг сэтгэлгээтэй ард түмэн бол ойлгоно,хуулийг өөрчилөх,хэлэлцэх улсаа,төрөө аврах хүмүүс ни хэзээ нэгэн цагт гарч ирээд л хийнээ,тэр цаг, эзэн ни тун удахгүй гарч ирнэ,одоо энэ их хурал,ерөнхийлөгч хоёрыг огцруулж ЗГ улс орны асуудалаа шийдэж явах ни чухал,ард түмэн санал асуулгад оролцох биш,их хурал баттулга хоёрыг огцруулах шаардлагатай,хуули зөрчсөн хулгайчуудыг төрийн сэнтийнээс мулз татаж хөөж зүйл дуусгацгаа,

zochin [202.126.89.29] 2019-09-12 03:31:35

erunhiilugchiin zasaglaltai bolson n deeree olon tolgoitoi mogoin vlger shig ene yanzaaraa hezer ch hugjihgvi ee ter ofshorchid jdvgiin idsen munguur canal asuulga yavuulah heregtei yun ulsiin tusviin mungu

Зочин [124.158.112.3] 2019-09-12 03:11:16

Улсын Их Хурлын гишүүн гэж ард түмний төлөөлөл буюу Хууль засах үндсэн үүрэгтэй хүмүүс өөрөөр хэлбэл хийж байгаа ажилаа үнэн сэтгэлээсээ хийх сэтгэл дутаж байгаагийн хамгийн ТОД ЖИШИГ болж байгаагийн үзүүлэлт юмаа.Ажилаа Үнэн сэтгэлээсээ хийх сонирхолгүй НАМЫН харьяалалаар ажилдаа ханддаг хүн сонгосны хар хөнөөл ингэж л бидэнд тусаж байна. АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА гэгчийг ЭСЭРГҮҮЦЭЖ байна

zochin [103.212.116.142] 2019-09-12 02:38:13

sistemeer ni l oorchildoggui yum bol sanal ogoog hereggui bhaa Huuli zorchson nam tovtei hulgaich nariig demjvel uls ornooroo sanal ogson buh hun ooriin esreg uls orniihoo hogjliin esreg uildel hiisen bolno shuu Sanal asuulgiin omno uls toriin yamar zasaglaltai bhiig asuuj facebook ch yumuu msj eer ch yumuu mongo baga zarah nohtsoloor sanal avaad daraa ni ter ih mongo zarah hudal unen sanal asuulgaa avsan ni deer bish uu

12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.