ХААН Банк жилийн 8 хувийн хүүтэй “Ногоон зээл” олгож эхэллээ
Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ түүнийг төлөөлж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд арилжааны банкуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болсноо өнгөрсөн сард зарласан билээ.
ХААН Банкны хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч, айл өрхүүдэд зориулан Ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож байна. Мөн түүнчлэн ХААН Банк нь Монголын арилжааны банкуудын хамтран хэрэгжүүлдэг байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн Манлай банкаар 2019 онд сонгогдон ажиллаж буй юм.
Монгол Улсын Засгийн газрын дээрх шийдвэрийг дэмжин хамтран ажиллахаар ХААН Банкнаас гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд цахилгаан халаагуур, эко ариун цэврийн байгууламж, дулаалгын материал худалдан авахад нь зориулж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд цахилгаан халаагуур, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах болон эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах /Автомат аяга таваг угаагч, халдваргүйжүүлэгч тоног төхөөрөмж, ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж гэх мэт/ зэрэгт зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийг энэ сарын 2-ны өдрөөс тус тус олгож эхэллээ.
Тодруулбал, монгол гэр болон, байшинд зориулсан төхөөрөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 15 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэй өгөх бол аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, мөн жилийн 8 хувийн хүүтэйгээр олгох юм. Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкнаас тавигдах үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламжийн бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлага тавигдах аж. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ төрлийн зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлж буй нь байгаль, орчин нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжиж буйн нэг илэрхийлэл юм.




























.png)


































Оюутолгойн сонсголын сүүлийн өдөр С.Баяр ирэх бололтой
Б.Жавхлан сайд улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
О.Цогтгэрэл: Монгол Улс өнөөдөр хагас ардчилал, хагас зах зээлийн эдийн засагтай орон боллоо
ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтэрнэ
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
Б.Чойжилсүрэн: Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа тул нөөц чадал бүрдэхгүй байна
АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ