Какүрюү М.Ананд унаж “Аки” башёг Такакейшо Окиноүми нар тэргүүлж эхлэв

М.Амаржаргал / Спорт

Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ.

Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин таван барилдаанаас хоёр даваа аваад байна. Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Азүмарюү С.Тодбилэг нар гурван даваа, хоёр унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров баруун мөрөндөө бэртэл авснаар тэмцээнийг орхисон.

Өнөөдрийн барилдаанд озэки Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол их аварга Какүрюү М.Ананд нэг даваатай яваа Дайешохотой барилдахаар оноолт таарсан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.32] 2019-09-15 07:46:55

Барато, котоишу, каиёо ,харамофужи ,ксеносато...гээд хүчтэнгүүд зодог тайлснаас хойш энэ сумо ямарч утгагүй сонирхолгүй болсон. Тэр Даваажаргалын хувьд бол хэмжээ нь болсон.

Зочин [202.126.88.209] 2019-09-14 21:54:28

Давгааг барилдаж байхад сумог нэг үзсэн болдог байлаа, одоо бол давсгүй хоолол гэсэн үг. Хакухо нь монгол охидоо тоохгүй баян улсын хүргэн болоод яваад өгсөн. Өтөл насандаа япон чавганцдаа хөөгдөж балрах вийдээ хөөрхий.

Зочин [103.26.194.178] 2019-09-13 23:56:25

Одоо энэ сумог тоож уздэг хун байдаг юм болов уу

Зочин [49.0.171.43] 2019-09-13 20:49:48

odoo ch hakuhogoor ingeed mongoliin sumo duusch baigaa baihaa da oor oligtoi zorigtoi daichin uhaantai barildaanch hun uneheer alga

Зочин [66.181.161.54] 2019-09-13 13:38:00

Түрүүлээд байвал японы иргэн болно. Барагтайхан байвал монголын иргэн хэвээр үлдэнэ.

Зочин [202.21.100.210] 2019-09-13 17:00:46

АТААРХАЖ ҮХЛЭЭ ЮУ? ЧАЦГА ЦАРАЙЛСАН ГАР ВЭ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.