Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм.

Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл харилцан адилгүй ч аравдугаар сарын 20-н гэхэд төлөвлөгөөт ажлаа дуусгана гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Гэхдээ улирлын чанартайгаар тавигдсан энэ хугацааг сунгах, хүйтний улиралд ч гэсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг лавлахад, аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын сүүл хүртэл ажил гүйцэтгэх боломжтой гэсэн юм.

Нэг талаас эдгээр компаниуд нь нэгэнт хүн хүч, техник хэрэгслээ татаж, байрлан ажиллаж байгаа тул хуваарьт ажлаа дууссаны дараа Тавантолгой чиглэл рүү үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг дэмжиж, арванхоёрдугаар сар хүртэл төмөр замын суурийн далангийн бэлдэц болоод туслах замын ажлуудыг хийх боломжтой гэж үзлээ. Ингэснээр хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр доод бүтцийн ажилдаа шуурхайлан орох боломж бүрдэх юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд болон газар дээрээ ажиллаж байгаа албан тушаалтнууд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тус тусын ажил үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Энэ сард багтан үе угсрах бааз ашиглалтад орж, 20 мянган ширхэг буюу 5 км бетон дэр хэдийн үйлдвэрлэгдсэн байхад Зүүнбаян чиглэлээс 10 км төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгаа асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхийлөгч ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг болгов. Үүнээс гадна замын зураг төслийн ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийг хамтраад шуурхай дуусгахыг анхааруулав.

Мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлийнх нь дагуу мөнгийг нь олгох байдлаар дэмжин ажиллаж, их бүтээн байгуулалтынхаа ажлын зохион байгуулалтын менежментийг өөрчилж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.


Сэтгэгдэл

Мөнх [66.181.183.201] 2019-09-18 10:49:15

Энэ замаар юу хашаа тээвэрлэх юм болдоо...,авто машинууд өөр тийшээ цуваад 10-20 км дугаарлаад байх юм..., хийюм үзүүгүй байгаадаа зарим хүмүүс

T [122.201.24.43] 2019-09-16 23:04:08

Ene tomor zam. Mongol ulasad mini yamar ih heregte gedgiig mededgui malnar yumaa.

Зочин [202.126.88.208] 2019-09-16 04:09:18

gashuun suhaitiin zamaa ehleed tabiachee

ЗОЧИН [192.82.65.120] 2019-09-16 02:21:50

ЭНЭ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ 76-Г ТАРААХ ХЭРЭГТЭЙ.

ZAmiin standart [202.131.227.51] 2019-09-16 02:04:48

Ene yamarch chanargui zam bolj bna doo. Hezee deree modoor hiih yum be. Tsementeer hiideg bolood olon jil ungurch bga biz dee

Sreenn [203.91.115.55] 2019-09-16 01:33:24

Erunhiilugch gadaad dotood buh yumiig hiigeed bdgiin bnshde erunhii said 76 gishuun yarih ni ihdeed bn shuu joohon bodit yum hiigeechee hereldeed l bhiin neg l ih uhaantai tsaraisan 76 hun l bhiin

Зочин [202.131.238.98] 2019-09-16 01:25:45

хөлсний алуурчин-эдийн засаг-хөгжлийн

Зочин [203.91.115.38] 2019-09-16 01:15:46

Ерөнхийлөгчдөө амжилт хүсье.

Зочин [66.181.170.73] 2019-09-16 01:07:50

Хүрэлсүх пүлтэрхээс зайшгүй ста юмаа

би [202.70.44.46] 2019-09-16 01:23:42

залуу минь чи хийж байгаа ажлыг эхлээд хар, дараа нь, залуу минь чи хурдаа нэм, залхууралгүй хурдаа нэм

Зочин [64.119.24.116] 2019-09-16 00:40:14

энэ ажил угтаа бол Хурэлсух гэдэг хуний хийх ажил баймаар.ногоо ажил хийх естой хун нь ПОПРООД л. макет Ганбаяр ч гэх шиг.Газрын тос Гашуунсухайт гэсэн 2 ажлыг яаралтай эхэлмээр байна чадахгуй бол жинхэнэ оороо ажлаа ог ХУРЭЛСУХ ЭЭ

H [202.126.89.130] 2019-09-16 00:21:38

Юу ч хэлэхэв дэ. Эм си эс гэж бүх тендерт оролцож мөнгөжсөн нөхдүүдийн төмөр замыг тавиулахгүй гэж бас шуналт энэ хүн ямарч ашиггүй зам тавиулж МОНГОЛЫГ АЛЖ БАЙНА

Зочин [66.181.191.134] 2019-09-16 04:43:50

66.181 гоё хэлсэн ха ха

Saihan medee bna [66.181.161.117] 2019-09-16 01:02:33

Bitgii hutsaj bai pyazda mine!!

Зочин [208.180.184.130] 2019-09-16 00:19:08

Ашгүй дээ сайхан мэдээ байна.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.