АНУ-ын хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлнө

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалын татварын комисс шар буурцаг, гахайн мах зэрэг АНУ-ын хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлнө гэж албаны хүмүүс мэдэгджээ.

АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Дэлхийн худалдааны байгууллага болон зах зээлийн дүрэм журмын дагуу тодорхой хэмжээгээр худалдан авах дотоодын компаниудад БНХАУ дэмжлэг үзүүлж байгаа гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс болон Худалдааны яамны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацааг АНУ хойшлуулсны дараа БНХАУ дээрх алхмыг хийжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Zochin [202.126.88.227] 2019-09-16 01:52:27

Хятад Америк хоёр яахав ээ, энэ орос монгол хоёрын наймааны тэнцэлээ хараач. Хамгийн хогийн шулаачингууд бол ОРОСУУД.

Зочин [202.9.43.73] 2019-09-16 01:34:33

Хятадын шударга бус худалдааны эсрэг дайн зарласан АНУ ялалт байгууллаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.