Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг сурталчилж байна

Б.Мөнхцацрал / Хууль

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг энэ сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.

Тус нээлттэй өдөрлөг өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгөөр эхэллээ.

Өнөөдрийн өдөрлөгт Онцгой байдлын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан ажиллаж байна.

Түүнчлэн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, үнэлгээ хийлгэх журмыг танилцуулах, ГСХ-ийн лабораторийн дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээг явуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх, ДССЗТ-ийн “Жаргалант” сувиллын хамт олон иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Өдөрлөг өнөөдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

image


Сэтгэгдэл

Зочин [112.72.12.5] 2019-09-17 00:03:12

ИНГЭЖ ОРОМДОЖ ЯАНАА. ЮМ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД БАЙГААМ БАЙХДАА. АРД ТҮМНИЙ АМЬЖИРГАА ДЭЭШЛЭЭГҮЙ ЮМНЫ ҮНЭ ХӨӨРӨГДСӨН БАЙХАД МЯНГА ХУДЛАА РЕКЛАМДААД ДАРААГИЙН СОНГУУЛИАР АМЖИЛТ ОЛОХГҮЙ ЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.