Ерөнхийлөгчийн засаглал уу? парламентын засаглал уу? мэтгэлцээний ОНЦЛОХ ИШЛЭЛ

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуулийн төсөл санаачлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар өчигдөр “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцлоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцээд улмаар ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг гаргаад буй. Уг санал асуулгын үеэр Ерөнийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асуух санал оруулсан. Тиймээс энэ удаагийн мэтгэлцээн Ерөнхийлөгчийн засаглал уу? Парламентын засаглал уу? сэдвийн дор өрнөж, талууд байр сууриа илэрхийллээ. Мэтгэлцээний үеэр тэдний хэлсэн онцлох ишлэлүүдээс хүргэе.

image

З.ЭНХБОЛД: Зургаан хуудас зүйлийг хэн ч уншихгүй. Учир нь ямарч ач холбогдолгүй. Үүний төлөө 15 тэрбум төгрөг салхинд хийсгэх бол дэндүү цамаан зан гаргаж байна

- Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилалын 30 жилийн эрдэм шинжилгээний хурал дээр өнгөрсөн 30 жилийг маш товчхон дүгнэсэн. Алдаатай, оноотой 30 жил болжээ. Алдаа нь ч бидний багш, Оноо нь ч бидний багш, Зөвхөн Монгол улс дангаараа алдаагүй юм байна. Зүүн Европын орнууд ч мөн манай улстай адил алдаж, онож явааг онцолсон.

- Асуудлын гол нь ямар ч систем байсан үүнийг хэрэгжүүлэх явцад суралцах хэрэгтэй. Гучин жилийн өмнө Үндсэн хууль, засаглал хуваах онол, нэгнийгээ хянах засаглалын салаа мөчрүүд зэрэг энэ бүх ойлголтын талаар монголчууд ойлголтгүй байсан бол өнөөдөр иргэд ойлголттой болсон. Энэ явцад алдаа оноо гарсан байна. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр залруулах боломж байсан болов ч УИХ энэ боломжоо ашиглаж чадсангүй.

- МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд “УИХ-ыг сайжруулъя. Нутгийн удирдлагаа сайжруулъя. Шүүх эрх мэдлээ сайжруулъя гэх мэт байсан. Энэ бичсэн зүйлүүд нь биелнэ гэж бодоод Ерөнхийлөгч 7 дугаар сарын 16нд өргөн барьсан төсөлд тусгасан саналын 80 хувь нь алга болоод 20 хувь нь хагас дутуу тусгагдсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ илэрхийлж, саналаа татаж авсан юм.

- Асуудал маш энгийн. Гучин жилдээ ардчилалтай явна гэтэл Ерөнхий сайд нь 1.8 жил болсон байдаг. Уг нь 4 жил болох ёстой хүн шүү дээ. Тэгэхээр гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье гэдгээр Үндсэн хуулийн нэмэлтийг эхэлсэн. Гэтэл яг эгзэгтэй мөчид буюу Ерөнхий сайд нь сайд нараа мэддэг дээр очоод 62ын бүлэг нөгөө тал руу нь дараад хуучнаар нь үлдээсэн.

- Ийм Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэг байна уу. Ерөнхий сайддаа эрх мэдэл өгөхгүй гээд байгаа бол Үндсэн хуулийн 3.1-д зааснаар Засгийн бүх эрх ард түмэнд байдаг бол ард түмэнд нь өгвөл яасан юм. Энэ Ерөнхий сайдыг сонгодог 39 гишүүн тогтворгүй байдлын үндэс юм биш үү.

- Гучин гэр бүл эхэндээ төлөөний хүнээ УИХд оруулдаг байсан бол сүүлдээ өөрсдөө суудаг болсон. “Эм Си Эс”-ийнхэн орж ирээд суучихсан.

- Ерөнхий сайд нь сайдаа томилдгийг хамгийн их эсэргүүцсэн хүн бол Мөнх-Оргил гишүүн. Учир нь тэдний компани хохирчих гээд байна ш дээ. Сүүлийн 3 жил хамгийн их ашиг олсон Мөнх-Оргилийн мэтийн компаниуд.

- 30 жилийн алдаа завхарлыг МАНын 64 гишүүн хамгийн сайн олж харсан. Гүйцэтгэх засаглалаа тогтвортой болгоё гээд.

- Гоё, сайхан брошур хийгээд ортол нөгөөх нь алга болоод биелэлээ олсонгүй. Алга болсон учир Ерөнхийлөгч оролцох ямар хэрэг байна.

- Ерөнхий сайдаа ард түмэн нь сонгодог байя гэж Ерөнхийлөгч маш тодорхой хэлсэн.

- Монголын ард түмэн сонгууль өгч сурсан. Үүнд хамгийн дургүй нь манай олигархиуд.

- Ард нийтийн санал асуулгаар батлах нь учир утга муутай. Ялангуяа 30 тэрбум төгрөг зарцуулахаар бол больчих хэрэгтэй. Үүний оронд ард нийтээсээ засаглалын хэлбэрийг асуу.

- Ерөнхийлөгчийн засаглалын тухай ард түмнээсээ асууя гэж байгаа юм. Гэхдээ энэ асуудлаар 9 дүгээр сарын 9нд бичиг явуулах хүртэл Ерөнхийлөгч парламентын засаглалаа бэхжүүлье. Ерөнхий сайдын эрх мэдлийг өгсөн шиг өгөөд Япон, Герман улсын жишгээр явахыг санал болгосон. Энэ асуудлыг тусгаад, батална гэж бодсон ч та нар адаг сүүлд нь бүгдийг будаа болголоо. Одоо аль нь ч алга. Энэ бол реформ биш.

- Зургаан хуудас зүйлийг хэн ч уншихгүй. Учир нь ямарч ач холбогдолгүй. Үүний төлөө 15 тэрбум төгрөг салхинд хийсгэх бол дэндүү цамаан зан гаргаж байна.

- Ерөнхийлөгчийн засаглал дарангуйлал биш. Энэ бол байдаг л зүйл.

- 39 гишүүний кнопыг компани мэддэг болсон. Тэгэхээр компаниудын мэддэг эрх мэдлийг ард түмэнд өгвөл яасан юм.

image

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Яг л олон түмний хүсээд байгаа заалтуудыг оруулсан. Харин хүсээд ч орж чадаагүй хэд хэдэн хувилбар байсан. Засаглалын хувилбар буюу Ерөнхийлөгч үү, парламент уу гэх мэт

- Одоогоос гурван жилийн өмнө Үндсэн хууль үүргээ хэрхэн биелүүлэв гэсэн сэдвийн хүрээнд судалгаан дээр тулгуурлаж ярьсан байдаг. Монгол Улс гадаад харилцаа, төрийн тогтолцоо, хүний эрх, эдийн засгийн салбарт зохих өөрчлөлтүүд гарлаа. Хэдий тийм болов ч баян хоосны ялгаа, баялгийн хараалд өртөх эрсдэл бий болсон зэрэг тогтолцоотой холбоотой гажуудал бий болсныг тал талаас нь авч үзсэн. Эдгээрийг 1992 онд батлагдсан Үндсэн хууль руу чихиж болохгүй гэж би үздэг. Буруугаа Үндсэн хуулиас хайж болохгүй. Харин тогтолцоонд засаж, залруулах зүйл бий гэдэгт санал нэг байна. Өнгөрсөн 30 жилийн туршид гарсан өөрчлөлт, ололт амжилтыг үгүйсгэж болохгүй. Алдаа мадаг бол бий.

- Сүүлийн гурван парламент дараалж Үндсэн хуулийн асуудал яригдлаа. Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний нийгмийг бий болгоно хэмээн заасан. Үүнд хүргэх хүний эрх, эрх чөлөөг хангах бодит механизм нь Үндсэн хуульд сууж өгсөн байх ёстой. Гэтэл төрийн эрх мэдлийн хяналт хуваарилалт болохоо байсан. Тиймээс парламентын хариуцлагыг дээшлүүлье. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё. Төсөв батлахад тал тал тийшээ чангаахаас татгалзъя.

- Их хурал хоёр том эрх мэдлээсээ татгалзъя хэмээн орж ирсэн. Нэгдүгээрт, томилгооны эрх буюу Ерөнхий сайд танхимаа байгуулах, нөгөө нь төсвийн эрх гээд дураараа өөрчлөөд байх зэрэг хянан шалгах эрхтэй холбоотой чухал заалтууд орж байна. Энэ бүгдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан.

- Яг л олон түмний хүсээд байгаа заалтуудыг л оруулсан. Харин хүсээд ч орж чадаагүй хэд хэдэн хувилбар байсан. Засаглалын хувилбар буюу Ерөнхийлөгч үү, парламент уу гэх мэт.

- Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох уу, парламентаар дамжиж сонгох уу. Парламент нь хоёр танхимтай байх эсэх зэрэг нь гарцаагүй байнга яригддаг сэдэв.

- Харамсалтай нь бид бүхэн одоогийн эрх зүйн орчныг аваад үзэхээр 35 хувиас өөрчлөлт оруулж болохгүй. Дээр нь засаглалын хэлбэр гэх мэт асуудал руу орвол шинэ Үндсэн хуулийн асуудал болж хувирна.

- Тэгэхээр дээр дурдсан асуудлууд хаалттай байгаад байна. Цаашид журмын өөрчлөлтийг өөрчилсөн нөхцөлд ярьж болох юм.

- Манай 64 байтугай Ардчилсан намын 7 хүртэл долоон өөр санал гаргадаг. Хэн нь ямар санал гаргадгийг би сайн мэднэ.

- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг намын асуудал болгож яриад байна. Яахав нам оролцож намын бүлгээр дэмжсэн, шахсан. 57 хүний санал авахын тулд тэгэхээс ч аргагүй юм билээ.

- Үндсэн хуулийн асуудал Монгол Улсын хувь заяаны асуудал, одоогийн 3 сая хүний асуудал юм. Хувь хүнийхээ эрх ашгийг хамгийн сүүлд тавихыг бид хүсдэг. Хамгийн эхэнд тавьчих гээд байдаг тал бий.

- Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх асуудалд хүрч чадаагүй унасан. Гэлээ гэхдээ үүнийг нэг хүний дарангуйлал тогтох магадлалтай. Буруу зөрүү зүйл хийсэн тохиолдолд огцруулж чадахгүйд хүрнэ гэж шүүмжилсэн.

- Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохыг бид үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн засаглалыг дарангуйлал гэж шууд хэлж болохгүй.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.26] 2019-09-20 10:17:09

Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна. Нийт иргэдийн ихэнх нь дэмжиж байгаа шүү яаг үнэндээ. Жэнко хулгайч луйварчин байх нь хамаагүй. 76 хулгайч луйварчин юу дуртайгаа хийж байснаас ганц хулгайч нь илүү өгөөжтэй хулгай хийн шүү. Цаадах чинь бусдыгаа бодуул буурьтай суурьтай бодлоготой сэтгэлтэй хүн. Гол нь хэн хажуудан байж хамтарч бас зөвлөх ба гэдэг л чухал. Бөгс долоосон өлөн пиздаанууд бол самран шүү эрхэм Ерөнхийлөгчөө. Намайг олж аваад судлаж үзээд авуул их хэрэгтэй л юм байгаам даа

Аварга [203.91.115.40] 2019-09-18 19:36:28

ЗАСАГЛАЛ аа өөрчпөх нь манан мафыг устгах ганц гарц зөв замаар хөгжих боломж юм байна

Буруу Цолмон [103.10.23.113] 2019-09-18 09:20:54

Монголыг хамгийн их хохироож Монгол төрийг хулгайч луйварчин нарын үүр болгож байгаа гол зүүль бол Намын нэрээр сэм хуйвалдсан хулгайч гэмт хэргэтэн нар сонгууль бүрээр Намад их хамжээний мөнгө төлөж нэр дэвшэн өөр хоорондоон өрсөлдөж төрийн эрхэнд очдог Эрх мэдлээн ашиглан хулгай луйвар хийдаг түүнээн хамгаалсан хууль зохиож баталдаг өнөөгийн Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм Нам төвтэй улс төрийн тогтолцоо байгаа цагт Гэмэт хэрэгтэн хулгайч луйварчин нар Монгол төрд ноёрхосоор байх болно Энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн засаглал нь нуухийг нь авах гээд нүдийг нь сохлохгтой адил зүүль НАМ ТӨВТЭЙ 76 ХУЛГАЙЧ ҮҮРЭЛСЭН ИХ ХУРЛААС -- ХОЁР ТАНХИМТАЙ АРДЫН ИХ ХУРАЛД ШИЛЖЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ӨӨР АРГА БАЙХГҮЙ

4909 [202.126.88.216] 2019-09-18 07:44:58

Үндсэн хуулийн өөрчлөлт гэж сүржигнэж,ард түмэндээ хайртай гэж жүжиг тавиад араар нь яаж буруу зүйл хийхээр улайрч байгааг эрдэмтэн судлаачид иргэд мөн ч их эсэргүүцэж байна даа.УИХ-д олонхи болчихоод хоорондоо хэл амаа ололцохгүй та нарт сонгогчид огт итгэхээ больсон...

Зочин [202.126.89.217] 2019-09-18 07:27:45

Зи зөв байна. Лүндээ биш болжээ.

Иргэн [59.153.114.206] 2019-09-18 07:03:45

Лүндээ одоо болоо.Хөгширөөд юм ойлгохгүй бна.ЕС өөрөө кабинетаа бүрдүүлэх ёстой.

Оожол [122.201.21.18] 2019-09-18 06:56:47

Монголд зохихгүй ээ, Оожоо, Багаа, Намбарваан, Тарвага, Женко бүгд л дээрэмчин луйварчин гэгдэж байгаа биз дээ. Гаднаас хүн авчирч болговол яадгийн бол..,

Zochin [172.58.45.187] 2019-09-18 04:22:59

Hkaant zasaglaltai bolson n deeree battulga iig haanaar orgomjilj ikh mongol ulsaa negtgen bazaj ajaamoi.ikh mongol ulsiin augaa sur huch aisiu. Ayutugai mongoliin ikh gurniig toloolj 1 l hun haritsah yostoi ertneesee ch tiim boloi .olon noyd tushmed ulsiig sulruulj zadlahad ih dohom boloh buizaa

Зочин [66.181.161.15] 2019-09-18 03:15:13

Их тайган, Чой ахайтан 2 наад тавилттай жvжгээ боль одоо. Монголд еренхийлегчийн засаглал гж Казакстан, Тажикстан шиг л юм болно.

Зочин [49.0.218.39] 2019-09-18 03:03:04

Ug n davhar deelee tailchvalch sain l oorchlolt bgamaa,,,

hahahaha [185.39.141.46] 2019-09-18 02:14:41

lundee jantsan guai ard tvmneer heleltsvvleh shaardlaggvi geed barag uuruu tsaaguuraa nuguu nvvvrschin aluurchin munkhorgil tugtsugnii huvi hvrtsiim uu yaasiim ?????? hvchindeh uhaanii yum yrij suuh yum....... ene ne barag uuruu naanaa huuli dvrem chalchij tsaaguuraa daranguilagch bolohoo barag batalj baih shig ard tumnii ner barisan ulugchin uvgun boljee dordohiin 7 zaaltiig bas ni hvn bvrees asuuh shaardlaggvi geed uurtuu zoriulan batalsan odoo gamshig tarij mongoliig huu tonon duraaraa aashlaj bui martah uchirgvi

Зочин [49.0.218.39] 2019-09-17 21:32:53

Yu gej neg hunii zasaglal bj bolhiin, bolj uz. Hezeech eronhiilogchiin zasaglaltai bolohgui shuu,,,,, bgaa eronhiilogch n ene kkkkk Baga morood,,,

Зочин [150.129.142.103] 2019-09-17 21:20:14

Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөвөө. Ерөнхийлөгч Хууль тогтоогчид Шүүгчээ тус тусд нь сонгоод л., ард түмэн хянаад байж болдог улс орнууд ХӨГЖӨӨД байна цаана чинь.

zochin [202.9.42.102] 2019-09-17 21:07:05

Parlamentiin zasaglal dr sh de

Зочин [202.126.89.238] 2019-09-17 20:11:38

Zika odoo bolij uzee zonog zalagsan bn odoo uls toroos zailaachee

Зочин [202.179.27.192] 2019-09-17 19:58:51

Мэдэхгүй юм даа, айхтар өөрчлөх хэрэг байна уу гэж бодогдлоо.

Зочин [60.60.115.53] 2019-09-17 19:14:23

munkhbaysgalan gej ene nEg zolbin jinger yor ni yaah ged l darbsltsaad bna aan. Huuhen mini yum eelchtei shuu, battulaga buuhiin tsagt huuli charuu ochino shuu .minii uyiin zaluus cham shig yumnuudaar ur hoichinnhoo ireeduig shiiduulehgui ee. Bid ta nariig denduu sain mediishdee. odoo bolno zogs.

Зочин [202.9.42.178] 2019-09-17 18:37:16

62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр үндсэн хуулийг батлах эсэх талаар. Санал авах нь зүйтэй. Хоёр дугаар хэлэлцүүлгээр шудрага бусын хонгил буюу. МАНАН гийн санаа нэвт тусгагдсан. Үүнийг хэзээч зөвшөөрч болохгүй шүү ард түмэн минв

Зочин [123.212.224.63] 2019-09-17 17:50:01

Лүндээ гуай одоо больж үз. Монголын төрийг самарч дууслаа

Зочин [202.179.25.5] 2019-09-17 16:55:32

лундаа гуай бүх асуултэнд юу гээд бгаа нь мэдэгдэхгүй тйим үгүй гэж хариулахиймаа ёстой ойлгомжгүй бсн

Зочин [202.180.216.19] 2019-09-17 16:50:36

Хөтлөгч эмэгтэй Лүндээжанцан гишүүнийг үг хэлж байхад дундуур нь яриаг нь таслана, ярьж дуусаагүй байхад нь асуулт тавиад л ёстой бүдүүлэг загнасан. Энхболдыг харин юм ярихаар ус балгасан юм шиг таг чиг суугаад л, бүтэн яриулаад л ... Ёстой тавилттай нэвтрүүлэг гэдэг нь л болсон.

Зочин [66.181.161.32] 2019-09-17 16:06:26

Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. Төрийн сүлдэндээ залбирдаг ард түмний хувьд төр эзэнтэй байх ёстой. Эзэнгүй хариуцлага хүлээдэггүй засаглалтай 30 жил амьдарлаа. Ард иргэдийн 60 хувь нь ядуурчээ. 500 орчим УИХ гишүүд 300 орчим сайдын амьдрал тэнгэрт гарчээ.

Зочин [202.180.216.19] 2019-09-17 16:53:45

Цэдэнбал даргыг Ардчилсан Та нар яаж үзэн ядаж байлаа ? Та нарын ардчилсан дүр исгэсэн нохдууд л Цэдэнбал даргын 44 жилд хийж бүтээсэн, босгосон бүхнийг хувьдаа авсан биш үү ? Жишээ нь Талх Чихэр Комбинат, Мах Комбинат, Геологийн Төв Лабораторийн байрууд гэх мэт.

Зочин [182.160.32.244] 2019-09-17 16:04:05

ЭНЭ ЛҮНДААЖАНЦАНГ ГАЙГҮЙ ХҮН ГЭЖ БОДДОГ БАЙЛАА. ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ ХҮН ГЭЖ ҮЗЭХГҮЙ ХҮН ХҮНДЭЛДЭГГҮЙ ХОГИЙН АМЬТАН ГЭДГЭЭ ТОД ХАРУУЛЛАА ДАА... МАН ЯВАХАА БАЙЛАА ДАА... УИХ ТАРАХ НЬ ЗӨВ...

hh [202.55.191.205] 2019-09-17 15:53:55

парламентийн засаглал энэ 30 жилд юу өгвөө баахан хулгайч нарыг л төрүүлээ биздээ их хурлын гишүүдийн 50 иас илүү хувь нь хулгайч нар байхад улс эх орон хөгжихүү, бидэнд хатуухан гар хэрэгтэй гагцхүү нэг хүний гарт эрх мэдэл нь төвлөрч байж улс эх орон эмх цэгцэндээ орно

Зочин [202.9.42.149] 2019-09-17 15:33:22

Үеэ өнгөрөөсөн МАН өөрийн санаачилсан ҮХНӨ -гөөрөө их оролддвол ҮХНЭЭ -гээ л дуудна гэсэн үг. Угаасаа ч цаг нь ирж царай нь зэвхийрсэн дээ энэ МАН.

N [202.126.88.205] 2019-09-17 15:27:06

Zika yasan deerelkhyy ongiroo bnaa? Yadakhdaa lyndeegiin nasiig khyndel! Tsaasaa shidej ch bkh shig?

Зочин [64.119.21.30] 2019-09-17 14:44:45

Iim sedev heleltsej bgaa n uuruu gutamshig. Uhsen baasnii 30 jiliin ardchilal

ЛҮНДЭЭ ГУАЙ МИНЬ ДЭЭ.... [202.179.24.58] 2019-09-17 14:18:02

ДӨНГӨЖ ЭХЛЭЖ БАЙХАД Л НЬ ХЭЛЖ БАЙСАН ДАА. ӨЧНӨӨН ЖИЛИЙН ӨМНӨӨС Л ХЭЛСЭН. БҮТЭХГҮЙ ЭЭ ГЭЖ... ҮНДСЭН ХУУЛИЙГ ИНГЭЖ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ ШҮҮ.... УЛС ОРОНД ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ДЭВШИЛ АВЧРАХГҮЙ ӨӨРЧЛӨЛТ БАЙНАА ГЭЖ. ЛХАМЗАВ БАГШ, ЗАНДАНШАТАР ТА НАР БУРУУ ЗАМААР ЯВСАН УЧИР АРД ТҮМЭН ДЭМЖИХГҮЙ ЭЭ... УНАНА, НЭГ НАСНЫ БУЛАЙТАЙ ЮМ БОЛНО. ЭРТХЭН БОЛЬЖ ҮЗ...

Үндсэн хууль [202.179.26.195] 2019-09-17 14:01:57

Нэг хүний дарагуйлал үүсэх боломжийг ҮХ-иар олгож,дэмжиж,зөвшөөрч болохгүй.Үүнийг ойлгохгүй байж ҮХ-ийн тухай ярьж,битгий тэнэгтээд бай.Өвөрхангайхан өвөр түрүүндээ орж төр удирдах ээлж чинь болоогүй.Одоохондоо Баянхонгорынхон удирдах гэж туршиж байна.

Зочин [202.9.43.73] 2019-09-17 13:47:59

Лүндээг Африкруу цөл


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.